Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлн

Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлн

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нар хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэн хуваарилах асуудлаар есөн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

УБЗАА нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулдаг. Эдгээрээс есөн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэхээр боллоо. Тодруулбал,

- Ногоон байгууламжийн арчилгаа
- Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт
- Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/
- Гадна зар сурталчилгаа
- Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/
- Нохой муур устгалын үйл ажиллагаа
- Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх
- Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг дүүргүүдэд шилжүүлэх юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хувьд төвийн зургаан дүүргийн гол 97 гудамж, алслагдсан зам талбайн 143.9 км зам буюу 2,483,229 ам метр талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Эдгээрийг төвийн зургаан дүүрэгт шилжүүлэх бөгөөд Баянгол дүүрэгт 12 км, Чингэлтэй дүүрэгт 7.5 км, Баянзүрх дүүрэгт 41.6 км, Сонгинохайрхан дүүрэгт 14.2 км, Хан-Уул дүүрэгт 42.2 км, Сүхбаатар дүүрэгт 25.6 км замын цэвэрлэгээг хариуцуулахаар төлөвлөжээ.

Харин Хот тохижилтын газрын хувьд төвлөрсөн гурван хогийн цэг болон Алтан-Өлгий дэх оршуулгын газрын үйл ажиллагаа, Сүхбаатарын талбай зэрэг хотын томоохон гол гудамж, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг үргэлжлүүлэн хариуцах юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-УБЗАА Хот тохижилтын газраас гадна 16 компанитай хамтран ажилладаг. Бид жил бүр гүйцэтгэлийг дүгнэдэг бөгөөд дүүргүүд шаардлага хангасан компанитай гэрээгээ сунган хамтран ажиллах эсвэл шинээр сонгон шалгаруулалт зарлах боломжтой.  Мөн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах эрхийг дүүргүүдэд шилжүүлж байна. Дүүргүүд мөн орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүддээ уг ажлаа хариуцуулах боломжтой. Шинээр тоног төхөөрөмж худалдаж авах бөгөөд өмнө нь ашиглаж байсан техник хэрэгслүүдээ дүүргүүдэд хуваарилсан замын хэмжээнд тааруулан олгоно. Эзэнгүй нохой, муурын хувьд 5-6 жилийн өмнө энэ тоо 360 мянгад хүрч байсан. Өдгөө 160 мянга орчим эзэнгүй нохой муур байна. Энэ хэмжээг дахин нэмэгдүүлж болохгүй. Аль болох хүнлэг, энэрэнгүй байдлаар эзэнгүй нохой, муурын тоог хязгаарлахын тулд үржил хязгаарлах ажилбар хийх хэрэгтэй.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Бүтэц, албан тушаалын тодорхойлолтод анхаарах шаардлагатай байна. Дүүргийн Засаг дарга, орлогч нар өөрсдөө хот, нийтийн аж ахуйн ажлаа хариуцах уу, эсвэл бие даасан менежерийн албан тушаал гаргах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Ер нь бие даасан, хот, нийтийн аж ахуйн ажлыг хариуцах менежерийг томилж, УБЗАА-тай уялдан ажиллавал тохиромжтой гэж үзэж байна. Цэвэрлэгээний давтамжийг нэмж, тарифыг өсгөнө. Ингэснээр аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө сайжруулж, тохижилт, үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Дүүргүүд хувийн хэвшлүүдтэй гэрээ байгуулахдаа энэ талаар тодорхой тусгаж, гэрээний хугацааг 3-5 жилээр тогтоох ёстой. Нэг жилийн гэрээтэй компани хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцөө ч тогтоож чадахгүй гэдгийг анхаараарай. Мөн ирэх жилийн төсвөөс камержуулалтыг сайжруулна. Камерын хяналтын тусламжтайгаар цэвэрлэгээ, үйлчилгээ нь дутуу орхигдож буй байршил, халтиргаа гулгаатай зам талбайг тогтоон, мэдээлэл солилцох боломж үүснэ гэв.

Хот тохижилтын газраас дүүргүүдэд шилжиж буй тохижилт, үйлчилгээний ажилчдын цалингийн хэмжээг одоо байгаагаас нь бууруулахгүй байхад анхаарахыг дүүргийн удирдлагуудаас хүссэн юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн банкны гялсбанк шинэчлэгдэн гялсбанк 3.0 хувилбар нэвтэрлээ

    Төрийн банкны гялсбанк шинэчлэгдэн гялсбанк 3.0 хувилбар нэвтэрлээ