• 0
  • 573

Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа

Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсов.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийн хөрөнгө зардал, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг төсөл тус бүрээр танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, бодлогын түвшинд төслүүдийг эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөгөөр эрэмбэлж цогц байдлаар төлөвлөөгүй, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдийн ажил бүрэн дуусаагүй, мөн төлөвлөөгүй нэмэлт ажлууд гарсан, нэгж километрт ногдох өртөг ялгаатай, зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцын зэрэглэлд хамаарч байсан шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчлүүд илэрсэн нь залилангийн эрсдэлтэй зэрэг олон асуудал байгааг дурдсан юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хувьд, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй, төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д заасан дүнгээр фидик гэрээг дотоодын аж ахуйн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн зарим заалтууд хууль, тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй байна.

Тавантолгой, Гашуунсухайт өртөөдөд ажилтан, албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминал барих ажилд буюу зориулалт бусаар зарцуулжээ. Нүүрс ачих логистикийн төвийн ТЭЗҮ-ийг хууль, журамд нийцүүлэн баталгаажуулаагүй, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох төмөр замын төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй байхад гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн байна. Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан төмөр замын холболтын ажлын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулаагүйгээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл ойрын хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхээргүй болжээ. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гуравдагч этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгожээ.

Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ТЭЗҮ-д заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхдээ 2022 оны жилийн эцсийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгосон нийт 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах бус, хөнгөлөлттэй нөхцөлөөр өгснөөс ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алджээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурваст, 495 га нь улсын тусгай хамгаалалтай Говийн бага Дархан цаазат газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн уг төмөр замын төслийн ажил гүйцэтгэх гэрээ, санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, ажлын гүйцэтгэл удааширсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгөөр илүү санхүүжилт олгосон байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн хувьд, зарим ажлын төсөвт өртөг, ажлын гүйцэтгэлийг бодитой хянаж, баталгаажуулаагүй, хууль тогтоомжийн дагуу ногдуулах татвар, хураамжийг төлөөгүй, гэрээний үнийн дүнгээс татварыг хасаж байгуулсан зэргээр хууль зөрчжээ. Түүнчлэн төслийн ажлыг төрийн нууцад хамааруулан худалдан авах ажиллагааг нээлттэй зохион байгуулахгүйгээр дэд ажлын хэсгийн зөвлөмжөөр холбогдох хууль, тогтоомжоор тавигдах шаардлагыг хангаагүй хуулийн этгээдтэй шууд гэрээ байгуулж, давуу байдал олгосон байж болзошгүй байгаа юм. Ирээдүйн өв санд төвлөрүүлэх 750.0 тэрбум төгрөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК хаалттай өрийн бичиг худалдан авч бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлсэн, дээрх хөрөнгөнөөс Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд 67.0 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхдээ тухайн жилийн улсын төсөвт тусгаж батлуулаагүй нь хууль зөрчсөн байна.

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж, төмөр замын далан, хоолой, гүүр, эрчим хүч, шилэн кабель, холбоо дохиоллын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийн удирдлагын зардлын 30 хувийг суутган авч, нийт 15.4 тэрбум төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулсан нь барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг бүрэн хэрэгжихгүй байх, алдагдах эрсдэлд хүргэжээ. Төмөр замын трассын дагуу баригдсан инженерийн хийцтэй худгуудаас ахуйн хэрэглээнд ашиглаж буй ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын стандартыг хангахгүй байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байгааг Үндэсний аудитын газрын тайланд дурдсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Туухай өргөлтийн дэлхийн хошой аваргад баяр хүргэжээ

    Туухай өргөлтийн дэлхийн хошой аваргад баяр хүргэжээ