Б.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал

Б.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын Гадаад хэргийн хорооны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байгаа билээ.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдийг өчигдөр (2023.12.04) БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Луосан Жанцун хүлээн авч уулзав.

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Луосан Жанцун манай хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын давтамж нэмэгдэж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, эдийн засгийн харилцаа, тэр дундаа Монгол Улстай хийсэн худалдааны хэмжээ 12.2 тэрбум ам.долларт хүрсэн, өнгөрсөн оны 10 дугаар сартай харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарч, 20 тэрбум ам.долларт хүргэх бүрэн боломжтой юм.

Бидний зүгээс Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж байгаа бөгөөд Цөлжилттэй тэмцэх төвийг хамтран байгуулан ажиллаж байна. Ирэх онд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жилий ой тохионо. Манай хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудын хэрэгжилтийг хангах, бодит үр дүнд хүргэхэд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны байнгын механизм чухал үүрэгтэй гэлээ.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан БХАТИХ-ын Байнгын хорооны дэд даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төр, засгийн тэргүүн нар 2022, 2023 онд албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцон, ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн зорилтоо хамтдаа тодорхойлсон болохыг тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, манай хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгох, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал юм.

Парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад энэхүү айлчлал бодит үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Байнгын хороод хоорондын уулзалтыг тогтмолжуулах саналтай байна. 2024 онд Монгол Улсын Их Хурал, Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын зөвлөлдөх уулзалтын механизмын 5 дахь удаагийн хурал болно.

Энэхүү арга хэмжээ Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, парламент хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ойн үеэр зохион байгуулагдаж буйгаараа чухал ач холбогдолтой гэлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын санаачилгаар “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн форум”-ыг Монгол Улсад ирэх жил зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулган, уг хуралд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Луосан Жанцун, Байнгын хорооны гишүүд болон эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр оролцуулахыг хүсэв. Түүнчлэн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэх, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж байгаад талархалтай байна. БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Фү Зыин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр бид боомт, дэд бүтэц, боловсрол, цахим худалдаа, хиймэл оюун ухааны хөгжлийн талаар санал солилцсон. Нэн ялангуяа цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг санал нэгдсэн гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    15 сумын 61 багийн засаг дарга нарыг зөөврийн компьютер, үүргэвч, флашаар 100 хувь хангалаа

    15 сумын 61 багийн засаг дарга нарыг зөөврийн компьютер, үүргэвч, флашаар 100 хувь хангалаа