Г.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо

Г.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо

Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба  үүсэж хөгжсөний  түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэв.

Тэрбээр, ярианыхаа эхэнд Монгол улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур, хүн амын амьжиргааны гол  эх үүсвэр болох мал аж ахуйд мал эмнэлэг, үржил, мал, амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан ажиллаж буй малын эмч, мал зүйч, эрдэмтэн багш, судлаачдад Монгол улсын Их Хурлын даргын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монголын мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Мал аж ахуйн салбарт дэвшилтэт технологийг нутагшуулснаар дотоодын зах зээлээ эрүүл аюулгүй чанартай мах, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах, олон улсад шаардлага хангасан эко хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлогч улс орон болох зорилтыг тус тус хангуулахад хууль тогтоогч дээд байгууллагын даргын хувиар хууль эрх зүйн нэн таатай орчныг бий болгоход онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгаад түүхэн 100 жилийн ойн босгон дээр мал эмнэлгийн албыг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй болгож 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар баталгаажуулсныг онцолсон.

Мөн мянга мянга малын эмч нарынхаа хүн амын нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж аюулгүй байдлыг баталгаажуулсан малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад Мал эмнэлгийн байгууллага өөрөө баталгаа гаргах чиг үүргийг хуулиар баталгаажуулан буцаан авч ирсэн нь дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхүүнийг өрсөлдөх боломжийг бий болгосон түүхэн үйл явдал болж байна гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар малчид хөдөлмөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх зорилго бүхий “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” хэмээх байгууллагыг байгуулах санаачилгыг гаргаж, өнгөрсөн зургаадугаар сард Баянхонгорт, түүний дараа 11 дүгээр сард Хэнтий аймагт энэхүү холбоог  байгуулсан билээ.

Тэгвэл хөдөө орон нутгаас сонгогдсон 48 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогод шинэчлэл хийх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулж, түүхий эдийг үнэ цэнтэй болгох цогц өөрчлөлт хийх, ард иргэдийн өөрсдийнх нь санаачилгаар малчдын холбоог шинэчлэн зохион байгуулах энэ хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр мэдээлэл өгсөн юм.

Малчдын холбооны эрх зүйн байдлын тухай, Малын эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай , Бэлчээрийн тухай зэрэг хуулиудыг ХААИС МУИС-ийн эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны дүгнэлтэд үндэслэж шинэчлэн боловсруулж байгааг дурдлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  ярианыхаа төгсгөлд мал аж ахуйн салбар тооноос чанарт шилжиж, илүү эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд та бүхний эзэмшсэн мэргэжил, сэтгэл зүтгэл, оюун ухаан илүү үнэ цэнтэй болж буйг баярын энэ өдөр зориуд тэмдэглэе гэж  Монгол улсын үе үеийн мал зүйч, малын эмч, мэргэжилтнүүдэд хандан хэллээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 1006 хувийн хэвшлийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 1360 малын эмч ажиллаж жилд дунджаар давхардсан тоогоор 189 сая толгой малд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж, давхардсан тоогоор 500 гаруй мянган иргэний мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг аюулгүй байдлыг баталгаажуулж зах зээлд нэвтрүүлж байна 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 1 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хамт олны эерэг уур амьсгалыг нэмэгдүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сарын аяныг зохион байгууллаа

    Хамт олны эерэг уур амьсгалыг нэмэгдүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сарын аяныг зохион байгууллаа