Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг, таван хувьд бага эрсдэлтэй гарсан.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.
Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулахыг тус хурлаас даалгалаа.
“PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Хот, хөдөөгийн сурагчдын сурлагын чанарын зөрүү, тэгш бус байдлыг багасгах, сумын сургуулийн чанар, багшийн чадварт онцгойлон анхаарах, багш мэргэжлээр суралцах оюутнуудад тэтгэлгийн бодлого, холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанд энэ онд багтаж танилцуулан шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
