Нүүрсний дараагийн сонсголд гэрчээр 268 хүнийг дуудна

Нүүрсний дараагийн сонсголд гэрчээр 268 хүнийг дуудна

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.12.11) сонсголтой холбогдуулан хоёр тогтоол баталсныг тус Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа. 

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо 2023 оны 12 дугаар сарын 18-22-ны өдөр сонсгол зохион байгуулах бөгөөд Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай” тогтоолыг баталжээ. Тус тогтоолын хавсралтад сонсголд дуудах нийт 268 гэрчийн нэр, албан тушаалыг баталж, мэдэгдэл хүргүүлэхээр болсныг зарлан мэдээлэв. Түүнчлэн тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийх болно гэсэн юм.

Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчдийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмж оруулахаар шийдвэрлэжээ. Тухайлбал, Монголбанкаас: Монголбанкны Ерөнхийлөгч, Гаалийн ерөнхий газрын дарга нарын 2014 оны А-119, А/132 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Монголбанк, Гаалийн ерөнхий газрын хамтран ажиллах тухай журам”-ын Хавсралт 2.3-т заасан (2010-2023) дэлгэрэнгүй мэдээлэл; Зам, тээврийн хөгжлийн яамнаас: Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа эрхэлж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлт, автотээврийн хэрэгслийн тоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулан нүүрс тээврийг 2010-2023 онд  хэрхэн зохион байгуулж байсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл; ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгож байгаа олон улсын тээвэр хийх байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг байсан болон 2010 оноос хойш үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлангууд; Дэлхий дахинд коронавирус(Ковид-19)-ын халдвар тархсантай холбогдуулан хөл хорио тогтоосон хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн ажлыг хэрхэн зохион байгуулсан талаарх дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтууд; Татварын ерөнхий газраас: Татварын ерөнхий газрын дарга болон тус газрын Том татвар төлөгчдийн газар, Улсын төсвийн орлого хяналтын газар, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа албан тушаалтнууд (2008-2023 оны хугацаанд хамаарах)-ын овог, нэр, регистрийн дугаар, томилогдсон болон чөлөөлөгдсөн огноо, холбоо барих утас; “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн эрсдэлийг тодорхойлсон дүгнэлт, холбогдох мэдээлэл; Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас: Өмнөговь аймгийн Ханбогд суманд газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй 2018-2023 онд олгосон газар эзэмшигчийн судалгааг файлаар, мөн 2018-2023 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувь; Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас: “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-аас 2010-2017 онд нүүрс худалдан авч экспортолсон нийт хэдэн аж ахуйн нэгжид тус бүр хэдэн ширхэг улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгосон талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарын хамт; Улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл 2010-2023 онд олгосон аж ахуйн нэгжүүдийн нэрс, регистрийн дугаар, холбогдох бусад мэдээлэл; Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд 2010-2023 онд жил тус бүр улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл хэдэн ширхгийг солилцож байсан, түүний зарцуулалтын тайлан болон жил бүр хэдэн төгрөгийг татан төвлөрүүлж, хэрхэн зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй судалгаа, тайлбар, нотлох баримт; ”Монголын төмөр зам” ТӨХК-иас: “Mckinsey and company” компаниар гүйцэтгүүлсэн “Шинэ төмөр зам”-ын ТЭЗҮ-ийг англи, монгол хэлээр, зөвлөх үйлчилгээний гэрээ, ажил дүгнэсэн акт, ажлын хөлс шилжүүлсэн баримт, ”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцсон аж ахуйн нэгжийн бүртгэлийн дугаар бүхий жагсаалт, байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар; ”Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-аас: Ерөнхий болон туслан гүйцэтгэгч хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, удирдлагын холбоо барих утас бүхий жагсаалт; Ажил гүйцэтгэх гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар хувь; Туслан гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэсэн ажил дүгнэсэн акт, олгосон санхүүжилт; ”Эрдэнэс МГЛ” ХХК-аас: ”Эрдэнэс Таван Толгой” уурхайд 5 ширхэг автосамосвал нийлүүлэх ЭТТ-29/10/2010 дугаартай гэрээг “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний тендер шалгаруулалттай холбоотой баримт бичиг; ”Бодь интернэшнл” ХХК-иас: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, шилжүүлэн ачих терминал, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян холболтын төмөр зам зэрэг 4 бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон болон оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай тус компанийн байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбарыг авч Хянан шалгах түр хорооны сонсголд танилцуулахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дональд Туск Польшийн Ерөнхий сайдаар сонгогдлоо

    Дональд Туск Польшийн Ерөнхий сайдаар сонгогдлоо