ҮББХ: Төрийн өмчийн хувьчлал, уул уурхайн бирж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов

ҮББХ: Төрийн өмчийн хувьчлал, уул уурхайн бирж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.12.13) хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2023 оны 03, 04 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Тус Байнгын хорооны 03 дугаар тогтоолд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдах, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, ил тод байдлыг ханган үр ашиг, засаглалыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг тусгасан бол 04 дүгээр тогтоолоор газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн юм.

Байнгын хорооны хуралдаанд 03 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтын хэрэгжилтийн талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, 3, 4 дүгээр заалтын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр танилцууллаа. Тогтоолын 3, 4 дүгээр заалтаар уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах ажлыг эрчимжүүлэх, холбогдох журам, дүрмийг баталж хэрэгжүүлэх асуудлуудыг тусгасан юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэлдээ, Улсын Их Хурлаас баталсан Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, Засгийн газрын холбогдох шийдвэрийн хүрээнд 2022-2023 онд Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгал, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк болон авто замын засвар арчлалтын (АЗЗА) компаниуд зэрэг нийт 26 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийг нийтэд арилжаалах ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа талаар танилцуулсан юм. Одоогийн байдлаар Төрийн банкны 5.71 хувь, Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг амжилттай арилжаалаад байгаа юм. Төрийн банкны хувьцааг арилжаалах ажил цааш үргэлжлэх бөгөөд нийт 20 хүртэл хувийг хувьчлах аж.

Тэрбээр АЗЗА компаниудын бүтэц, үйл ажиллагаа, өмч хөрөнгийн байдал, санхүү, эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдийг товч танилцуулаад, тулгамдаж буй асуудлуудын талаар дурдав. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 20, хувийн хэвшлийн 12 АЗЗА компани үйл ажиллагаа явуулж, үндэсний автозамын сүлжээний нийт 112 мянган км замыг хариуцан ажиллаж байна. Энэхүү үндэсний хэмжээний нийт замын 15.9 мянган км нь улсын, 96.1 мянган км нь орон нутгийн чанартай авто зам бөгөөд 900 орчим км тусгай зориулалтын авто зам бий.

Төрийн өмчийн 20 АЗЗА компани улсын чанартай автозамын 9100 орчим км-ыг хариуцдаг бөгөөд 2022 оны байдлаар 42.56 тэрбум төгрөгийн нийт орлого, 42.58 тэрбум төгрөгийн нийт зарлага, 4.9 тэрбум төгрөгийн авлага, 10.6 тэрбум төгрөгийн нийт өр төлбөртэй ажиллажээ. Улсын төсөвт авто замын засвар, арчилгааны зардалд 24.0 орчим тэрбум төгрөг тусдгийг төрийн өмчийн 20 АЗЗА компани хувааж авч, Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллаж, бусад үед орон нутгийнхаа тендерт оролцох замаар ажил, орлого олж “амьдардаг” хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцуулсан юм. Тус компаниудын ажилчдын цалин хөлс, урамшуулал бага, тогтвор суурьшил муутай, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, зарим нь улирлаар ажилчин авч ажиллуулдаг, машин механизм, техник тоног төхөөрөмж нь элэгдэж хуучирсан, бүтэц менежмент, өр төлбөрийн удирдлагыг сайжруулах шаардлагатай зэрэг олон асуудал тулгамдаж буй аж. Мөн авто замын засвар арчлалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай норм, стандарт, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал шийдлээ хүлээж буй юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Улсын Их Хурлаас баталсан хувьчлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, Үндсэн хуульд заасан төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг тодорхойлох, өмчийн нэгдсэн бодлого, удирдлага, бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, олон улсын сайн туршлагын дагуу төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг зөвхөн биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэл баримтлан ажиллаж байгаа аж. Төрийн өмчийн АЗЗА компани тус бүрийг нээлттэй хувьцаат компани болгож, 34 хувийг олон нийтэд арилжаалбал амжилтгүй болох магадлалтай тул нэгтгэж, үндэсний хэмжээнд авто замын засвар, арчлалтын үйл ажиллагааг удирдан явуулах 20 салбар бүхий, цомхон нэг удирдлагатай нэгтгэл болгон зохион байгуулаад, уг нэгтгэлийг олон нийтийн компани болгох нь үр дүнтэй гэж үзэж, Засгийн газарт энэ хувилбарыг оруулж шийдвэрлүүлээд байгаа ажээ.

Мөн тус газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цөөрүүлэх, нэгтгэх болдлого баримталж багаа аж. 2022 онд улсын төсөвт үйлдвэрийн 44 газар байсан бол 2023 оны 41 болгож, мөн төрийн өмчит үйлдвэрийн 26 газар байсныг 18, төрийн өмчийн 112 компанийг 85 болгон цөөрүүлжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу Засгийн газар холбогдох шийдвэрүүдийг гаргаж, экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журмыг батлан 2023 оны эхнээс нүүрсийг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалж эхэлсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр танилцуулав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг мөрдүүлснээр экспортод гаргах нүүрс, төмөр, жоншны хүдэр, баяжмалыг Монголын хөрөнгийн биржээр арилжих эрх зүйн орчин бүрдээд байгааг тэрбээр дурдаад, АМНАТ-ийн борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоож эхэлснээр арилжааг олон улсын жишигт нийцүүлэхэд түлхэж болж буйг онцолсон юм. Монгол Улсын нүүрсний экспорт 2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар 64,7 сая тонн байгаагаас уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 1.7 тэрбум ам.долларын 11.7 сая тонн нүүрс арилжжээ. Үүний 8,4 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 1.8 сая тонныг “Тавантолгой” ХК, 1.5 сая тонныг “Энержи ресурс” ХХК, 140,8 мянган тонн “Хангад эксплорэйшн” ХХК арилжсан байна. Төрин өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд нийт борлуулсан нүүрснийхээ 31, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 81 хувийг тус тус биржээр дамжуулан арилжаалаад байгаа юм. Төмрийн хүдэр баяжмалыг 2023 оны есдүгээр сараас арилжаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газар нийт 46.6 сая ам.долларын 581.7 мянган тонн баяжмал арилжаалжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих ёстой төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгааг Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд анхааруулж, бодлого, удирдлагын бүх талын дэмжлэгийг таслахгүй байж үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатайг сануулав. Бүтээн байгуулалтыг гүйцээх, компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх ажлыг хүндрэл, чирэгдэлгүй шийдвэрлэхэд анхаарах шаардлагатайг тэрбээр онцолж, инженер техникийн ажилтан, боловсон хүчин бэлтгэх, газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр Байнгын хорооны 04 дүгээр тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тухай мэдээллийг намрын чуулган завсарлахаас өмнө дахин сонсож, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-аас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-д одоогийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ТУЗ-өөс баталсан журмын дагуу 10,9 хувийн хүүтэй зээлээр олгоод байгаа аж. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэх үүднээс Эрдэнэс Монгол” ХХК-аас Хөгжлийн банканд 8.0 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргаж өгөөд байгаа ажээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн дагуу Давст 31 талбайг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-д эзэмшүүлж, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг үйлдвэр өөрөө олон улсын тендер зарлаж, гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай хамтран ажиллаж шийдвэрлэхээр зохицуулсан. Компани олон улсын тендер зарласан боловч санал ирүүлсэн компани байгаагүй тул Давст 31 талбайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааг үйлдвэр өөрийн ажлын хүрээнд зохион байгуулахаас аргагүй болоод байгаа ажээ 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хэнтий аймгаас 3 км-ийн зайд 44 хүн тээвэрлэж явсан автобус  осолджээ

    Хэнтий аймгаас 3 км-ийн зайд 44 хүн тээвэрлэж явсан автобус осолджээ