Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ. 

Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ гэсэн байдаг. Уг заалтын хүрээнд Улсын Их Хурлын таван гишүүн санал ирүүлснээс  Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал нар цаг үеийн байдалтай холбогдуулан цас, зудыг хүндрэл багатай даван туулахад малчдад туслах, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авах, шатахууны хомсдолыг шийдвэрлэх, нэгдсэн бодлогоор хангаж ажиллах санал гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ахмад настны эрхийн чиглэлээр цөөнгүй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах лобби бүлэг байгуулах болсон тухай мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн тул уг бүлэг байгуулагдсаныг зарлаж өгөхийг хуралдаан даргалагчаас хүсэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат гишүүн 2024 оны ээлжит сонгуулийн тойргийг тодорхой болгох шаардлагатай гэсэн юм. 

Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон  Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,1 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016,2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 41 гишүүн дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг сонсов.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулж, 10 гаруй гишүүнээс өргөн барьсан төсөл нь чихэрлэг ихтэй ундааны төрөлд онцгой албан татвар оногдуулах, улмаар таргалалт, чихрийн шижингээс үүдэлтэй өвчлөлийг бууруулах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилготой тул хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Чихэрлэг болон хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар оногдуулахыг Байнгын хороо дэмжжээ. Ийн хэлэлцүүлэг үргэлжилж, Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг уг хуулийн төсөл ихээхэн ач холбогдолтойг онцолж, ерөнхий боловсролын сурагчдын 80.9 хувь нь долоо хоногт ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг нь халдварт бус өвчний шалтгаан болж байгаа гэсэн судалгааг дурдан хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл дэмжиж  байгаагаа илэрхийлээд үйлдвэрлэгчид эмзэг хандах хэрэггүй, бүтээгдэхүүнийхээ агууламж дахь чихэрлэгийн хэмжээг багасгахад асуудал үүсэхгүй гэсэн юм. Шүд цооролт, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж буй хэрэг хэмээн үзэж дэмжиж өгөөрэй хэмээн гишүүдэд уриалав.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дунд ч чихэрлэг ундааны хэрэглээ өндөр, үүнээс улбаалан илүүдэл жинтэй хүн олширсон. Тиймээс ДЭМБ-ийн зөвлөмжийг манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд 85 улс чихэрлэг ундаанд онцгой татвар оногдуулсан байдаг. Өсвөр насны хүүхдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй. Уг хуулийн төслийг дэмжиж байна, та бүхэн бас дэмжихийг хүсье гэв. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, энэ хуулийн төсөл хугацаа алдаж байгаа, долоон жилийн өмнө яригдаж байсан ч босго давж чадаагүйг сануулаад хүнсний аюулгүй байдлаас хамаарсан өвчлөл нэмэгдсэн энэ цаг үед ач холбогдолтой төсөл тул дэмжих хэрэгтэй гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, хуулийн төсөл санаачлагчдын нэг болохын хувьд шинэ жилийн баярын бэлэгт чихэрлэг зүйл сонгохгүй байхыг, эрхэм гишүүдэд хуулийн төслийг дэмжихийг уриалав. Биеийн тамир, спорт, эрүүл мэндтэй холбоо хууль эрх зүйн зохицуулалтыг дэмжих ёстой, дэлхий нийтийн жишиг загварыг хайхрахгүй орхиж ирснийг засаж, залруулах, стандартыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ илэрхийллээ. Бүтээгдэхүүний үнийн онцгой татварын хэмжээг хувиар тооцон, ундаанаас бусад төрлийн чихэрлэг бүтээгдэхүүнд оногдуулах татварын хэмжээг анхаарсан эсэхийг Улсын Хурлын гишүүн Г.Ганболд асуув. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, хүүхэд насанд чихэр, давсын хэрэглээг бага байлгах нь чухлыг онцлоод чихэр нь хавдрыг өдөөж, өсгөдөг бөгөөд үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байж магадгүй тул хуулийн төслийг гишүүд дэмжинэ байх гэсэн юм. Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргасны дараа дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдэхийг Төсвийн байнгын хороонд даалгав.

Түүнчлэн ахмад настны оролцоог дэмжих лобби бүлгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тэргүүтэй 27 гишүүн хамтран байгуулсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Иж бүрэн цогцолбор бүхий өргөтгөлийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

    Иж бүрэн цогцолбор бүхий өргөтгөлийн шинэ байрыг ашиглалтад орууллаа