Б.Галбадрах: Томоохон өргөн чөлөөнүүдэд богино эргэлтийн чиглэлийг нэмж байна

Б.Галбадрах: Томоохон өргөн чөлөөнүүдэд богино эргэлтийн чиглэлийг нэмж байна

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийн хугацааг багасгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх шаардлага үүссэн.

Үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрахаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хэчнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ?

-Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаа. Үүнээс 20 гаруй чиглэл нь богино эргэлтийн чиглэлд явж байна. Автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож эхэлснээс хойш нийтийн тээврийн ашиглалтын хурд 2-3 км-ээр нэмэгдэж, иргэдийн хүлээгдлийн хугацаа багасаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гаралт тасалдуулахгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна.

-Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэх, богино эргэлтийг сайжруулах чиглэлээр ямар төлөвлөлт хийж байна вэ?

-Энэ хүрээнд томоохон өргөн чөлөөнүүдэд богино эргэлтийн чиглэлийг нэмж байгаа. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөнд Ч:1 чиглэлийн А, Б буюу Офицеруудын ордон-Сүхбаатарын талбай, Мөнгөн завьяа-Таван шар чиглэлд богино эргэлтийн  төлөвлөлтийг нэмэлтээр хийгээд байна. Мөн Наадамчдын зам болох Яармаг, Нисэх орчимд Ч:77 буюу Нисэхийн эцэс-120 мянгат, Ч:56 буюу Архивын ерөнхий газар-120 мянгат чиглэлийн автобусыг богино эргэлтийн чиглэлд явуулж байгаа. Гэр хорооллын бүсүүдэд богино эргэлтийн чиглэл нэмэхээр урьдчилсан тооцоолол гаргасан.

Ингэхдээ дэд бүтэц буюу замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аль болох том оврын тээврийн хэрэгсэл зорчиж болох газруудад нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхээр зорьж байна. Тэрчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирэх 50 дунд оврын автобусыг гэр хорооллын чиглэлд явуулахаар төлөвлөж байгаа.

Мөн оргил ачааллын үе буюу ажил эхлэх, тарах цагаар дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийснээр автобуснууд нэг талдаа гарах асуудлыг шийдэх юм.

-Өглөөд автобусны эцсийн зогсоолоос цөөн автобус гарах эсвэл түгжрэлийн улмаас нийтийн тээврийн хэрэгслүүд нь нэг талдаа гардаг. Үүнээс үүдэж иргэд удаан хугацаанд хүлээх шаардлагатай тулгарч байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж болох вэ?

-Нэг чиглэлд хэдэн автобус явах боломжтой вэ гэдгийг тогтоохын тулд зорчигч урсгалын хэмжээг тооцоолдог. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалж тухайн чиглэлд тээврийн хэрэгсэл нэмэх шаардлагатай эсэхийг тогтоодог. Замын хөдөлгөөний түгжрэлийн улмаас нийтийн тээврийн хэрэгслүүд нэг талдаа гарах асуудлыг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн зохицуулж эхэлсэн. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөн дэх 37 автобусны зогсоолоос 37 тээврийн хэрэгслийг зэрэг хөдөлгөх байдлаар нэг талдаа багшралдаж байгаа асуудлыг шийдэхээр туршиж байгаа. Өөрөөр хэлбэл, өглөө бүр дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийж байна.

-Нэгдүгээр эгнээг чөлөөлөхтэй холбогдуулан ямар төлөвлөлт хийж байна вэ?

-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас дахин төлөвлөлтийг санал болгож байгаа. Тус дахин төлөвлөлтийг парк шинэчлэлт болон нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор гаргасан. Дахин төлөвлөлтийн хүрээнд 5 шараас Офицеруудын ордон хүртэл нийт 75 тээврийн хэрэгсэл явуулахаар урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан. Өмнө нь тус зүгт 20 чиглэлийн тээврийн хэрэгсэл давхцаж явдаг байсан бол шинэ төлөвлөлтөөр “5 шар-Офицеруудын ордон” гэсэн нэг чиглэлд 75 тээврийн хэрэгсэл явуулна. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацааг 2-3 минутад барих боломжтой. Хоёрдугаарт, Нисэхийн эцсээс Зунжин хүртэл 17-18 чиглэлийн давхцалтайгаар автобус явдаг байсан бол дахин төлөвлөлтийн хүрээнд тус маршрутын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нэг чиглэлийн 100 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргана. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацаа 3-4 минут болно.

-Энэ онд актлах автобусны тоо шинээр ирэх 600 автобусны тоотой тэнцэж байгаа юу?

-“Ковид 19” цар тахлын улмаас парк шинэчлэлийг хугацаанд нь хийж чадаагүй. Манай бүртгэлийн санд 1300 гаруй автобус байдаг. Үүнээс 12 жилээс дээш насжилттай бүх тээврийн хэрэгслийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн бүртгэлээс хасаж, актална. Шинээр худалдан авч буй 600 автобус бүгд нэг дор орж ирэх боломжгүй. 30, 50, 100 гэхчлэн үе шаттайгаар орж ирнэ. Шинэ автобуснууд орж ирэх бүрд нэн шаардлагатай байгаа чиглэлүүдэд хуваарилах, актлагдсан автобуснуудын оронд нөхөн хангалтаар оруулах зэрэг зохицуулалтыг хийнэ. Урьдчилсан байдлаар шинээр орж ирэх 600 автобус нь актлагдах автобусны тоотой тэнцэж байгаа. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж үзээд автобус нэмэх шаардлагатай бол холбогдох байгууллагуудад саналаа уламжлах болно.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар-Дубай чиглэлд шууд нислэгтэй боллоо

    Улаанбаатар-Дубай чиглэлд шууд нислэгтэй боллоо