Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа

Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа

Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэх юм.

Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Засгийн газрын тогтоолын дагуу олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэж, метро барих, түүнд хяналт тавих зөвлөх үйлчилгээтэй хамтатган олон улсын нээлттэй тендер зарлах юм.

Анх 1983 онд нийслэл Улаанбаатар хотод хөрсний нарийвчилсан шинжилгээг тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд хийж байсан. 2005 онд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихсэж буйтай холбоотойгоор их багтаамжийн нийтийн тээвэр буюу метроны төслийг хэрэгжүүлэх анхны суурь судалгааг хийсэн юм. 2009 онд хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа боловсруулах ажлын хүрээнд дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад метро орж байсан.

2010 онд хотын нийтийн тээврийн хөгжлийн төслийн судалгааг Азийн хөгжлийн банкнаас мөн хийсэн юм. 2011 онд “Сүүсонг инженеринг” гэх компани анхны метроны урьдчилсан ТЭЗҮ-ийн суурь судалгаануудыг хийсэн. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн. Тус ТЭЗҮ-д үндэслэж метроны зураг төсөв, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийх гүйцэтгэгчийн тендерийг ирэх оны нэгдүгээр сард багтаан зарлахаар төлөвлөж байна.

Анх метрон дээр гурван хувилбар гарсан.

- ЖАЙКА олон улсын байгууллага өөрсдөө зээлийн санхүүжилтээр хийвэл 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлнэ.
- Олон улсын нээлттэй тендер зарлаж, шалгаруулбал 1.3 тэрбум ам.доллароор хийх боломжтой.
- Өөрсдөө төслийн менежментээ хийж, зөвлөхүүд авч ажиллуулбал 1.5 ам.доллароор гүйцэтгэх боломжтой гэж гарсан.
- Эдгээрээс хоёр дахь хувилбарыг сонгосон хэмээлээ.

2007 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. Тэгвэл өдгөө энэ тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай болсныг харуулж байна. Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манайд иргэдийн 50 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо жил ирэх тусам буурч буй.

Мөн иргэдээс түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийвэл үр дүнтэй талаар асуухад хамгийн их дэмжлэг авсан нь гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэг шинээр барьж, хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэх санал байсан. Үүний дараа томоохон зах, худалдааны төвүүдийг дэд төвүүдэд тархаан байршуулах, метро болон их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, ухаалаг гэрлэн дохионы зохицуулалт гэж санал өгсний дагуу нийслэлийн удирдлагууд судалгаан дээр үндэслэн ажиллаж байна. Иргэдийн 90 хувь нь багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа метрог дэмжиж байгаа судалгаа гарсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлэв