Тусгай зориулалтын машин механизм худалдан авах тендерийн материалыг нээлээ

Тусгай зориулалтын машин механизм худалдан авах тендерийн материалыг нээлээ

УБЗАА-наас Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах олон улсын нээлттэй тендерийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27-нд зарласан.

Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны 11:30 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг тус өдрийн 11:40 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах Үнэлгээний хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн Засаг даргын 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны А/1311 тоот захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах эрхийг УБЗАА-д шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар тендерийн урилга, баримт бичиг боловсруулах, тендер хүлээн авах, нээх үйл ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх үүрэг бүхий хоёр Үнэлгээний хороо байгуулсан. Эхний Үнэлгээний хороо өнөөдөр уг тендерт ирсэн материалуудыг олон нийтэд нээлттэй нээж байна гэв.

Тендер шалгаруулалт нь зургаан багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд нийт 21 аж ахуйн нэгж тендерийн материал илгээжээ. Тодруулбал,

- Зам, цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машин нийлүүлэх ажилд таван компани,
- Олон үйлдэлт бага оврын авто ачигч нийлүүлэх ажилд гурван компани,
- Өөрөө буулгагч ачааны машин нийлүүлэх ажилд таван компани,
- Дугуйт авто ачигч, цас үлээгчийн хамт нийлүүлэх ажилд гурван компани,
- Усны барилга байгууламжийн механизм нийлүүлэх ажилд хоёр компани,
- Автомашинд суурилагдсан помп, зөөврийн цахилгаан үүсгүүр нийлүүлэх ажилд гурван компани тус тус тендерийн материал илгээсэн байна.

Ийнхүү тендерийн нээлтийн тэмдэглэлийг хэвлэн, Үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулснаар тендерийн нээлт дуусаж, эхний Үнэлгээний хорооны үйл ажиллагаа дуусаж байгаа юм. Хоёр дахь Үнэлгээний хороо тендерт ирсэн баримт бичгийг хуулийн хугацаанд сонгон шалгаруулна.

Дээрх зургаан багц ажлын хүрээнд тусгай тоноглол бүхий 70 техник хэрэгслийг худалдан авах бөгөөд хот нийтийн аж ахуйн ажлыг хөнгөвчлөх, шинэ төрлийн механизмууд байх юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Улаанбаатар хотын аж ахуйн ажил цаашид хувийн хэвшилд түшиглэн явна. Одоогоор нийт ажил үйлчилгээний 70 гаруй хувийг хувийн хэвшлүүд гүйцэтгэж байгаа. Үлдсэн 30 хувийг үе шаттайгаар хувийн хэвшлүүдэд шилжүүлэн гүйцэтгүүлнэ. Мөн өнөөдрөөс НЗДТГ, УБЗАА хот нийтийн аж ахуйн ажилд оролцож, гэрээ байгуулахгүй, дүүргүүдэд шилжүүлж байна. Тодруулбал, Хот тохижилтын газрын хариуцан ажилладаг 140 км зам талбай, гудамж цэвэрлэгээний ажлыг зургаан дүүрэгт шилжүүлэн өгсөн. Мөн эзэнгүй нохой, муур барих, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ зэрэг ажлыг шилжүүлж, дүүрэг, хороод өөрсдийн нутаг дэвсгэрт хамаарах аж ахуйн ажлаа гардан гүйцэтгэх юм. Нийслэлийн зүгээс хот нийтийн аж ахуйн чиглэлээр бодлого боловсруулж, суурь судалгаа гаргах, үүрэг чиглэл өгөх, хяналт тавих болно. Энэ удаагийн тендерээр жилийн дөрвөн улиралд зам цэвэрлэгээ хийх зориулалт бүхий машин механизм, халиа тошин, үерийн гамшгийн үед ажиллах тоног төхөөрөмжүүдийг худалдан авч байгаа. Мөн ЕСБХБ-ны санхүүжилтээр хог дарж булах /ландфил/ зориулалт бүхий 28 тоног төхөөрөмжийг худалдан авсан. Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хот нийтийн аж ахуйн ажилд гар ажиллагааг багасгах бичил тоног төхөөрөмжүүдийг худалдан авч байгаа. Энэ мэтчилэн үе шаттайгаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байна. Цаашид дүүргүүд болон хувийн хэвшлүүд тоног төхөөрөмжөө улам сайжруулан, шинээр худалдан авалт хийх ёстой хэмээв.

Сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм нийлүүлэх барааны тоо хэмжээ, техникийн тодорхойлолттой хавсралтаар танилцана уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдоржид “Монгол Улсын Гавьяат хуульч” цол олголоо

    Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдоржид “Монгол Улсын Гавьяат хуульч” цол олголоо