СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос /2024.01.02/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарын нэрийг дэвшүүлсэн юм.   

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийхээр товлож, зарыг 19 хоногийн хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж нээлттэйгээр оролцохыг урьсан гэдгийг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сонсголын эхэнд танилцуулсан.

Тэрбээр, СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2 хүний нэрийг дэвшүүлсэн гээд, энэ удаагийн сонсголоор нэр дэвшигчдийн уг албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албанд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготой гэдгийг тодотгосон. Мөн сонсголын дэгийг танилцуулсны дараа нэр дэвшигчийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцууллаа.

Нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Компьютерийн ухааны докторант, эрх зүйч, системийн шинжээч мэргэжилтэй, улсад 25 жил ажиллажээ.

1992-1997 онд МУТИС, Компьютерийн техник менежментийн сургуульд програм зохиогч, инженер мэргэжлээр компьютерийн ухааны бакалаврын зэрэг, 1997–1999 онд тус сургуульд програм хангамж мэргэжлээр компьютерийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

2008-2011 онд мөн сургуульд програм хангамж мэргэжлээр компьютерийн ухааны докторантаар суралцаж, 2019-2022 онд Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.

1997-2004 онд МУТИС, Компьютерийн техник менежментийн сургуульд  багш, ахлах багш, 2004-2011 онд “Старсофт” ХХК-г үүсгэн байгуулагч, төслийн удирдагч, 2006-2012 онд “Старс” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, 2011-2014 онд “Нью Прогресс Групп” ХХК-ийн Мэдээлэл технологийн газрын захирал, дэд захирал,  2014-2016 онд “Эй Ти Инженеринг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга,  2020 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигч Т.Сүхболд 1980 онд төрсөн, Төрийн удирдлагын менежер, Хууль зүйн ухааны магистр цолтой.

2001 Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2005 онд Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр төгсч, 2010 онд Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2012 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр суралцан төгсчээ.

1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа, 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч, 2011-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч, 2013-2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч, 2016-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт ахлах мэргэжилтэн, 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, 2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга,  2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, 2023 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигчдийн талаарх танилцуулгын дараа нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан СЕХ-ны гишүүнээр томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлага хангаж байгаа талаараа танилцуулав.

Тэрбээр, Миний бие 2016-2020 онд УБЕГ-ын дэд дарга, 2020 оноос өнөөг хүртэл даргаар ажиллах хугацаандаа ээлжит 5, дахин 4, нөхөн 8 буюу нийтдээ 15 удаагийн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллага иргэдээ таньж баталгаажуулахаас эхлээд Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулга хүргүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Миний хувьд энэ хугацаанд ажлын хэсгүүд болоод дэд ажлын хэсгүүдийг удирдаж ажилласан. Сонгууль бол төрийн томоохон одоо үйл ажиллагаа, үүнд төрийн олон байгууллага хамтарч ажилладаг. Улсын бүртгэлийн байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тод, нээлттэй, ямар нэгэн хардлагагүй гаргах ажлыг зохион байгуулах ёстой. Энэ хугацаанд СЕХ-ны олон хуралд оролцож байсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэрийн жагсаалтыг ил тод байлгах хэд, хэдэн гол заалтууд орсон. СЕХ-ны гишүүн болбол нэрийн жагсаалттай холбоотой хуралдаанд асуудал оруулах эрх нээгдэнэ.

Хуулийн өөрчлөлтөөр иргэд өөрийнхөө оршин суугаа хаяг дээр бүртгүүлсэн мэдээлэлтэй танилцах, СЕХ-нд бүртгүүлсэн нам эвсэлд нэрийн жагсаалтыг цахимаар өгөх, нэрийн жагсаалттай СЕХ-нд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даагч ТББ-ын төлөөлөл танилцаж болох талаар заасан. Эдгээр заалтыг хэрэгжүүлэх тал дээр гол ажлуудыг хийнэ гэж төлөвлөж байгаа. Тодруулбал, нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах нь олон процесстой үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл хэсгийн хороо байгуулснаас эхлээд сонгууль дуустал энэ үйл ажиллагаа явагддаг. Тэгэхээр энэ олон процесс дээр СЕХ-ноос гадна бусад байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангахад анхаарч ажиллана. Улсын бүртгэлийн байгууллагыг яг удирдаж ажиллаж байгаагийн хувьд сонгуулийн үйл ажиллагаанаас гадна сонгогчдыг таньж баталгаажуулах цахим системийг сонгуулийн одоо үйл ажиллагаанд ашиглана гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд, сонсголд оролцогч “Оюуны Инновац” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Төрболд нар нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд цахим орчин дахь хуурамч хаягууд, түүгээр дамжуулан бусдын нэр төрд халддаг явдлын талаар, сонгуулийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тодруулж байр сууриа илэрхийлснээр сонсгол өндөрлөлөө

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна

    Нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна