• 0
  • 1265

Шилдэг иргэн 8.7 тэрбумын татвар төлжээ

Шилдэг иргэн 8.7 тэрбумын татвар төлжээ

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын эхний хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг. Өнгөрсөн онд татварын алба 5.6 их наяд төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлэх зорилготой ажилласан ч 5.4 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлсэн байна. Татварын албаны мэдээлснээр “Энэ жил хамгийн их татвар төлсөн, хамгийн их ашигтай ажилласан болон хамгийн их ажлын байрыг хадгалсан гэсэн гурван номинацаар татвар төлөгчдийг шалгаруулсан. Татварын багц хууль шинээр хэрэгжсэнтэй холбоотойгоор татвар төлөгчдийг том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн үндсэн төрөлд хувааж тохирсон татварын үйлчилгээг үзүүлэх эрх зүйн боломж бүрдсэн юм. Үүний хүрээнд төрөл тус бүрээс шилдэг таван татвар төлөгчдийг шалгаруулсан.

Мөн шилдэг татвар төлөгч арван иргэнийг шалгаруулсан байгаа. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд бага, дунд ангийн сурагчдад зориулан татварын сургалтыг зохион байгуулахаар бэлтгэсэн” гэв.

Шилдгүүдийг дурдвал, Хан-Уул дүүргийн иргэн Ж.Оджаргал 8.738.9 сая төгрөгийн татвар төлснөөр 2020 оны шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан байна. Мөн үндсэн дөрвөн төрөл тус бүрд том татвар төлөгч төрөлд “Skynetworks”шалгарсан бол дунд сегментэд “Барилга Архитектур ХХК” шалгарсан байна. Харин жижиг сегментэд “Хаан групп”, бичил сегментэд “Лимон фарм” тус тус шалгарчээ. 

Мөн 2020 оны хамгийн их татвар төлсөн компаниар “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой” , “Оюутолгой”, “АПУ”, “Энержиресурс”, “Болдтөмөр Ерөө гол”, “Спирт бал бурам”, “Ти Ти Жи Ви Си Өү”, “Хүрэн толгой коал майнинг”, “Тавантолгой” компани тус тус шалгарсан байна. Хамгийн их татвар төлсөн компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр харвал болосвруулах үйлдвэрийн хоёр, уул уурхайн найман компани байгаа юм. Эдгээр компаниуд Монголын татварын албаны татан төвлөрүүлдэг жилийн нийт орлогын 42.3 хувь буюу 2.2 их наяд төгрөгийг улсад төвлөрүүлсэн байна. Цар тахлын улмаас эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан ч 2020 онд хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч компаниар “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой”, “Хүрэн толгой коал майнинг”,“ХААН” банк, “Энержиресурс”, “Ти Ти Жи Ви Си Өү”, “Тийсс Монгол”, “Бодь интернэшинл”, “Монголын алт МАК”, “М Си Эс Проперти” зэрэг компаниуд шалгарчээ. Үүнээс долоон компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байгаа бол хоёр нь санхүүгийн үйлчилгээ, нэг нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд байна.

Цар талхын улмаас өнгөрсөн оны гуравдугаар улиралд 70 мянган ажлын байр хумигдсан.  Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн ажлын байраасаа 9568 ажлын байрыг нэмэгдүүлсэн арван компанийг хамгийн их ажлын байраа хадгалж үлдсэн компаниар шалгаруулсан байна.

Үүнд “Тавантолгой түлш” ХХК, “Мобиком” ХХК, “Юнител”, “Номинхолдинг”, “Таванбогд Фүүдс”, “Өндөр алтайн зам”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Багануур”, “Жимобайл”, “Жүр-Үр” зэрэг компаниуд багтжээ. Татвар төлөгч иргэд, ААН-үүд И-баримт эсвэл татварын албаны цахим хуудсанд өөрийн татварын бүртгэлээрээ нэвтэрч 2020 онд төлсөн нийт татвараа харах боломжтой юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    7222 иргэн дархлаажуулалтад хамрагджээ

    7222 иргэн дархлаажуулалтад хамрагджээ