“Мөнх-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Мөнх-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Мөнх-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг /2024.01.03/ өдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж,  хэлэлцэв.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр, 1990 оноос өмнө мал аж ахуйн үйлдвэрлэл сум-нэгдлийн тогтолцоонд суурилж байсныг та бид мэднэ. Энэ тогтолцоонд сул талууд мэдээж байсан. Гэхдээ давуу тал ч цөөнгүй байсан юм. Тухайлбал, үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болох бэлчээрийн газар нэгдмэл өмчлөлд байв. Малчид хөдөлмөрөө хоршиж, хамтын хүчээр асуудлаа шийдэж чадаж байв. Бэлтгэлийн бүхэл бүтэн тогтолцоо бүрдсэн байсан. Энэ үед түүхий эдийн бэлтгэлийн хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрч байжээ.

Мал эмнэлэг, үржлийн ажил шинжлэх ухаан, төрийн нэгдмэл бодлогод суурилж байлаа. Нийт Монгол нутгийг хамарсан боловсрол, эрүүл мэнд, соёл ахуйн тогтолцоо, дэд бүтэц бий болсон байсан.

1990 он гэхэд манай улсад хөдөө аж ахуйн 255 нэгдэл, 25.9 сая толгой мал, 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан байна. Улмаар Өмч хувьчлах тухай хууль гарч, хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчилсан. Мал малчдын хувийн өмчид шилжсэн.  Ийнхүү мал эзэнтэй, малчид өмчтэй болсон нь мэдээж сайн хэрэг. Үүний үр дүнд малын тоо толгой тасралтгүй өссөөр 2022 оны байдлаар хамгийн өндөр түвшинд буюу 71.1 саяд хүрч, 1990 оныхоос бараг 3 дахин нэмэгдсэн. 2023 оны тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдсон байна.

1989 оны байдлаар малчин өрхийн тоо 68.963 байсан бол 2023 оны эцсийн байдлаар 298.2  мянга болж 4.3 дахин нэмэгдсэн байна. Гэвч анхаарал татсан олон асуудал өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд мал аж ахуйн салбарт хуримтлагдаад байна. Тухайлбал, мал өссөн ч мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнгүй.  Малын ашиг шимээ бид бүрэн байтугай тал хувь ч ашиглаж чадахгүй байна. Нэг малаас авах ашиг шим буурч, малын чанар муудлаа. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн нэгдмэл тогтолцоо алдагдсан.

Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжсөнгүй. Бэлчээр доройтож, ургамлын гарц муудаж, цөлжилт хуурайшилт нэмэгджээ. Мал эмнэлгийн нэгдмэл тогтолцоо алдагдсанаас малаа эрүүлжүүлэх, малыг үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлого, төлөвлөгөөтэй явуулж чадахгүй байна. Малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байна. Малчид өрхийн зохион байгуулалттай, тархай бутархай байгаагаас үйлдвэрлэлийн бүтээмж буурч, малчдын өөрийнхөө хэрэгцээг хангах бичил аж ахуй, хэрэглээний салбар болж хувирлаа.

Энэ бүхнээс үүдэн малчдын нийгмийн асуудалд олон бэрхшээл, сорилт нүүрлэж байна. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010 онд баталж, 2 үе шатаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч хугацаа нь 2021 онд дуусчээ. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” 2009 онд батлагдсан. Энэхүү шинэчлэл бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт өв соёлыг алдагдуулахгүйгээр МАЛЧИН-МАЛ-БЭЛЧЭЭР гурвын харилцан шүтэлцээг хангах замаар малчин өрхүүдийн хөдөлмөрөө хорших, нэгдэн хамтрах үйл ажиллагааг дэмжихэд чиглэх нь зүйтэй.

Энэ гурван цогц асуудлыг шийдвэрлэх нь малчин өрхийн нэгдсэн холбооны зорилго юм. Малчид нутаг усаараа, баг, сумаараа нэгдэж, зах зээлд мал аж ахуйн болон бусад үйлчилгээг тогтвортой нийлүүлэх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэхийг төрөөс дэмжих хэрэгтэй байна. Мал аж ахуйд санхүүгийн болон технологийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж өгөх нь нэн чухал боллоо. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "Канвон 2024" залуучуудын олимпод оролцох оролцогчид тодорлоо

    "Канвон 2024" залуучуудын олимпод оролцох оролцогчид тодорлоо