Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй

Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж буй. 2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID tag) суурилуулаад байна. Улаанбаатар хотын хувьд үндсэн 16 байршилд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулж байгаа. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үзлэг, оношилгооны зэрэгцээ цахим гэрчилгээ суурилуулж буйтай холбоотойгоор ачаалал үүсэж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос тодрууллаа.

-Цахим гэрчилгээ олгох ажил яагаад ачаалалтай байна вэ?

-Цахим гэрчилгээг суурилуулахтай холбоотой сурталчилгааны ажил өнгөрсөн оны наймдугаар сараас өрнөсөн. Гэвч жолооч нар сайн дураараа хамрагдах нь бага байсан. Тиймээс 11-12 дугаар сард уг сурталчилгааны ажлыг дахин эрчимжүүлснээр иргэд тодорхой мэдээлэлтэй болж, цахим гэрчилгээ авах идэвх нэмэгдсэн. Мөн он гарснаар Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-наас зарласан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлж, цахим гэрчилгээ олгох ажил ачаалалтай болж эхэлсэн. Үүнтэй холбоотой зарим ташаа мэдээлэл тархаад байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Мөн торгууль ногдуулахгүй. Хоёрдугаарт, бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулсны дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг оролцуулахгүй байхаар төлөвлөж байна. Цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцоно.

-Зарим цэгт цахим гэрчилгээ дууссан гэх мэдээлэл бий. Цахим гэрчилгээ олгох ажлыг үзлэг, оношилгооноос тусдаа хийх боломжгүй юу?

-Өнгөрсөн долоодугаар сард ЗТХЯ болон НЗДТГ хамтран цахим гэрчилгээ олгохтой холбоотой сургалтад 100 гаруй ажилтныг хамруулсан. Сургалтад хамрагдсан ажилтнууд одоогийн байдлаар гурван ээлжээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Нийслэлийн зүгээс цэгийн тоог олшруулах асуудлаар Автотээврийн Үндэсний төвд тогтмол хандсаар ирсэн. Тодруулбал, И-Март, Номин зэрэг бусад сүлжээ дэлгүүрүүдээр цахим гэрчилгээ олгох тухай асуудлыг удаа дараа санал болгож байна. Салбар хооронд буюу олон байгууллагыг хамарч буй тул хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, ЗТХЯ, ЦХХХЯ, НЗДТГ, Автотээврийн Үндэсний төв, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хамтран ажиллаж байна.

-Нийт хэдэн цахим гэрчилгээ нийлүүлсэн бэ?

-Улаанбаатар хотын хувьд 2023 оны долоодугаар сард 447 мянган цахим гэрчилгээг нийлүүлэн, олгож буй. ЗТХЯ-аас 800 гаруй мянган цахим гэрчилгээний худалдан авалтыг зохион байгуулсан. Эдгээрийг 21 аймгийн автомашин болон нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдэд наана. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим гэрчилгээ дууссан, хомстсон асуудал байхгүй. Нэгж үнийн хувьд 6700 төгрөгөөр нийлүүлэгдсэн.

-Системийн хөгжүүлэлт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Систем хөгжүүлэлтийг ЗТХЯ-аас хийж байгаа, эцсийн байдлаар дуусаагүй. 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хөгжүүлэлтийг дуусгана гэх мэдээлэл өгсөн.

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар яг юуг хязгаарлаж, юу хэрэгжих талаар мэдээлэл өгөөч?

-Хуулийн хүрээнд цахим гэрчилгээтэй холбоотой хэд хэдэн анхаарах зүйл бий. Өмнө нь үзлэг, оношилгоонд орсон, татвараа төлсөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, бусад торгууль, төлбөрийн асуудалтай жолооч нарт хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байгаагүй. Уг асуудлаар шинэ зохицуулалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаад торгуульсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан.

Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш тээврийн хэрэгсэл эзэмшигч нь торгууль, төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана. Мөн торгууль ногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлбөл торгуулийн 50 хувийг хөнгөлж байгаа.

Хэрэв 15 хоног дотроо торгуулиа төлөхгүй бол үндсэн торгуулийн төлбөр дээр 50 хувь нэмэгдэнэ. Үүнтэй холбогдуулан торгуулиа төлөхгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд хэдий хугацаанд, хэрхэн торгууль төлөх тухай журам гаргахаар боловсруулж байна.

-Нийслэлийн хэмжээнд торгуультай хэчнээн машин байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 728 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 436 мянга нь торгуультай байна. Сүүлийн үед торгуулийн төлөлт огцом нэмэгдэж байгаа гэв.

Ташрамд, Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд шалган нэвтрүүлэх товчоод, авто замын хяналтын камержуулалт, уулзваруудын гэрлэн дохио тоноглол болон RFID системийн дэд бүтэц бий болсон. Гэрлэн дохиотой уулзвар бүхий 161 байршилд 455 RFID уншигчийг байршуулаад байна. 2024 оны нэгдүгээр сарын 8-наас цахим гэрчилгээг төлбөртэй суурилуулна гэсэн мэдээлэл ташаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 16 техникийн хяналтын төвд цахим гэрчилгээ олгож байгаа юм. Иймд жолооч та харьяалал харгалзахгүйгээр ачаалал багатай цэгт хандан цахим гэрчилгээгээ суурилуулаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Бусдын гар утас бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

    Бусдын гар утас бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүлжээ