УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ, ЗГ-ын гишүүдийн хамт орон нутагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ, ЗГ-ын гишүүдийн хамт орон нутагт ажиллаж байна

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан нар өнөөдөр (2024.01.14) Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар малчид, иргэдтэй уулзлаа. Энэ хүрээнд Төв аймгийн Баяндэлгэр сумын хоёрдугаар багийн малчин П.Эрдэнбатынхаар зочилж, малын тоо толгойн хорогдолт, бэлчээрийн даац хэтрэлт, малчдад чиглэсэн нийгмийн үйлчилгээний хүртээмж, хадлан тэжээлийн нөөцийн талаар ярилцаж, мэдээлэл солилцсон юм.

Баяндэлгэр сумын хувьд нутгийн зарим хэсгийн атаршсан талбайг тариалангийн талбай болгож эргэлтэд оруулан, хүн амын хэрэгцээний хүнсний ногоог тариалдаг хэмээн орон нутгийн удирдлагууд хэлж байв. Түүнчлэн бэлчээрийн хомсдол тулгамдаж, өвөлжөө, хаваржааны газрын асуудал хүндэрсэн гэдгийг малчдын зүгээс уламжилсан юм.

Одоогийн байдлаар Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд гэхэд 33 айл өрх өвөлжиж байгаа бөгөөд тус сумын нийт малчдын 41 хувь нь залуу малчид байдаг гэлээ. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, малчдад нэн шаардлагатай малын тэжээл, бордоог хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, малчдаас жишиг үнээр малын махыг худалдан авах, мөн айл өрхүүдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх гэхчилэн Улсын онцгой комиссоос нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг онцолж, бодит үр дүнгийн талаар санал солилцов. Төв аймгийн хэмжээнд өвөл-хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 60 гаруй хувьд хэтэрсэн байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Түүнчлэн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Баянжаргалан, Угтаал, Бүрэн, Алтанбулаг, Лүн суманд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл үүсчээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр нийт 4,933,306 мал тоологдож, одоогоор 13,239 мал зүй бусаар хорогдоод байгаа аж. 

Тус аймгийн хувьд хамгийн олон эрчимжсэн мал аж ахуйтай бөгөөд нийт 10 гаруй цэгт нэгдсэн байдлаар мах бэлтгэн нийлүүлж байна. Иймд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, мах бэлтгэх нэгдсэн тогтолцоог дэмжиж, чанар, стандартыг хэвшүүлэхээс гадна мал төллөлт дөхсөн энэ үед малын эрүүл мэндийг хамгаалж, мах, малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэйг тодотгосон юм. Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд М.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын хамт Багануур дүүргийн 4-р хорооны нутагт өвөлжиж буй малчин өрхүүдтэй уулзлаа. 

      Энэ үеэр УИХ-ын дарга, малчдын аж амьдрал, малын ашиг шимийг сайжруулж, бэлчээрийн доройтлыг бууруулан, салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр дамжуулан тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлж, цуврал хэлэлцүүлгүүдийг явуулах тул идэвхтэй оролцож, санал сэтгэгдлээ илэрхийлэхийг хүсэв. Тэрбээр, малчин өрхүүд үе дамжин нутаглаж ирсэн нутаг усаараа нэгдэн, хөдөлмөрөөрөө хорших замаар зах зээлд мал аж ахуйн болон бусад үйлчилгээг тогтвортой нийлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх, нийтлэг эрх ашгаа хамгаалах, нийгмийн асуудлаа шийдвэрлэх боломжийг төрөөс олгох шаардлагатай гэж үзэж буйгаа тэмдэглэсэн юм. Үүнийг дагаад бэлчээрийн менежмент хийх, түүхий эд бэлтгэлийн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, малаа эрүүлжүүлснээр экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэдэгт малчдын төлөөлөл ч санал нэгтэй байлаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Алслагдсан гурван дүүрэгт 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгоно

    Алслагдсан гурван дүүрэгт 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгоно