С.Чинзориг: Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлж байж иргэдийн эрүүл мэндийг сайжруулна

С.Чинзориг: Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлж байж иргэдийн эрүүл мэндийг сайжруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголт” бодлогын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2024-01-16/ Төрийн ордонд зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, АНУ-ын Эрүүл мэндийн хэмжил зүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагавинар үг хэлж уулзалтын ажиллагаанд амжилт хүссэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг зөвлөлдөх уулзалтын нээлтэд зориулан хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй гэж заасан ч энэ тухай хэн ч ярьдаггүй, иргэний эрүүл мэндийн асуудал эмнэлэгт, эрүүл мэндийн салбарт хамаатай мэт явж ирснийг онцлоод энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хийж буй ажлынхаа талаар товч дурдсан юм.

Тэрбээр “Хүн амыг өвчнөөс сэргийлэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэх, бүх нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөхөд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл  мэндийн санхүүжилтийг тодорхой болгох нэн шаардлагатай гэж үзэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуулийг УИХ-аар батлуулаад байна.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын 38,6 хувь буюу 1,3 сая гаруй иргэнийг хамруулаад байна.

Энэхүү арга хэмжээтэй уялдуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам” болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 6 дугаар тогтоолд зарим шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулан багц үнийн тарифийг дунджаар 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцад цуглуулсан эрүүл мэндийн их өгөгдөлд дүн шинжилгээ хийх зорилготой салбар эрдэмтэд, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн судалгаа, шинжилгээний 7 баг ажиллаж байна. Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан насанд хүрэгсдийн өвчин үүсгэх эрсдэлд нөлөөлөх зарим хүчин зүйлийн хамааралд дүн шинжилгээ хийхэд манай орны 18-аас дээш насны хүн амын дунд зүрх судасны өвчин, чихрийн шинжин, бодисын солилцооны хам шинж өвчнөөр  өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр байна.

Тухайлбал, бодисын солилцооны хам шинж өвчний хувьд тамхи, архи хэрэглэдэг хүн 1.2 дахин, дасгал хөдөлгөөний дутагдалтай бол 1.1 дахин, илүүдэл жин таргалалттай хүмүүс 2.6 дахин их өртөх эрсдэлтэй байгаа нь тогтоогдсон.
- Хүний өвчлөл, эрсдэлт зан үйл нь хүний амьдарч байгаа хэв маяг, өөрийн зан үйлээс 55% нь, бусад салбарын үйл ажиллагааны үр дагавраас 25% нь, эрүүл мэндийн үйлчилгээнээс 15% нь, удамшлын хүчин зүйлээс 5% нь хамаардаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага томьёолсон. 
- Манай Улсад хорт хавдрын тохиолдол эрт үе шатандаа буюу 2 дугаар үедээ 25.7 хувь нь, хожуу үе шатанд буюу 3-4 дүгээр үедээ 74.3 хувь нь оношлогдоод байна.

Хүн амын дунд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт болон халдварт бус өвчний шалтгаант өвчлөл, нас баралт жилээс жилд нэмэгдэж байгаа нь эрчимтэй хотжилт, шилжилт хөдөлгөөн, орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн бусад хүчин зүйлсээс хамаарч байдаг. Монгол Улсын хүн амын дундах халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 4 дүгээр судалгаагаар 15-69 насны 4 хүн тутмын нэгд нь халдварт бус өвчний 3 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа бөгөөд аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9 байгаа нь хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг харуулж байгаа юм.

Цаашид бид шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулж, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэд бүхий улс орон болон хөгжих боломжтой. Өнөөдрийн энэхүү “Хүн амын эрүүл мэндийн талаарх  шинжлэх ухааны судалгаа” зөвлөлдөх уулзалтаар энэ талаар ярилцаж байгаад талархаж байна” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК болон МТАС түншлэл хооронд байгуулсан гэрээг цуцлах чиглэл өглөө

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК болон МТАС түншлэл хооронд байгуулсан гэрээг цуцлах чиглэл өглөө