Онцгой байдлын байгууллагад алба хаах хугацаандаа 125 хүний амь насыг аварсан эрэлч ЧЕНЖИ нохой

Онцгой байдлын байгууллагад алба хаах хугацаандаа 125 хүний амь насыг аварсан эрэлч ЧЕНЖИ нохой

Ченжи, герман хоньч үүлдрийн, хар халтар зүстэй, эм нохой. Нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайханы хамт 2018 онд эрэлч нохойн албаны сургалтыг дүүргээд нийслэлийн Аврах ангид томилогдон ажиллажээ.

Онцгой энэ албанд таван жил зүтгэхдээ нийтдээ 125 хүний алтан амийг аварч, 97 буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/ илрүүлсэн аврагч. Тэрээр нэг настай, хүнийг хөөн барьдаг цагдаагийн албаны нохой байхдаа ахлах ахлагч Б.Дэлгэрсайхантай “танилцаж” Онцгой байдлын албаны эрэлч нохой болж “мэргэжлээ” сольжээ. Анхандаа Ченжи дүрэмт хувцастай хүн рүү огт дайрахгүй хэрнээ энгийн иргэн, хонь мал руу дайрдаг араатанлаг зантай байж. Түүнийг нийгэмшүүлэх хүндрэлтэй байсан талаар хамтран зүтгэгч нь дурссан. Онцгойгийн эрэлч нохой эрэн хайх, аврах, эзэндээ мэдээлэл өгөх ёстой бол цагдаад арай өөр үүрэг гүйцэтгэж байснаас тэр биз. 

Ченжи, 2019-2023 таван жилийн турш Туул голын дагуу үндсэн бүлгийн хамт завьт эргүүлийн үүргийг тасралгүй гүйцэтгэсэн. Ийнхүү үүрэг гүйцэтгэх явцдаа живж байсан 47 хүнийг, хамтрагчийн хамт аварч уснаас эсэн мэнд гаргажээ.

Мөн 87 удаагийн усны ослын дуудлагаар ажиллахдаа 86 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлсэн. Түүний хамгийн баатарлаг ажиллагаа 2021 онд болов. Учир нь Ченжи урсгал усны дадлага сургуулилт хийх явцдаа Гачуурт орчмын Туул голд живж байсан долоодугаар ангийн сурагч хөвгүүний амь насыг бие даан аварсан билээ. 
Нохой хүнтэй адил таван мэдрэхүйн эрхтэнтэй. Гэхдээ үнэрлэх, сонсох чадвар нь л гэхэд хүнээс хэд дахин өндөр. Албаны нохдыг 5-6 жил ажиллуулаад тэтгэвэрт гаргадаг. Үүнээс урт хугацаанд ажиллахаар стресстэх, үнэрлэх чадвар нь мууддаг юм байна. Тиймээс Ченжи сарын өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэтгэвэрт гарч, одоогоор хөдөө амарч байгаа. Амрах ч эрх түүнд бий. Тэр албаа хаах явцдаа усны ослоос гадна нийслэлийн ногоон бүст төөрсөн гэх 65 дуудлагаар 72 хүнийг эсэн мэнд олж, сураггүй алга болсон найман буцалтгүй нэрвэгдэгсийг илрүүлсэн. Баянгол дүүрэгт 2022 онд барилгын суурь хэсэгт ажиллаж байхдаа шороонд дарагдсан дөрвөн хүний хоёрыг шороон хөрснөөс олжээ.  Өөрөөр хэлбэл Ченжи энэхүү албанд үүрэг гүйцэтгэхдээ нийт 490 удаагийн дуудлагаар ажилласан. Уснаас гадна аюулт үзэгдэл, ослын 154 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 78 хүнийг гаргажээ. Мөн уснаас 47 нийт 125 хүний амь насыг авран хамгаалсан гавьяатан. 

Ченжи, Б.Дэлгэрсайханы сургасан анхны нохой. Өнгөрсөн хугацаанд тэд хамтран зүтгэгч, анд нөхөд болцгоосон. Ченжи номхон дөлгөөн зантай. Ус, ой мод, нурангийн ослын үед ажиллахдаа илүү чадварлаг. Уяулах дургүй. Сул, өөрийнхөөрөө байхдаа сэргэлэн цовоо байдаг. Хөтлөгч эзэндээ түшигтэй, үнэнч сайн нөхөр нь байж чадсан. Тэтгэвэртээ гарсан ч тэд одоо хамт үлдсэн. Ихэнх нохой эзэнтэйгээ санал нийлэхгүй үедээ ульж, эвшээдэг бол Ченжи дургүйг нь хүргэвэл шууд хаяад явчихдаг. Тайвширсан үедээ юу ч болоогүй юм шиг эргээд уулздаг хоёр. Удаан хугацаанд хол байгаад уулзах үедээ учиргүй сүйд болж ирснээ ганц  цоройчихоод явчихдаг “их зант”. 

Найз хоёрын хамгийн анхны аврах ажиллагаа Ховдод болжээ. Амиа егүүтгэх гэж өндөр хадны оройд гараад байсан эмэгтэйг тэрээр илрүүлснээр  аварч чадсан байдаг. Нохойны тухай, хүний үнэнч нөхөр болох тухай, эзнээ аварсан талаар баримт нотолгооноос эхлээд үлгэр домог, кино ном зохиол олон. Тэдгээрийн гол дүрүүдийн нэг нь яахын аргагүй Ченжи мөн. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нэгдсэн стандартын гуравдугаар ээлжийн 24 хотын стандартыг боловсруулж байна

    Нэгдсэн стандартын гуравдугаар ээлжийн 24 хотын стандартыг боловсруулж байна