Эрүүл мэндийн сайд түлэнхийн төвд очиж, эмч нар, осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд түлэнхийн төвд очиж, эмч нар, осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2024-01-24/ үдээс хойш ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд ажиллалаа. Урьд шөнө болсон ослын улмаас тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм. 

ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах Түлэнхийн төвд Яаралтай тусламжаар 14 хүн ирсний дөрөв нь харьцангуй хөнгөн байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлээд харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад шилжүүлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 10 хүний тавыг нь ирэнгүүт эрчимт эмчилгээнд оруулсан. Өдөр нэг хүнийг шилжүүлснээр одоогийн байдлаар Эрчимт эмчилгээний тасагт нийт зургаан хүн эмчлүүлж байна. Үлдсэн дөрвөн хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. 

Эрчимт эмчилгээний тасагт байгаа зургаан хүний биеийн байдал хүнд, тэр тусмаа 80-90 хувийн түлэгдэлттэй хүмүүсийн хувьд маш хүнд, бүгд амьсгалын аппаратанд орсон гэж танилцуулсан. Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр “Би шөнө 01:30 цагт дуудагдаж ирсэн. Намайг ирэхэд хамгийн хүнд хүн маань ирчихсэн, эмчилгээ нь эхлээд, эрэмбэлэн ангилалт явагдаж араас нь ахиад дөрвөн хүн авчирсан. Эрэмбэлэн ангилалт хийж хөнгөн хүмүүсийг хүмүүсээ тасаг руу шилжүүлж эмчилгээгээ үргэлжлүүлсэн.  Дэлбэрэлт болсны дараа Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, түлэнхийн мэс заслын эмч нарыг бүгдийг нь дуудаж, шаардлагатай бүх эмчилгээг эхлүүлсэн. Биеийн байдал маш хүнд, аппаратын хүмүүс нэмэгдсэн учраас сувилагчийн тоог нэмж дөрөв болголоо. Эмч нарыг ч нэмэлтээр ажиллуулж байна” гэж ярьсан. 

Эмнэлгийнхэн эмчилгээ үйлчилгээнд тулгарч буй хүндрэлтэй асуудал гараагүй, чухал шаардлагатай эм тарианы нөөц хангалттай байгаа. Харин түлэгдсэн хүмүүст зайлшгүй хэрэглэдэг альбумин уургийн бэлдмэлийг нөөцлөх шаардлага байгаа тул санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг сайдаас хүслээ. 
С.Чинзориг сайд болон ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга А.Өнөржаргал, Санхүү, даатгалын хэлтсийн дарга Л.Мөнхцэцэг нар уургийн бэлдмэлийн нөөц бүрдүүлэх санхүүжилтийг шийдэж, худалдан авалтыг хугацаа алдахгүй хийхэд анхаарахаар боллоо. ЭМЯ-наас өнөө өглөө тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байсан тарианы помп 30 ширхэгийг нийлүүлсэн. Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй уулзсаны дараа осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, өдөр хуралдсан Улсын онцгой комиссын хурлаар яригдсан асуудлууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн талаар товч танилцуулж, эмчилгээ үйлчилгээний явц, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ар гэрийнхэнд хандаж “Сахиурын хувьд настай хүмүүс олон хоног байвал ядарна. Тиймээс сахиурыг сольж болох ч ойр ойрхон, өдөр болгон солигдоод байвал халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлтэй учраас эмч нараас сайн асууж зөвлөөрэй. Ойр дотны хүндээ санаа зовсон улс ирэх нь ойлгомжтой. Гэхдээ та бүхэн гаднаас байгаа хүмүүсээ зохион байгуулалтад оруулж, ээлжээр ирдэг, утсаар асууж сураглах зэргээр эмнэлгийн ачааллыг нэмэхгүй байх талд анхаарч туслаарай” гээд эмч мэргэжилтнүүдийг сахиуруудтай байнга уулзаж, санал бодлыг нь сонсож, өрөөний тоо хангалттай байвал тэднийг амраах арга хэмжээ авахыг захисан. 
Осолд өртсөн иргэний эгч хэлэхдээ “Миний дүү 52 настай. Ажлаа хийж яваад галд өртөж, 95 хувийн түлэгдэлттэй найдвар муу байна. Бид үнэхээрийн гомдолтой байгаа. Ард нь өчнөөн олон хүний амьдрал явж байгаа шүү дээ. Хүний амь гэдэг чинь үнэ цэнтэй. Хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна” гэж байв. 
Мөн ар гэрийнхэн үүдэнд хэт олон хүн цугласан нь халдвар хамгааллын дэглэм алдагдахаас гадна эмч нарт, сахиуруудад орж гарахад хүндрэл учруулж байгаа тул зохицуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн хүнийхээ төлөө шаналсан, сэтгэл санаа хэцүү байхад хэвлэлийнхэн олуулаа ирж элдэв зүйл асууж бухимдал нэмж байна гэж байлаа.  

Тэдний зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлгийн удирдлагад ар гэрийнхэнд зориулан зай талбай томтой өрөө тасалгаа гаргаж өгөх, сахиуруудыг амарч, цай хоолоо идэж уух боломжтой байлгахад анхаарах үүрэг өгч хэвлэлийнхэнд өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг тогтсон цагт эмч нараар өгүүлэх боломжийг бүрдүүлэхээр тохирлоо. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ослын улмаас хаасан замыг бүрэн нээлээ

    Ослын улмаас хаасан замыг бүрэн нээлээ