НББХ: Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг батлуулжээ

НББХ: Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг батлуулжээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, энэ сарын 17-нд хаалтаа хийсэн билээ. Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хороо найман удаа хуралдаж, нийт 23 асуудлын хүрээнд хуулийн 22, Улсын Их Хурлын тогтоолын гурав, Байнгын хорооны тогтоолын долоон төслийг хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хоёр удаа, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг нэг удаа хэлэлцэн шийдвэрлүүлжээ.

      Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх, эсэх тухай болон анхны хэлэлцүүлгийн нийт есөн санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн гурван танилцуулга, бусад асуудлаарх мөн гурван санал дүгнэлт, Ажлын хэсгийн дөрвөн танилцуулга, анхны хэлэлцүүлгийн шатанд 109, эцсийн хэлэлцүүлгийн шатанд 11 зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус тус бэлтгэж, эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 22 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэсний зэрэгцээ Байнгын хорооны долоон тогтоолыг баталж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд, Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 17-нд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Түүнчлэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2023 оны 10 дугаар сарын 27-нд, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 08-нд, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 22-нд тус тус батлуулжээ.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос 12 хэлэлцүүлэг явуулан, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулжээ. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Олон улсын Парламентчдын Эрүүл мэндийн асуудлаарх долдугаар чуулган, есдүгээр сарын 12-нд Мансууруулах бодисын хор хөнөөлтэй тэмцэх бодлого хэлэлцүүлэг, мөн сарын 13-нд Баянхонгор, 14-нд Өвөрхангай, 18-нд Дархан-Уул аймгийн иргэд, албан хаагчдад хийсэн Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга зэргийг дурдаж болно. Түүнчлэн, 2023 оны аравдугаар сарын 04-07-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, ажилтан албан хаагчид, иргэдтэй Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар уулзалт-хэлэлцүүлэг хийсэн байна. “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт”, “Хүүхдийн эрүүл мэнд ба чихрийн хэрэглээ” хэлэлцүүлгүүдийг 2023 оны аравдугаар сард хийж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, түүний чанар үр дүн, тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үр дүнгийн талаарх уулзалт-хэлэлцүүлгүүдийг Увс, Архангай, Өвөрхангай аймгуудад 12 дугаар сард цувралаар явуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслүүд, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүд тус тус ажилласан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд “Солонго 1, 2” төслийн гүйцэтгэгчидтэй уулзлаа

    “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд “Солонго 1, 2” төслийн гүйцэтгэгчидтэй уулзлаа