Г.Занданшатар: Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан ахмадууд та бүхний оролцоо цэгцрэх цагийн босгон дээр ирсэн Монгол орны хөгжилд нэн чухал юм

Г.Занданшатар: Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан ахмадууд та бүхний оролцоо цэгцрэх цагийн босгон дээр ирсэн Монгол орны хөгжилд нэн чухал юм

Сар шинийн босгон дээр Улсын Их хурлын Тамгын газар ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, уулздаг уламжлалтай. Өнөөдөр /2024.02.07/ УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон бусад удирдлагууд Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол төрийн эрх барих дээд байгууллагад ажил амьдрал, залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан та бүхэнтэйгээ луу жилийн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн 2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товчхон мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Улсын Их Хурал 2023 онд 378  хууль, 121 тогтоолыг хэлэлцэн баталсан. Мөн энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы  нэгдсэн хуралдаан 69 удаа, Байнгын болон дэд, түр хорооны 287 удаа хуралдсан. Энэ бүхэнд Улсын  Их Хурлын Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа. D-parliament, D-өргөдөл нэгдсэн системүүдийг ашиглан иргэд, олон нийт хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байна.

Мөн Олон улсын парламентын холбоотой хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн улс орнуудын парламентаас Монгол Улсын Их Хурал анх удаа хийсэн гэдгийг энд дурдая гээд 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд хүч нөөцөө дайчлан, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, Тамгын газарт ажиллаж, залуу насаа төрийн хууль тогтоох үйл хэрэгт хоёргүй үнэн сэтгэлээр зориулсан Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхлөө.

Улсын Их Хурлын дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх цаг ирж байна. Цар тахлын амаргүй цаг үед Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тухайн цаг үед Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч хоног тасалдуулалгүй явуулж чадсан. Ийнхүү цахим парламентын цоо шинэ дэгийг бүтээж, Олон улсын парламентын холбоо дэлхийд жишиг болохуйц ажилласан гэж дүгнэсэн. Эрх зүйн шинэчлэл хийх, хүний эрхийг дээдлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, “Гурван D” буюу цахим парламент болох зорилтыг бид дэвшүүлэн ажиллаж, томоохон үр дүнд хүрсэн.

Бүхэлд нь дүгнэж хэлбэл энэ удаагийн парламент ШИНЭЧЛЭЛИЙН парламент байж чадсан гээд хяналт шалгалтын шинэ хуулийн хүрээнд нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийж, “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гээд нийгмийн эргэлзээ, бухимдлыг төрүүлсэн хэргүүдийг ил болгож, ард түмний “мэдэх эрх”-ийг хангасан тухай хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн тэрбээр цааш нь, нийгэм ихээхэн бухимдалтай, өнгөрсөн 30 гаруй жилийн алдаа оноогоо дэнсэлсэн, буруу булхайг илчлэн шүүмжилсэн цаг үе тохиож байна. Энэ бол төрийг удирдах үйл хэрэгт ард түмний оролцоо эрс идэвхжиж, хяналтын тогтолцоо ард нийтийн мэдэлд шилжиж байгаагийн илрэл юм. Нөгөө талаар тогтолцооны болон үйл ажиллагааны алдаа, сургамждаа дүгнэлт хийх, түүнийг засан сайжруулах чиглэлээр төр, засаг ч ихээхэн санаачлага өрнүүлэх боллоо. Энэ бүхэн нэг зүгт нийлж, нэгдсэнээр Монгол орон цэгцрэх цагийн босгон дээр иржээ гэсэн итгэлийг төрүүлж байна гээд төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж, аливаа асуудлын мөн чанарыг зөв оновчтой харж, гарц шийдлийг олж, шийдвэрлэх талаар ихээхэн туршлага, мэдлэг хуримтлуулсан Та бүхний оролцоо энэ үйл хэрэгт ч нэн чухал шүү гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна гэв. 

Түүний дараа ахмадуудаа төлөөлж, Монгол Улсын баатар, 2004-2008 оны УИХ-ын гишүүн Ж.Гүррагчаа, УИХ-ын Тамгын газарт олон жил удирдах албан тушаал хашин ажиллаж байсан Ж. Нарантуяа нар үг хэллээ. Тухайлбал Ж.Гүррагчаа, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өргөн бүрэлдэхүүнтэй парламентыг байгуулах том сорилтын өмнө ирж байна. Мөн нутаг дэвсгэрийн том төлөөлөлөөс сонгогдох хариуцлагатай төрийн түшээг бид сонгох учиртай. Энэхүү сонголтоо зөв зохион байгуулж хийх нь чухал юм. Мөн өнөөгийн парламент нийгмийн бухимдлыг тайлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, тодорхой ахиц гаргаж байгаад талархаж байна гээд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ