Сар шинийн баяраар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө

Сар шинийн баяраар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон сар шинийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2024-02-07/ боллоо.

Хуралд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан нар оролцож, эрүүл мэндийн салбарын цаг үеийн мэдээлэл өгсөн.

Эхний мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа хийсэн бөгөөд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин идэвхжлийн буюу шар түвшинд байгааг онцолсон. Тэрбээр, улсын түвшинд идэвхжлийн үедээ байгаа ч улирал хоорондын буюу ногоон түвшинд Дархан-Уул аймаг, идэвхжлийн түвшинд 12 аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд найман аймаг байна.

Мөн эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 8,788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь буюу 1,636 хүн амьсгалын замыг цочмог хүнд халдвар болох  уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа. 
 Томуу, томуу төст өвчнөөр аль ч насны хүн өвдөж болох боловч зарим бүлгийн хүмүүс илүү эрсдэлтэй байдаг. Үүнд
- Нярай болон бага насны хүүхэд
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Архаг хууч өвчтэй хүмүүс
- Хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай
- Сүрьеэтэй
- Зүрх судасны өвчин болон чихрийн шижинтэй
- 65 болон түүнээс дээш насны хүмүүс багтдаг.
- Амьсгалын замаар дамжих халдвар агаар дуслын замаар дамждаг, өөрөөр хэлбэл, хүрэлцэх, үнсэх, нүүр амандаа гараараа хүрэх зэрэгт халдвар дамждаг тул сар шинийн баярын өдрүүдэд амьсгалын замаар дамжих халдварт өвчин, томуу томуу төст өвчнөөс сэргийлэх энгийн арга болох гараа угаах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, бага насны хүүхдийг үнсэхгүй байх зэрэг зөвлөмжийг өглөө.

Түүнчлэн цагаан сарын баярын өдрүүдэд айл бүр гэртээ зочид хүлээн авч хоол хүнсийг их хэмжээгээр бэлтгэн дайлж, цайлдгаас хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах,  боловсруулах, хэрэглэхээс шалтгаалан хоол хүнсээр дамжих халдварт өвчин тархах эрсдэл бий болдог байна. Иймд иргэдэд зориулж хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дараах зөвлөмжийг хүргэсэн.       

Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэж , хэрэглэж,хадгалахдаа:
- Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар харах
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний сав ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авах
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
- Баярын ширээний ууц болон чанасан махаа удаан хугацаагаар ил задгай хадгалж хэрэглэхээс татгалзах
- Цагаан сарын баярын салад, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах
- Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгалах
- Болсон, түүхий эд бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
- Ахуйн цэвэрлэгээний эд зүйлс, угаалгын химийн бодистой хамт хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахгүй байх
- Түүхийгээр хэрэглэдэг жимс, ногоог сайтар угааж хэрэглэх
- Болсон түүхий хүнсний бүтээгдэхүүний сав, хэрэгслэл тусад нь байх
- Хоол  хүнсийг сайтар болгож хэрэглэх
- Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
- Хоол, хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах шаардлагатай.

 

Харин баярын өдрүүдэд гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн бол хоногт гурав буюу түүнээс дээш суулгаж, халуурсан тохиолдолд гэртээ тусгаарлаж, харъяа өрх дүүргийн эмнэлэгт болон ХӨСҮТ-д яаралтай хандах хэрэгтэй. Мөн гэрээр эмчлүүлсэн үед эмчилгээг бүрэн гүйцэд хийх ёстой гэдгийг анхаарууллаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Анхдагчдын өлгий нутгаас Гавьяат төрлөө

    Анхдагчдын өлгий нутгаас Гавьяат төрлөө