Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журам баталлаа

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журам баталлаа

НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, тогтоолын төслүүдийг  Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулав.

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журамд Нийслэлийн Засаг дарга сангийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахаар тусгажээ. Сангийн хөрөнгийг нийтийн тээврийн хүртээмж, чанарыг сайжруулахад зарцуулна. Мөн хөрөнгө нь нийслэлийн Төрийн сангийн тусгай дансанд байрших бөгөөд 10 хүртэл хувийг сургалт, эрдэм шинжилгээний ажилд зарцуулах юм. Сангийн зарцуулалт, үлдэгдлийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд хагас жил тутам танилцуулж, олон нийтэд мэдээлж, НИТХ-д тайлагнана. Түүнчлэн тус сангийн хөрөнгийг баталгаа гаргах, барьцаалах, хандивлах зэргээр зориулалт бусаар зарцуулахыг хатуу хориглосон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийтийн тээврийн шинэчлэл бол урт хугацаанд хийх ажил. Зөвхөн автобус авснаар бүх асуудлыг шийдэх боломжгүй. Бид шинэ автобуснуудыг хувийн хэвшилд түрээсээр олгосноор жилд 100 автобус авах мөнгийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж чадна. Автобусны хүрэлцээнээс гадна жолоочийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх тогтолцоо руу шилжинэ” хэмээлээ.

Нийтийн тээврийн сангийн үйл ажиллагааг тогтворжуулснаар энэ онд 28.2 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлэхээр тооцжээ. Жилд 20 тэрбум гаруй төгрөг энэ санд төвлөрч, тус мөнгийг цаашид шинээр автобус авахдаа зарцуулна. Мөн энэ хүрээнд шинээр авсан 600 автобусны 300 гаруйг нь хувийн хэвшилд түрээсээр ашиглуулахаар гэрээ хэлэлцээр хийж байна. Одоогийн байдлаар 115 автобусыг хувийн хэвшилд шилжүүлсэн. Аж ахуйн нэгжүүд долоон жилийн хугацаанд автобусны төлбөрийг бүрэн барагдуулах юм. Түүнчлэн 2009 оноос хойш худалдаж авсан автобуснуудын эргэн төлөлтийг аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож байгааг хэлж байлаа.

Зогсоолуудыг мэдээллийн нэгдсэн системд холбоно

Үүний дараа Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг танилцууллаа. Энэ журам нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, эрэлт, хэрэгцээг тооцож нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах зорилготой юм. Мөн зогсоолуудыг мэдээллийн нэгдсэн системд холбож, нэг цэгээс нөгөө цэгт зорчихдоо тухайн газар авто зогсоол байгаа эсэхийг урьдчилж мэдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн зогсоолуудад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч байршуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зайг тусгайлан төлөвлөх юм.

Улаанбаатар хотыг анх 85 мянган автомашинтай байхаар төлөвлөсөн байдаг. Өдгөө бүртгэлтэй автомашины тоо 700 мянгад хүрээд байгаа бөгөөд энэ хурдаар гурван жилийн дараа нэг саяд хүрэх юм. Хэдий шинээр зам тавьж байгаа ч жилд орж ирэх машины тоо түүнээс хэд дахин их байгаа. Энэ нь замын хөдөлгөөний эрчим удааширч, цаашлаад тэг зогсох эрсдэлийг бий болгосон. Иймээс Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох шаардлагатай байгаа тул дээд хязгаарыг 730 мянган машинаар тогтоожээ.

Түгжрэлийг бууруулах нэг алхам бол нийтийн тээвэр болон багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг дэмжих явдал юм. Энэ хүрээнд ажилчид болон сургуулийн автобусыг дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг бууруулахаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцүүллээ. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд найм болон түүнээс дээш хүн зорчих боломжтой тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг мөн хэлэлцлээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж жолооч нар жилд нэг удаа төлбөр төлдөг. Дунджаар нэг км замыг ашиглах төлбөр хоёр төгрөг байдаг гэнэ. Нийслэлийн төсөвт авто зам ашигласны төлбөр гэж жилд 77 тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд энэ мөнгөөр замын засвар, арчлалтыг бүрэн хийж чаддаггүй байна.

Мөн орон нутгийн тээврийн хэрэгсэл хот руу шалган бүртгэх товчоогоор нэвтрэхэд 48 цагийн хугацаанд 1000 төгрөг авна. Харин 48 цагаас дээш хугацаагаар нийслэлд байсан тохиолдолд 24 цаг тутамд 5000 төгрөгийн хураамж авах юм. Үүнтэй холбоотойгоор хотын захын гурван байршилд томоохон хэмжээний авто зогсоол байгуулж, машинаа тавиад хотын төв рүү орох нийтийн тээврийн асуудлыг шийднэ.  

Нийтийн тээврээр дөрвөн удаа зорчих төлбөр 1000 төгрөг байна

Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа. Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг.  Иймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа картаа уншуулж энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой гэсэн үг.  

2014 оноос хойш шатахууны үнэ хоёр дахин өсөж, цалин ч мөн  нэмэгдсэн. Түүнчлэн автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа нь цаашид автобусаар зорчих үнийг нэмэх шаардлагыг бий болгож буйг албаныхан хэлж байлаа.

Төлөөлөгчид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хүрээнд боловсруулсан журам, тогтоолын төслүүдийг дэмжиж байгаагаа  илэрхийлж, олонхын саналаар дээрх журам, тогтоолын төслүүдийг батлав. Мөн Амьтны хүрээлэн ажиллуулах журам, Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэж баталлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Битүүлэх ёс

    Битүүлэх ёс