Шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхаарууллаа

Шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхаарууллаа

Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон.

Үүнтэй холбоотойгоор халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Мөн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхааруулсан юм.

НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг зохион байгуулсан. Халиа тошингийн нөхцөл байдлаас шалтгаалж есөн айл хашаандаа байх боломжгүй болж, долоон айл нүүсэн. Хоёр айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлээд байна. Есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас орсон. 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон.

Эдгээр нь цаашид шар усны үер үүсэж болох нөхцөлийг бүрдүүлж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс НОК-т зөвлөмж ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан НОК хуралдаж, Засгийн газрын 2018 оны Гамшгийн зэрэг тогтоох журмын дагуу үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшинг тогтоолоо. Ийнхүү халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна хэмээв.  

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер  Б.Жаргалан:

-Сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн долоо, наймдугаар саруудад 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй.

Мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор өвлийн улиралд гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дулаарахаараа олон жилийн дунджаас 15-20 хэм дулаарч, говийн бүс нутгаар нэмэх хэмд хүрсэн. Харин эсрэгээрээ хүйтрэхээрээ олон жилийн дунджаас 15-20 хэмээр хүйтэрч, уулархаг нутгаар -50 хэм хүрсэн үзэгдлүүд ажиглагдаж байна.

Эдгээр үзэгдэл нь цаашдаа ч гэсэн ажиглагдах магадлал өндөр. Өнгөрсөн 9-12 дугаар сард орсон цасны хэмжээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч мөн адил зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд буй.

Энэ сарын 15, 16-ний өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, төвийн аймгуудын нутгаар буюу Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар огцом дулаарах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар өдөртөө нэмэх хэм хүрч дулаарна. 17-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга болох төлөвтэй байгаа. Мөн хоёрдугаар сарын 18-ний өдөр өмнөх өдрөөсөө 10-20 хэм хүйтрэх төлөвтэй байна. Иймд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:

-Манай газраас Улаанбаатар хотын хэмжээнд халиа тошин үүссэн 33 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мөн үзлэг шалгалтыг тогтмол хийж байна. Баянзүрх дүүргийн 1, 2, 23 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сэлбэ гол дагуу үүссэн халиа тошингоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж буй. Мөн Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Толгойтын суваг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны сувгуудад халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 3000 шоо метр суваг татан, далан босгож, гарсан 1200 шоо метр мөсийг зөөж шилжүүлсэн. Түүнчлэн Гүнжийн булаг, Баянгол, Улиастай зэрэг голын сав дагуу халиа тошин үүссэн хэсгүүдэд тухайн дүүргийн онцгой байдлын алба, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсүүд суваг татах, далан хаалт босгох, мөсийг зөөж шилжүүлэх ажлыг хийж байна.

Өнгөрсөн зун орсон борооны улмаас хотын төв, голын ай сав дагуу халиа тошин үүсэж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийсний хүчинд суваг татаж, халиа тошин үүсэх нөхцөл байдлыг багасгасан. Түүнчлэн газрын доорх хөрсний усны түвшин дээшилсэнтэй холбоотойгоор халиа тошин үүсэж, хахаж хөлдөх, голын ус, мөс дээшээ түрж хөлдөх эрсдэлүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалт хийсэн. Улаанбаатар хотын хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбар бий.

Энэ хүрээнд голын голдирол дагуу зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу хийж байна. Иймд голын хамгаалалтын зурвас, инженерийн хийцлэлтэй барилга, байгууламжийн хамгаалалтын зурвас, үер ус, халиа тошин үүсдэг байршлуудад зөвшөөрөлгүй буухгүй байхыг иргэддээ анхааруулж байна гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

    Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ