Б.ЭНХБАЯР: Шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний лабораториуд шинэ шатанд гарлаа

Б.ЭНХБАЯР: Шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний лабораториуд шинэ шатанд гарлаа

     Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт өнөөдөр ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзлаа. 

Шүүх шинжилгээ нь  аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. 

Шүүх шинжилгээний ерөнхий газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

     Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо.

Ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлж чаддаг боллоо

     Химийн шинжилгээний лабораторид: Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биоматериалаас ахуйн хэрэглээний хийг (газ) илрүүлж, хордсон эсэхийг тогтоох, мөн биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох болон шинээр бүртгэгдэж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломжтой болсон байна.

Өөрөөр хэлбэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг химийн шинжилгээгээр нарийвчлан тогтоосноор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” заалтад тусгагдсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг нотлон тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ. 

Монгол Улсын хилээр хорт бодис, хуурамч эмийг ихээр нэвтрүүлэх гэмт хэрэг нэмэгдэж Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсч байна. Манай улсад эмийн шинжилгээ хийдэг лаборатори цөөн байдаг тул цаашид тус химийн шинжилгээний лабораторид эмийн бодисын найрлага тодорхойлох, хуурамч эмийг олж илрүүлэх, биологийн дээжээс хорт бодис илрүүлэх зэрэг шинжилгээний арга, аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энгийн нүдээр харагдахгүй биологийн  ул мөрүүдийг илрүүлнэ

ДНХ-ийн шинжилгээний лабораторид: цагт 24 шинжилгээний дээжийг нэгэн зэрэг уншуулах, 13 дээжийг хүний нөлөө оролгүйгээр нэгэн зэрэг ялгах, энгийн нүдээр харагдах боломжгүй байсан биологийн ул мөрүүдийг илрүүлэх боломжтой болж, олон жил болсон хүний биеийн яс, шүднээс геномын ДНХ ялган авч, харьцуулах шинжилгээг хийж, дүгнэлт гаргаж эхэлсэн. Мөн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой эд мөрийн баримтад агуулагдаж буй эр бэлгийн эсийн тоо хэмжээ, ДНХ-ийн задралын индекс зэргийг тогтоож эхэлсэн. 

Цахим гэмт хэрэг үйлдэгдсэн ул мөрийг олно 

Цахим технологийн шинжилгээний лабораторид хөдөлгөөнт төхөөрөмжийн, эх код-өгөгдлийн сангийн, кибер орчны болон цахим технологийн зэрэг 4 нэр төрлийн шинжилгээг шинээр хийх боломж бүрдэж, интернет банкны халдлага, цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, сошиал цахим халдлага зэрэг цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хэрэгт бүх төрлийн хөдөлгөөнт төхөөрөмжийн санах ойгоос мэдээлэл сэргээх, хөрвүүлэн авах, дуу авиа, хүний гадна дүр төрхийг биометрик аргачлалаар адилтгах, хэргийн газрыг сэргээн дүрслэх арга, аргачлалаар шинжилж, цахим гэмт хэрэг үйлдэгдсэн ул мөрийг нарийвчлан тогтоох, хортой программын төрөл, ангиллыг шинжлэх, цахим гэмт хэрэг үйлдэгчийн хандалт, байршлыг тогтоох боломжтой болсон зэрэг дэвшил гарчээ.

Бичиг баримт, гэрээ, хэлэлцээрт засвар оруулсан эсэхийг шинжилнэ

Бичиг баримтын шинжилгээний лабораторид: иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бичиг баримт, иргэд хооронд байгуулсан маргаантай гэрээ, хэлэлцээрт засвар орсон эсэх, хуурамч мөнгөн тэмдэгтийн үйлдлийн аргыг нарийвчлан тогтоох шинжилгээг хийх нөхцөл бүрдэж шинжилгээний цар хүрээ нэмэгдсэн.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл  тогтоодог болов

Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан нь Монгол Улсын хэмжээнд анх удаа энэ төрлийн шинжилгээг хийх эрх зүйн зохицуулалттай болж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болсон. 

     Түүнчлэн  Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулиа (шинэчилсэн найруулга) батлуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газар болсон бөгөөд бүсийн Шүүх шинжилгээний төвүүдийг байгуулж (Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд) чиг үүрэг, тогтолцоо, үйл ажиллагаа нь өргөжиж, “цахим технологи, инженер-техник, хөрөнгийн болон байгаль орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ” зэрэг шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийж эхэлснээрээ давуу талтай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ТӨРИЙН БАНК: Санхүүгийн боловсролтой шинэ үеийг бэлтгэнэ

    ТӨРИЙН БАНК: Санхүүгийн боловсролтой шинэ үеийг бэлтгэнэ