Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна

Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэгт хяналт шалгалт хийсний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Газрын тухай багц хуулиа судалгаа тооцоотой хэлэлцэх бололцоотой юм. Газартай холбоотой асуудлаар иргэдээс олон санал, гомдол гарч байна.

Өнгөрсөн “нүүрсний” хяналт, шалгалтын сонсголоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Өмнөговь аймагт хуулийн зөрчилтэй холбоотой газар олголтын асуудлыг  илрүүлж гаргасан. Үүний дараа Авлигатай тэмцэх газраас газар олголт болон хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт явуулж, тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн. Иймээс УИХ, Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах Түр хороо байгуулах бэлтгэлийг хангах, дээр дурдсан асуудлаар хянан шалгах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ажлын дэд хэсгийн зохицуулагчаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд ажиллана гэв.

Түүний дараа дэд Ажлын хэсэг байгуулсан талаарх УИХ-ын даргын захирамжийг Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд уншиж танилцууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн үндсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өндөр түвшинд зохион байгуулсан гэдгээ онцлоод УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн бүх байнгын хороодын дарга нар 100 хувь санал нэгтэй дэмжиж, байнгын хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна гэв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээс ирсэн газрын эзэмшилтэй холбоотой шударга бус мэдээллүүдийг жишээ авч танилцууллаа.

Тэрбээр, газар нутгийн асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа оршин тогтнохуйн аюулгүй байдалтай шууд холбоотой. Тухайлбал, нэг иргэн 20-30 газар өмчилсэн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Иргэдийн тодорхой хэсэг нь хуулиар эзэмших 0,07 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад танил тал, авлига, хээл хахууль, бүлэглэлийн шугамаар энэ олон газар авч чадсан байна. Нийслэлийн газар олголт болон ашигт малтмалын газар олголт ч гэсэн хууль зөрчсөөр ирсэн байж болзошгүй байдлыг иргэд мэдээлж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийн талаар дотор нь ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл ирүүлсэн. Нэг аж ахуйн нэгж л гэхэд 60-70 тусгай зөвшөөрөл эзэмшиж давуу байдал олгосон  талаар мэдээлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг хэт давуу байдал үүсгэн эзэмшсэн зэрэг иргэдээс ирсэн дээрх гомдол, мэдээллийг ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Улсын Их хурал нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн ашиг сонирхлыг газрын асуудал хөндөж байна гэдэг нь иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтээс харагдаж байна. Бүүр тодруулбал, саяхан нийслэлд болсон газын дэлбэрэлт, өнгөрсөн зун болсон үер зэрэг нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалтай холбоотой. Цаашлаад хотын утаа, замын түгжрэл зэрэг нь эмх замбараагүй газар олголт, хот төлөвлөлт алдагдсантай холбоотой. Мөн нэг аж ахуйн нэгж л гэхэд 20, 30 ашигт малтмалын лиценз эзэмшиж байх жишээтэй.

Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, олон нийтийн бухимдлыг төрүүлж, төр, ард түмний итгэлцэлийг бууруулж байна.  Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон.  Газрын маргаан орон нутагт ч мөн яригдаж байна. Иймээс газрын маргаан улсын хэмжээний асуудал болжээ. Улмаар Үндэсний аюулгүй байдалтай холбогдож байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын оршин тогтнохын баталгаа хэмээн заасан. Тиймээс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалж авч үлдэх, иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс эхлээд шударга ёсны хүсэмжлэлд бид нийцүүлж, асуудлыг цэгцлэх ёстой. Нэн тэргүүнд  хууль хяналтын байгууллагаас газартай холбоотой шийдвэрлэгдсэн  хэргүүдийн  мэдээллээ УИХ-ын Хяналт, шалгалтын газар болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт ирүүлэх ёстой. Үүнтэй холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороо байгуулна. Ирэх 5 дугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт шалгалтын Түр хороо нээлттэй сонсгол зохион байгуулна. Энэ ажилд Дэд ажлын хэсэг идэвхтэй оролцохыг хүсье.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн газар олголтын асуудлыг,  Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар энэ чиглэлээрх хэрэг зөрчил, ард иргэдээс ирүүлж буй мэдээллийг нягтлан шалгана. Цахим хөгжил, харилцаа холбооны яам  газар олголтын талаарх  харилцаа, хамаарал зэрэг мэдээллийг техник, технологийн аргаар судалж, ил болгоно. Энэ мэдээллийг бэлтгэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллана. Энэ мэт Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг бусад байгууллагууд чиглэл чиглэлээрээ Ажлын хэсэгт мэдээлэл бэлтгэн өгч, хариуцлагатай, төлөвлөгөө гарган хамтран, үр дүнтэй ажиллахыг үүрэг болгов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Малтай өрхийн тоо 247.8 мянга болж өмнөх оноос 0.5 мянгаар буурчээ.

    Малтай өрхийн тоо 247.8 мянга болж өмнөх оноос 0.5 мянгаар буурчээ.