О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авн

О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авн

      Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй.

Журамд зааснаар, бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм.

Энэ талаар болон захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээс тодрууллаа.

-Захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

-18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гарсан. Энэ хүрээнд есөн дүүрэгт захирамжийг хүргүүлж, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсүүд электрон тамхи худалдан борлуулж буй цэгүүдэд 18 нас хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй байх анхааруулгыг байршуулсан. Мөн хариуцлагыг сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг НИТХ-аар хэлэлцүүлж, өөрчлөлт оруулсан. Ингэснээр бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм.

Одоогийн байдлаар тус журам ХЗДХЯ-нд захиргааны хэм хэмжээний акт болж бүртгэгдэх үе шатанд явж байна. Бүртгэгдсэний дараа нийслэлийн есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, УБЗАА, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран үзлэг шалгалт хийхээр төлөвлөж байгаа.

-Хүүхдүүд сургууль дээрээ нууцаар хэрэглэх асуудал их байдаг. Боловсролын байгууллагууд үүнд хэрхэн анхаарч, ямар оролцоотой байгаа вэ?

-Боловсролын байгууллагууд энэ асуудалд олон жил анхаарч ирсэн ч хууль, эрх зүйн орчин дутмаг. Тиймээс сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгуулах нөлөөллийн аяныг жил бүр өрнүүлдэг. Гэвч багш, ажилчдын зүгээс нөлөөллийн аян энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг хэлдэг учраас хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Нийслэлээс өөрийн эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч байгаа ч улсын хэмжээнд энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчинг бий болгох ёстой. ЭМЯ-нд Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үүнд нийслэлийн зүгээс судалгаа болон санал хүргүүлэхээр ажиллаж байна.

-Согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулах насны хязгаар 21 байдаг. Электрон тамхинд насны хязгаарыг яагаад 18 гэж заасан бэ?

-Электрон тамхи нь тамхин бүтээгдэхүүн гэж тооцогдохгүй, түүнийг зохицуулах хууль, эрх зүйн заалт байгаагүй учраас 21 нас гэж заагаагүй. Судлаад үзэхэд дэлхийн улс орнуудын хуульд электрон тамхитай холбоотой зохицуулалт байдаг бөгөөд насны хязгаар нь ихэвчлэн 18,19 байдаг. Улсын хэмжээнд бодлого, хуулийн зохицуулалт одоогоор байхгүй учраас нийслэлийн зүгээс нэн тэргүүнд сурагч буюу насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс 18 гэж заасан. Хууль батлагдсан тохиолдолд насны хязгаар 18 байх уу, 21 байх уу гэдгийг ЭМЯ-наас тогтооно.

-Ерөнхий боловсролын сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 205 сургуулийн дунд ангиас сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн. Уг судалгаагаар 8938 хүүхэд электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан. Эдгээрийн 6936 буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 буюу 22.4 хувь нь охид байна. Гэвч элетрон тамхи хэрэглэдэг ч хэрэглэдэггүй гэсэн хариулт өгсөн хүүхдүүд ч байгаа. Бид эргэн тойрноо харахад маш олон хүүхэд хэрэглэж байгаа харагддаг. Тиймээс дээрх тоог бодит тоо гэж үзэхгүй байгаа.

-Электрон тамхинаас гадна янжуур тамхины асуудал ч бас бий. Сурагчдын янжуур тамхины хэрэглээтэй холбоотой арга хэмжээ авч байгаа юу?

-Тамхины хяналтын хуульд сургууль орчмын 500 метр бүсэд тамхи зарахгүй гэсэн заалт бий. Гэвч энэ заалт хэрэгжихгүй, сургуультай ойрхон дэлгүүрүүд нууцаар зарж байна гэсэн гомдол иргэдээс их ирдэг. Тиймээс энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ хэрэгжүүлж болох талаар судалж байна. Судалгаанаас гарсан үр дүнг санал болгон ЭМЯ-нд хүргүүлнэ.

-Ер нь хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч, ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?

-Нийслэлээс НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах төсөл хөтөлбөрийг боловсруулж байна. Хоолны шим тэжээлийг ярихаас өмнө амны хөндийн эрүүл мэндийг авч үзэх ёстой. Амны хөндийн эрүүл мэнд муу бол хэчнээн шим тэжээлтэй хүнс идээд тэжээлээ авч чадахгүй, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө. Тиймээс энэ онд улс даяар зарлаад буй “Шүд” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зүгээс шүдний эмнэлэг, байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзлэг хийх, энэ чиглэлийн боловсрол дэд хөтөлбөрийг боловсруулж байна. Мөн нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтран хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зорилгоор сургуулиудад хэрэгжүүлэх жишиг журам боловсруулж, нөлөөллийн аян хийхээр төлөвлөж байгаа юм хэмээлээ.

      ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийт 26 мянган тонн өвс тэжээлийг шууд хүргэхээр ажиллаж буй бөгөөд ирэх саруудад 10 мянган тонн тэжээл хүргэнэ

    Нийт 26 мянган тонн өвс тэжээлийг шууд хүргэхээр ажиллаж буй бөгөөд ирэх саруудад 10 мянган тонн тэжээл хүргэнэ