Дулаан, уур үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт хийнэ

Дулаан, уур үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт хийнэ

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд Улаанбаатар хотын Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий 10 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл 11 хувиар тус тус өссөн байна. Азотын давхар исэл нь автомашины яндангаас гарч буй утаанд агууллагддаг аж.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо /ОББҮХ/-ны чиг үүрэг, үйл ажиллагааг нийслэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зүгээс 2024 онд агаар орчны бохирдлыг бууруулах  төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Энэ хүрээнд

- ОББҮХ-ны 2021-2023 онд он дамжсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх
- Алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах
- Усан халаалтын зууханд техникийн шинэчлэл хийх
- Сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх
- Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны бохирдлыг бууруулах
- Орчны агаарын чанарын хяналт шинжилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх
- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтэд сургалт сурталчилгаа зохион байгуулах гэсэн ажлуудыг төлөвлөөд байна. Чиг үүрэг шилжсэн ч төсөв хөрөнгө БОАЖЯ-нд төвлөрч буй тул нийслэлийн зүгээс тус яаманд үйл ажиллагааны төлөвлөгөөний саналаа хүргүүлэн, хамтарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг онцлов.

Улаанбаатар хотод 297 халаалтын зуух ажиллаж байгаагаас 174 нь тусгай зөвшөөрөлтэй буюу шигшсэн нүүрс хэрэглэдэг. Энэ нь агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг болж буй тул дулаан, уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн шигшсэн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт, шинэчлэл хийхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр жилд тоосонцор 749.5 тонн, хүхэрлэг хий 610 тонн, азотын исэл 199 тонн, нүүрстөрөгчийн дутуу исэл 2153.8 тонноор тус тус буурах тооцоо гарчээ. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсийг энэ онд шинэчлэн тогтоох, бүсэд мөрдөх журмыг батлуулахаар бэлтгэж байгаа юм.

Нийслэлийн иргэдийн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах шаардлагатай байгаа тул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр тухайн өрхийн эрчим хүчний хэрэглээ 70 хувиар буурсан дүн гарсан байна. Уг төслийг 75-100 айлд хэрэгжүүлэхээр төлөвлөж, гэр хорооллын айл өрхүүдийн янданг буулгаж, цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжүүлж байгаа юм. Улмаар айл өрхийн агаарт ялгаруулах бохирдол буюу хүлэмжийн хийг бууруулсан хэмжээг тооцуулан, олон улсад арилжиж, тухайн өрхөд нэмэлт орлого болгох боломжийг судалж байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах шийдлүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд гэр, байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах шаардлагатай байдаг аж. Иймд өнгөрсөн оноос эхлэн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас төрийн бус байгууллагуудтай хамтран дулаан алдагдлыг бууруулах хямд, хялбар шийдэл, боломжуудыг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Гэр, байшин сууцыг дулаалснаар эрчим хүчийг 40-50 хувь хүртэл хэмнэх боломжтой юм. Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын 100 мянга гаруй айл өрхөд зөв галлах, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг шалгах, угаарын хийн хордлогын шинж тэмдэг, авах арга хэмжээний талаар зөвлөмж, мэдээллийг хүргээд байна.

Сэлбэ, Баянхошуу дэд төвд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд зураг төсөл, газар чөлөөлөлтийн үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Ингэхдээ нийслэлээс олон улсын бонд гаргаж санхүүжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдээд байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны бохирдлыг бууруулах зорилгоор цонхонд нь шүүлтүүр хийх ажлыг энэ онд үргэлжүүлэх юм. Тодруулбал, агаарын чанарыг сайжруулах бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн цонхонд нийт 23 мянга гаруй шүүлтүүр суурилуулахаар төлөвлөөд буй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цас нэмж орсноор зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй

    Цас нэмж орсноор зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй