Н.АЛТАНСУВД: БНСУ өнгөрсөн жилүүдэд гэрээт ажилтны квот болон ажиллах салбарын тоог нэмэгдүүлсэн

Н.АЛТАНСУВД: БНСУ өнгөрсөн жилүүдэд гэрээт ажилтны квот болон ажиллах салбарын тоог нэмэгдүүлсэн

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “ажилтан илгээх, хүлээн авах тухай“ харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулдаг. Энэ талаар ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.Алтансувдаас тодрууллаа.

-Түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл өгөөч?

- Бүгд найрамдах Солонгос Улсын Засгийн газраас хууль бусаар оршин суугч иргэдийн тоог эрс бууруулах, нутаг буцаах бодлого баримталж, Е-9 ангилалаар 2022 оноос ажиллах салбарын хүрээг тэлж, гадны албан ёсны гэрээт ажилтны тоог огцом нэмэгдүүлсэн.

Тус улсын хувьд нийт 16 улсаас ажиллах хүч авдаг. Энэ хүрээнд шалгалтын бүртгэлийг дээрх улс орнуудад төлөвлөгөөний дагуу нэгэн зэрэг зарладаг.

Мөн бүртгүүлсэн иргэдээс шалгалт авч, хүний нөөцийн бүрдүүлэлт хийдэг. Бүртгэл “ejob” флатформоор дамжин www.ehalamj.mn сайтаар 2024 оны хоёрдугаар сарын 26-29-ний өдрүүдэд цахим хэлбэрээр хийгдэнэ.

-Гэрээт ажилтнаар явах эмэгтэйчүүдийн тоо болон салбарыг нэмэх талаар өмнө нь яригдаж байсан. Энэ талаар тодруулбал?

-Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, хүйсийн тэгш байдлыг хангах ажлын хүрээнд хоёр улсын Хөдөлмөрийн сайд нар 2022 онд зөвшилцөж, шийдвэрлэсний үндсэн дээр үйлчилгээний салбарт эмэгтэйчүүдийн ажлын байрыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Үүнд, ном сонин сэтгүүлийн хэвлэх үйлдвэр, хүргэлтийн үйлчилгээ, хоол хүнсний худалдаа, барилгын ерөнхий цэвэрлэгээ, хоолны газар зэрэг 15 үйлчилгээний ажлыг тусгасан байсан.

Өнгөрсөн жил БНСУ-аас аж үйлдвэр, үйлчилгээний салбарт бүртгэл явуулж байсан бол нэмэлтээр барилга, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт гадаад ажилтан сонгон шалгаруулж авах хүсэлтээ ирүүлсэн.

Мэдээж ажиллах хүч авч буй улс орноос тухайн ажилтанд тавигдах шалгуур гэж бий. Хэрвээ доорх шалгуурыг хангахгүй бол цахим программ хангамжид бүртгүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, иргэн таны хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн үг.  Тухайлбал:

-         18 - 39 настай байх (1984 оны 2-р сарын 26-наас 2006 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн хооронд төрсөн байх);

-         Монгол Улсад хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

-         БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

-         БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариу удаа дараа авч байсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;

-         БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил гаргаагүй байх;

-         Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

-         Өнгө ялгах чадвартай байх

-         Хууль бусаар оршин суугч байгаагүй байх

-         E-9, E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;

-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хэрвээ иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зорилго тавьсан бол өөрөө бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай. Солонгос хэлний TOPIK I-II түвшинг хангах, мөн аливаа зүйлд тууштай байх, хувь хүний харилцаа хандлага, хариуцлага, сахилга бат маш чухал. Мөн цахим бүртгэлийн үйл явц илүү боловсронгуй, хялбар болсон. Тиймээс бүртгэлийн программ 24 цагт нээлттэй байх тул хэн нэг хүнд мэхлүүлэх, залилуулахгүй байх, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй

    Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй