Зуданд малаа алдсан малчдад сэтгэл засалч эмчийн тусламж их хэрэгтэй байна

Зуданд малаа алдсан малчдад сэтгэл засалч эмчийн тусламж их хэрэгтэй байна

    Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байгаа тул Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аймаг, сумдад ажиллах Шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан байгуулсан. Зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахалж хаваржилт хүндэрч буй аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх багуудыг зургаан чиглэлд гарган энэ сарын 19-нөөс ажиллуулж байна.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн цаг хүндэрсэн сумдад хүрч ажиллахаар явсан эмч нарын багийн ахлагч Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Г.Сүх-Эрдэнэтэй утсаар холбогдож, нөхцөл байдлын мэдээлэл авлаа. Г.Сүх-Эрдэнэ эмчийн багт УГТЭ-ийн дотрын эмч А.Хас, Сэтгэл мэдрэлийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч Д.Баттөр нар болон орон нутгийн эмч нарын төлөөлөл хамт яваа юм.   

-Сайн явж байна уу. Танай баг яг одоо аль аймгийн ямар суманд ажиллаж байна?
-Сайн явж байна.Манай баг энэ сарын 19-ний өглөө замд гарсан. Тав дахь хоногтоо хуваарийн дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байна.
-Очсон газруудад нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид Булганаас эхэлсэн. Булган аймгийг эрсдлийн түвшин бага гэж тогтоосон байсан ч бодит байдал дээр зам гараагүй,  цасанд боогдсон айл олон, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсний хяналтад орох эмэгтэйчүүд, хүүхдүүд сум руу явж үзлэг хийлгэх боломжгүй хүндхэн нөхцөл угтсан. Тиймээс манай баг газар дээр нь ажиллаж, иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эм тарианы нөөцгүй болсон өрхүүдэд эрүүл мэндийн багц олгосон. Мөн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүст эмчилгээ хийж, сумын эмч нарт нь хүлээлгэж өглөө.  

-Булган, Хөвсгөл аймгийн хэчнээн суманд ажиллаж, хэдэн хүнд тусламж үзүүлсэн бэ?
-Эхний өдөр Булган аймгийн Баяннуур суманд ажиллахдаа таван өрхийн долоон иргэнд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлснээс нэг хүнийг сумын Эрүүл мэндийн төвд нь хүлээлгэж өгсөн. Дараагийн өдөр Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвд 21, алслагдсан багийн зургаан хүнд үзлэг хийлээ.  

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын 28 өрхийн 56 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эм тарианы нөөцгүй болсон есөн өрхөд эрүүл мэндийн багц өгсөн ба хүнд оноштой хоёр хүнийг сумын ЭМТ рүү тээвэрлэсэн. Харин өнөөдөр Цэцэрлэг сумын иргэдэд үзлэг, оношилгоо хийж байна.

- Танай багт тулгамдаж байгаа асуудал байна уу?
- Бид яаралтай тусламж үйлчилгээний багаж хэрэгслээс гадна зүрхний цахилгаан бичлэгийн аппарат болон ЭХО аппараттай явж байгаа. Аймаг, сумын төв дээр ирэхдээ тоног төхөөрөмжөө цэнэглэдэг ч алслагдсан сум баг руу очих гэж явсаар цэнэг дуусах тохиолдол ганц нэг гарсан. Түүнчлэн цас ихтэй, зам харгуй муу байгаагаас Булганы Баяннуур орох замд хамт яваа хүмүүсийн машин эвдэрч багагүй саад учирсан. Ихэнх зам цасанд боогдсон тул том машинаар л явахгүй бол хүнд л  байна.

-Та бүхнээс тусламж авсан иргэдийн дунд ямар өвчлөл элбэг байна вэ?
-Газар дээр нь ажиллахад  иргэдэд архаг хууч өвчний сэдрэл зонхилж байна. Мөн олон тооны малаа алдсан малчдын сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл түгшилттэй, зарим нь сэтгэл гутралд орж шөнө унтаж чадахгүй зовиур илэрсэн.

-Танай багийн сэтгэл засалч эмч ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Сэтгэл засалч эмч шаардлагатай арга хэмжээг авч, сэтгэл заслын эмчилгээ хийж, зөвлөгөө өгч байна.

-Орхон аймагт хэзээ очихоор төлөвлөсөн бэ?
-Цэцэрлэг суманд өнөөдөр ажиллаад үдээс хойшдоо Цагааннуур сум руу явна. Дараа нь Булган аймагт очиж чадаагүй сум, багуудаар ороод бүтэн сайнаас  Орхон руу явахаар төлөвлөсөн. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо

    Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо