“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо Эмийн хяналтын лабораторид ажиллав

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо Эмийн хяналтын лабораторид ажиллав

Улсын Их Хуралд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо” 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан. Тус Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр (2024.02.27) Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид ажиллав.

    Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эхлээд Эмийн хяналтын лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сонинхүү, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нараас Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл тодруулж, хариулт авлаа.

    Ш.Сонинхүү Лабораторийн хэмжээнд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг танилцуулсан. Тэрбээр, Лаборатори нь өөрийн гэсэн байргүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн байранд байрладаг.  1000 мкв-аас дээш, 20 гаруй өрөө тасалгаатай байгууламжид үйл ажиллагаа явуулах шаардлагатай ч нийтдээ 562 мкв 17 өрөөнд байрлаж байна. 128 багаж, тоног төхөөрөмж бүртгэлтэйгээс 78  нь ажилладаг.  Ихэнх өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмж эвдэрч, акталсан.

Өдөр тутамдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, хяналт шалгалтын, байцаагчийн, өөрчлөлт, сунгалтын, хууль хяналтын байгууллагын гомдлын дээж гэсэн дээжүүдэд шинжилгээ хийдэг. 2023 онд 2535 дээжийг 27212 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан. 2535 дээжээс 157 дээж чанарын шаардлага хангаагүй гарсан. Шаардлага хангаагүй дээжийг буцааж тухайн байгууллага, мэргэжилтэнд илгээдэг.

    2023 оны байдлаар 308 сая төгрөг эм, урвалжийн зардалд төсөвлөгдөж байсан бол 2024 онд 245 сая төгрөг болж буурсан. Гэтэл шинжлэх дээжийн тоо 700-800-аар нэмэгдсэн.

    Нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг 5.5 тэрбум төгрөгөөр авч өгөөч гэсэн хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сараас хойш салбарын яамандаа тавьсан. Өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмжгүйгээс сүүлийн үед эмчилгээнд нэвтэрч буй тусгай нөхцөлд хадгалах зориулалттай биологийн идэвхэт нэгдлүүдтэй эмүүдийн чанарыг 100 хувь шинжилж чадахгүй байна. Хүний нөөцийн хувьд ч бүрэн хүчин чадлаараа ажиллахад нарийн мэргэжлийн 45 хүртэл албан хаагч шаардлагатай. Өнөөдөр 23 алба хаагчийн орон тоотой ажилладаг. Албан хаагчдын дундаж цалин сая орчим төгрөг хэмээн танилцууллаа.  

    Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяагийн зүгээс Лабораторийн ахуй нөхцөл, хүний нөөц чадавхижуулах зэрэгт эхний ээлжинд нэг жилд 1.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг өгсөн ч 2024 оны төсөв батлагдахад 245 сая төгрөг туссан гэсэн бол Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг 2024 оноос Лабораторийг чадавхижуулах үйл ажиллагааг явуулна. Лабораторийн 2024 оны санхүүжилтийн хувьд олон улсын төсөл хөтөлбөрөөс орж ирэх санхүүжилтийг харгалзаж үзэж байж баталсан хэмээв. Үргэлжлүүлэн дээж шинжилдэг өрөөнүүдээр явж танилцахын зэрэгцээ Лабораторийн албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр  хороо 2024 оны 3 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан: emiinturkhoroo@parlaiment.mn, цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар хүлээн авч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багасжээ

    “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багасжээ