Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав

Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн (PRIDE) үйл ажиллагаатай танилцав.

БНЭУ-ын парламентын Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн (PRIDE) захирал Раж Кумар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг тус хүрээлэнд зочлон үйл ажиллагаатай нь танилцаж буй явдалд талархал илэрхийлээд Монгол Улс, БНЭУ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын төрийн өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж, хоёр орны харилцаа тасралтгүй, залгамж чанартай үргэлжилж байгааг онцлов. Түүнчлэн, БНЭУ-ын парламентын зүгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж ирснийг дурдаж, нэн ялангуяа Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс (PRIDE) зохион байгуулдаг хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны талаарх сургалт болон хуулийн төсөл боловсруулагчдын сургалтад 1992 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газрын нийт 22 ажилтан амжилттай суралцсаныг дурдав.

Ардчиллын төлөөх парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн (PRIDE) зүгээс Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөгчдөд БНЭУ-ын Үндсэн хуульд парламентын үйл ажиллагааг зохицуулсан байдал, парламент дахь хууль тогтоох болон төсвийг хэлэлцэх үйл явц, БНЭУ-ын парламентын даргын ажлын албаны үүрэг, чиглэл, байнгын хороодын үйл ажиллагаа, тус улсын парламентын үйл ажиллагаанд техник, технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж буй талаар 2024 оны 2 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд танилцуулга, мэдээлэл хийв.

БНЭУ-ын парламент нь доод танхим буюу Лок Сабха, дээд танхим буюу Ража Сабха гэсэн хоёр танхимтай бөгөөд тус улсын Үндсэн хуульд “парламентын танхим тус бүр орон тооны Тамгын газартай байна” гэж зааж өгчээ. Парламентын танхим тус бүрийн Тамгын газрын ерөнхий бүтэц, түүний нэр адил байх боловч дотоод бүтэц (харьяалагдах хороо, хэлтэс, ажлын алба, хэсэг, нэгж) болон гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны чиглэлээрээ ялгаатай аж.

Түүнчлэн тус улсын Үндсэн хуульд “… парламентын танхим бүрийн Тамгын газрын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, үүрэг, хариуцлагын асуудал болон ажиллах нөхцөлийг парламент хуулиар зохицуулна” хэмээн заасан байдаг байна. Парламентын танхим тус бүрийн Тамгын газрыг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах ба Үндсэн хууль болон парламентын дээд, доод танхимын даргаас олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажилладаг байна.

Тус улсын парламентын дээд, доод танхимын Тамгын газрууд нь, танхим тус бүр үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, дээд, доод танхимын гишүүдийг цалин, хангамж, тэтгэмж зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн бусад нөхцөлөөр хангах, төрөл бүрийн эх сурвалжаас лавлагаа, судалгаа бэлтгэж, боловсруулах, танхимууд болон тэдгээрийн харьяа хороодын чиг үүрэгт зайлшгүй хамааралтай баримт бичиг болон өдөр тутмын хуралдааны тэмдэглэлийн бичлэгийг боловсруулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг аж.

Тус улсын парламент мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж ингэснээрээ парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож, иргэд, сонгогч, судлаачдад хэрэгцээт мэдээллээ хялбар олж авах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал, тус улсын парламентын номын сан дахь БНЭУ-ын парламентын доод танхим Лок Сабхагийн анхны хуралдааны тэмдэглэлээс авхуулаад өнөөг хүртэлх үйл ажиллагааны талаарх тайлан, илтгэл, хэлэлцүүлэг, мэтгэлцээний баримт мөн холбогдох судалгаа, шинжилгээний ном, товхимлыг цахим хэлбэрт шилжүүлсэн үйл явцын талаар болон цаашид хиймэл оюун ухааныг хэрхэн нэвтрүүлэхээр төлөвлөж буй талаар танилцууллаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг зохион байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг зохион байгуулна