“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэнг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ бололтой

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэнг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ бололтой

    Улаанбаатар хотыг УТААГҮЙ болголоо гэж хэдэн жилийн өмнө шоудаж, энэ шоуны “АЛДАР”-ыг ямбатай хамт “Тавантолгой түлш” ХХК эдэлсэн байдаг. Чухам л хамгийн сайн ажиллаж байгаа гэж төр засгаар магтуулж явсан уг үйлдвэр Ц.Даваацэрэнгийн гарт очсоноор “ДАМПУУРЧ” орхих нь тэр. Учир нь Ц.Даваацэрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар очсон тэр цагаас хойш түлшээ ч үйлдвэрлэж чадахаа больж,  Хятадаас хагас коксожсон нүүрс турших дээрээ ч тулж, Утаа ч талийлаа, угаартаж ч үхлээ, түлшний НЭМЭР ч, үр дүн алга боллоо. 

“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа Эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан тэрбээр “хэргээс мултрах” гэж ажлаа сольж “Тавантолгой түлш” ХХК-д ирсэн гэж хэлж болохоор.

Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байсан. Мөн түүнийг 2019 оны есдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж байсан юм. 

     Ингээд намдаа “мөргөж”, “сайн ах” нараасаа “гуйж гуйж” “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар ирэх нь тэр.  Гэхдээ ЗАСРАХГҮЙ нэгэн гэж бий. Явсан газар бүртээ хэрэгт холбогдож явдаг тэрбээр “Тавантолгой түлш” ХХК-ийг “дампууруулаад” зогсохгүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орхиж. 

      Өнгөрсөн 2022 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тус компанийн ерөнхий нягтлан бодогч н.Билэгдэмбэрэл нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, АТГ-ын мөрдөгчид Ц.Даваацэрэнгийн гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтыг лацдаж, бэлэн мөнгийг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байсан.

Ц.Даваацэрэн нь зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах төмөр замын ажлыг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон. Тодруулбал, тус замын ажлыг гүйцэтгэх тендер зарлахгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр бусдад их хэмжээний мөнгө шилжүүлэх даалгавар өгсөн байж болзошгүй, өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал олгож, гэрээ хийхгүйгээр таван тэрбум төгрөг өгсөн гэх үндэслэлээр шалгасан байдаг. 

     Утааг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж Тавантолгой түлш ХХК-ийг байгуулсан байдаг. Гэтэл буурсан утааг улам нэмж, түлшээ үйлдвэрлэж чадахаа больж, эцэст нь хагас коксжих түлш турших дээрээ тулж байгаа нь Ц.Даваацэрэнгийн “МУУГИЙНХ” бөгөөд чадваргүйн илрэл.

    Эрүүгийн гэмт хэргээр хэдэнтээ шалгагдаж байсан этгээд энэ тэнд дамжин албан тушаал хашиж яваа нь хэр шударга бөгөөд үнэнд нийцэх вэ?

Чухам яагаад эрүүгийн гэмт хэргээр шалгагдаж байгаа хүнийг албан тушаалд томилж байна вэ? АТГ-аас “Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлан үзэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Түүнчлэн Тавантолгой Түлш ХХК-ийн захирал Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг ч шалгаж байна.

    "Тавантолгой түлш" компанитай холбоотой авлига, албан тушаалын хэрэг, мөнгө идсэн, уусан, завшсан  зэрэг олон үйлдэл байгаа тул Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөн ярилцаж байгаа бололтой. Татвар төлөгчдийн мөнгийг САЛХИНД ХИЙСГЭДЭГ, өөрсдийгөө ШАГНАДАГ, ямар ч бичиг баримтын бүрдэл байхгүй, архивын материалгүй гээд хэсэг бүлгийн "ӨМЧ" болсон тус үйлдвэрийг ДАМПУУРАХААС нь өмнө АВРААЧ. Иймдээ ч хууль хяналтын байгууллага Тавантолгой түлш компанитай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ч ажиллаж байгаа аж. Хаврын улс төрч эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын засгийн газар Эрүүгийн хэрэгт холбогдогч Ц.Даваацэрэнд ХАРИУЦЛАГА ТООЦОХ асуудлыг ч ярих аж. 

Төр.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Соргог харуул-2024" дасгал сургуулилтад оролцож байна

    “Соргог харуул-2024" дасгал сургуулилтад оролцож байна