Т.Мөнхдалай: Египетэд өдөр бүр нэг цаг цахилгаан хязгаарладаг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байна

Т.Мөнхдалай: Египетэд  өдөр бүр нэг цаг цахилгаан хязгаарладаг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн сарын 29-ний өдөр зарлаад буй. Метроны төсөлтэй холбоотой Египет улсад метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалайтай ярилцлаа.

-Одоо эрхэлж буй ажлаасаа сонирхуулахгүй юу? 

-Яг одоо Египет улсын нийслэл Каир хотод метроны дөрөвдүгээр шугамд төслийн удирдлагын багт ажиллаж байна. Манай төсөл нийт 16 буудалтай, 18 км урт. Энэ хотын дөрөв дэх метро, 2028 онд төсөл дуусахаар байна. Энэ метроны шугамаа Египетчүүд өөрсдөө барьж байгаа. Өмнө нь Шри Ланка, Бангладеш, Япон улсуудад метроны төсөлд ажиллаж байсан. 

-Улаанбаатар хотын метроны зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Та энэ талаар цахим хуудастаа сэтгэгдлээ хуваалцсан байна лээ. Зарим хүн зөвлөх баг шаардлагагүй, хөрөнгө үрсэн ажил гэж байгаа. Mетроны төсөлд зөвлөх баг байх нь зөв, эсэх талаар та юу гэж бодож байна вэ?

-Зөвлөх үйлчилгээний тендер нь хоёр үе шаттай байдаг. Одоо зарлаад буй тендерт олон улсын компаниуд ердөө танилцуулгаа явуулдаг. Эхний шатаас шалгарсан компаниуд дараагийн шатанд яг ямар ажил хийх нарийвчлан мэдээллээрээ өрсөлдөнө. Улаанбаатар хотын метроны зөвлөх үйлчилгээний тендерт олон улсын томоохон компаниудын санал ирүүлэх байх гэж харж байна. Зөвлөх үйлчилгээний багаар удирдуулах нь метро барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянах, өртгийн өсөлт, цаг хугацаанд ашиглалтад оруулах, аюулгүй чанартайгаар метрогоо гүйцэт барихыг шаарддаг. Энэ ч үүднээс дэлхийн бусад улс орнууд ч гэсэн туршлагатай зөвлөх үйлчилгээний багаар төслөө удирдуулдаг.

-Манай хотын метроны төсөлд зарцуулахаар тусгасан мөнгөн дүн хэр бодитой вэ? 

-Зургаан жилд 54 сая ам.доллар орчим бол огт их биш. Харин төгрөгөөр гэрээлэх заалтаар валютын эрсдэлтэй харагдаж байна. Ер нь дэд бүтцийн томхон төслүүд өртгийн 5 хувь орчмоор зөвлөх үйлчилгээ авдаг. Миний ажиллаж байсан төслүүд зөвлөх үйлчилгээндээ  ихэвчлэн 100-200 сая ам.доллар, 10 жил орчмын гэрээтэй байсан. Чиглэл бүртээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гардаг нь хэвийн зүйл. Одоо миний ажиллаж байгаа метроны төсөлд гэхэд 5 компанийн нэгдэлд 13 улсаас нийт 80 гаруй эксперт ирж ажиллаж байна.

-Газар доорх бүтээн байгуулалтын ажилтай холбоотой иргэдийн дунд Улаанбаатар хотод метро барихад тохиромжгүй гэж байгаа. Энэ талаар та туршлагаасаа хуваалцвал?

-Дэлхий дээр огт байхгүй зүйлийг Улаанбаатар хотод хийх гэж байгаа юм биш. Дэлхийн 100 гаруй улсад аль хэдийнэ хийгдсэн ажил. Техникийн шийдлүүд нь бэлэн болчихсон шүү дээ. Өмнө нь би яг ийм асуудалтай төсөлд ажиллаж байсан юм. Газар доор олон төрлийн шугам байгаа. Ийм тохиолдолд УСУГ болон бүх холбогдох байгууллагуудаас газрын зураг, байршлыг тулгаж шалгах, туршилтын ухалт хийн  илрүүлэх, ухахгүйгээр ч илрүүлэх боломжтой болсон. Энэ бол шийдэх боломжтой, байдаг л асуудал. 

-Дэлхийн бусад улс оронд метроны төсөл хэр хугацаатай үргэлжилдэг вэ?

-Хүмүүс газар ухаж эхлэхээр төсөл эхэллээ гэж хардаг. Энэ ойлголтоор бол барилгын ажил эхэлбэл 5-6 жил шаардлагатай. Бүхэлдээ бол судалгаа, ТЭЗҮ боловсруулах, зураг төсөл, тендер шалгаруулалт, барилга угсралтын ажил, зүгшрүүлэлт гээд 10-12 орчим жил шаардлагатай байдаг. 

-Тэгвэл манай хотын метроны төсөл 2028 онд ашиглалтад орж амжих уу?

-Улаанбаатар хотод энэ төслийг цоо шинээр эхлүүлэх гээгүй. Өмнөх жилүүдэд судалгаа, ТЭЗҮ нь  бэлэн болсон учраас одоо зөвлөх үйлчилгээний компаниа шалгаруулаад, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил үлдсэн гэсэн үг. Улаанбаатар хотын метро ашиглалтад ороход 4-6 жил шаардлагатай гэж харж байна. 

-Төслийг дагаад цахилгаан эрчим хүчний асуудал хөндөгдөж байна. Бусад улс орнууд цахилгаан эрчим хүчээ яаж шийдсэн байдаг вэ?

-Уул уурхайн салбартаа харьцуулахад метро тийм ч их эрчим хүч  зарцуулдаггүй. Гэхдээ тогтвортой эрчим хүч шаардлагатай. Улаанбаатар хотын метроны шугамд ойролцоогоор 20 мВт чадлын эх үүсвэр хэрэгтэй гэж харж байна. Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр болсон талаар мэдээ уншсан. Цахилгаан станцаа ашиглалтад оруулсны дараа метроны төсөл эхэлнэ гэвэл, түгжрэлийн асуудлууд төдий чинээ л хойшилно гэсэн үг. Миний ажиллаж буй Египет улсад  өдөр бүр нэг цаг цахилгааны хязгаарладаг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байна. Бүтээн байгуулалтын явцад орчин үеийн техник хэрэгслээр эрчим хүчний асуудлаа шийдэх боломжтой. Метро ашиглалтад орсноор нийтийн тээврийн салбар иж бүрэн систем болно. Улаанбаатар хот метротой болох эхний ажлууд хийгдээд эхэлсэнд иргэн хүний хувьд маш баяртай байна. 

 

Эх сурвалж: “Өдрийн сонин” №043 /7409/ 2024.03.06 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газар анхаарна

    Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газар анхаарна