“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээ зохион байгууллаа

“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээ зохион байгууллаа

2024 он гуравдугаар сарын 11-ний өдөр. Нью-Йорк хот. Нью-Йорк хотноо энэ оны 3 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы (CSW68) хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх”  сэдэвт арга хэмжээг чуулганы эхний өдөр амжилттай зохион байгууллаа.

Монгол Улс санаачлан НҮБ-ын Ерөнхий Чуулганаар батлуулсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолын агуулга нь 68 дугаар чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдож байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын санаачилсан уг тогтоол нь 1982 онд батлагдсанаас хойш хоёр жил тутамд тодотгон батлагддаг түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон бөгөөд тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 улс хамтран зохиогчоор нэгдээд байгаа юм. 

Сэдэвт арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх эрхийг хамгаалан чадавхжуулах нь бүх нийтийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин зүйлд тооцогдож байна. Олон улсын хэмжээнд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилт зэрэг бүх хөгжлийн зорилтууд нь хөдөөгийн хөгжил, хөдөө орон нутгийн охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилго, зорилтуудыг агуулсан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнуудаас хөдөө орон нутгийн, ялангуяа нэн ядуу, тусгаарлагдсан охид, эмэгтэйчүүдийн амьдрал, эрүүл аз жаргалтай байдал, дасан зохицох чадварыг сайжруулах олон бодлого, санаачлага гаргаж ирсэн. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад төдийгүй дэлхийн нийтийн түвшинд дэгдсэн цар тахал нь улс орны эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд томоохон сорилтуудыг бий болгож, улс орон бүр хүчээ дайчилж ажиллаж ирсэн бөгөөд энэхүү хямрал, хүндрэлийг давах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”  болон Монгол Улсын Их Хурлаас “Шинэ сэргэлтийн бодлого” зэргийг батлан хэрэгжүүлж байгааг мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хүрээнд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд жендэрийн квотыг 2024 онд 30 хувиар, 2028 онд 40 хувиар хэрэглэх мөн жагсаалтаар орох 48 гишүүн нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй байхаар хуульчилсан” талаар онцоллоо.

Сэдэвт арга хэмжээний үндсэн илтгэлийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцуулав. Монголчууд бидний өвөг дээдэс бэлчээрийн мал аж ахуй эрхлэн, нүүдлэн амьдарч ирсэн. Нүүдлийн мал аж ахуй бол Монголчуудын төв азийн хуурай хээр талд зохицон орших шилдэг арга төдийгүй монголын түүх соёлын эх ундарга юм. Цахим мэдээлэл, хиймэл оюун ухаан, өндөр технологийн энэ цаг үед ч монголчууд хотжилттой зэрэгцэн, нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн амьдарсаар байна. Мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, хөдөлмөр эрхэлж буй дөрвөн хүн тутмын нэг нь тус салбарт ажиллаж байна. 2023 оны байдлаар нийт малчдын 39.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

Монголын улсын хөгжлийн тогтвортой ирээдүй малчидтай, тэр дундаа малчин эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой бөгөөд тэдний аж байдал, арга барилыг байнга сайжруулах нь төрийн бодлогын гол асуудал байсаар ирсэн. Гэвч малчин эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, орчин үеийн техник технологи эзэмших талд дутмаг, санхүүгийн орлого нь тогтмол бус, цаашилбал хүний эрхээ бүрэн эдлэх боломж нь хязгаарлагдмал байна. Түүнчлэн нүүдлийн амьдралын хэв маяг, холын зайнаас хамааран малчдын хүүхэд бага боловсрол эзэмшихэд хүндрэл гарч байна.

Сэдэвт арга хэмжээний хэлэлцүүлгийн хэсгийг Азийн Хөгжлийн Банкны Төвийн Жендэрийн хэлтэс, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн газрын дарга Саманта Хунг удирдан чиглүүлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Канад улсын Парламентын гишүүн, Уугуул иргэд болон Хойд Онтариогийн эдийн засгийн хөгжил хариуцсан сайд Патти Хаджу, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Энэтхэг Улс дэх дэд суурин төлөөлөгч Канта СИНГХ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хүүхэд, эмэгтэйчүүдийн үндэсний хорооны ахлах зөвлөх Лю Чинхуа нар улс орныхоо ололт амжилт, туршлагаасаа хуваалцав.

Монгол Улсаас зохион байгуулж буй энэхүү сэдэвт арга хэмжээ нь CSW68-д оролцож буй төрийн өндөр албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, оролцогчдод өөрсдийн санаачлан батлуулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг таниулан сурталчлахын зэрэгцээ энэхүү асуудалд илүү ихээр анхаарч, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, охидын нөхцөл байдлыг сайжруулах арга замуудаа уялдуулах, ололт амжилт, туршлагаасаа бусад улс орнуудтай хуваалцаж, харилцан суралцаж, хамтран ажиллах боломжийг олгох юм.

Дэлхийн банкны 2022 онд гаргасан тооцооллоор дэлхийн нийт хүн амын 43 хувь буюу гурван тэрбум гаруй хүн хөдөө орон нутагт амьдарч буй бөгөөд, үүний 80 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Иймд хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлын асуудлыг дэлхийн улс орнууд нэн тэргүүнд анхаарч буйг Сэдэвт арга хэмжээнд оролцсон бусад улс орны засгийн газрын төлөөлөгчид онцлохын сацуу иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл уг асуудлаар дэмжиж саналаа илэрхийллээ. 

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ

    Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ