Б.МӨНХБААТАР: Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжинэ

Б.МӨНХБААТАР: Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжинэ

     Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй салбарын томоохон арга хэмжээ болох "BARILGA EXPO 2021" үзэсгэлэн 14 дэх жилдээ Мишээл экспо төвд өнөөдөр 12 цагт нээлтээ хийлээ. 

Нээлтийн ёслолд Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Газрын дарга Б. Гүнболд болон холбогдох албан тушаалтнууд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа, Дэд захирал Д. Ибрай болон холбогдох албан тушаалтнууд, МБҮА-ийн Захирал Л. Хулан, МБМҮХ-ны менежер Г. Цэрмаа, Ерөнхий ивээн тэтгэгч “Эрхэт Монгол групп” ХХК-ийн маркетинг хариуцсан дэд захирал Г. Эрдэнэтөгс, Ерөнхий ивээн тэтгэгч “Тэсо пропертис” ХХК-ийн Захирал П. Лхагвадорж, “Тэсо пропертис групп”-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхзолбоо, Ивээн тэтгэгч “Монкон Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Батхуяг зэрэг салбарын төлөөллүүд оролцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үзэсгэлэнд оролцогч байгууллага, хувь хүмүүст хандаж Барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн мэндийг хүргээд, төрөөс барилгын салбарт баримталж буй бодлого, хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Тэрээр үгэндээ “сүүлийн хоёр жилд ковид цар тахал дэлхий даяар тархаж, улс, орнуудын эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт сөрөг нөлөөллийг үзүүлсээр байна. Энэ нь манай улсыг тэр дундаа барилгын салбарыг ч тойрсонгүй, барилгын гол нэрийн импортын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт саатах, үнэ өсөх, хомсдол үүсэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Тиймээс импортыг орлох, дотоодын барилгын материал, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, чанарт жилээс жилд ахиц дэвшил гарч, үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн хувьд 6, бетон хийц, эдлэлийн хувьд 4, хөнгөн бетоны хувьд 2 дахин нэмэгдэж, бетон, төмөр бетон болон барилгын дүүргэлтийн материал, хаших бүтээц, дулаалгын материалын хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшинд хүрлээ. Гэсэн хэдий ч  хэдий ч их хэмжээний валютыг гадагш нь урсгадаг импортыг орлох зарим нэр төрлийн барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад экспортлох хэмжээний хүчин чадал бүхий барилгын материалын үйлдвэрүүдийг бүсчилэн байгуулах тал дээр анхаарч ажиллах цаг болсон байна.

Барилгын чанар материалын чанараас ихээхэн хамааралтай. Өнөөдөр барилгын материалын 40,0 хувийг шинжилгээнд хамруулж байгаа нь чанарын хяналт ямар түвшинд байгааг харуулж байна.

Барилгын материалын үйлдвэрүүд дотооддоо бүтээгдэхүүнийхээ чанарыг хянадаг лабораторитой байх, лабораториудын шинжилгээний үр дүнг эцэслэн хянадаг лавлагаа лаборатори байгуулах шаардлага ч тавигдаж байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Замын-үүд боомтод барилгын материалын сорил, шинжилгээний түргэвчилсэн лабораторийг байгуулахаар ажиллаж байна.

Мөн 2020 оны 10 дугаар сараас ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулж, зээлийн эх үүсвэрийг 3 дахин нэмэгдүүллээ. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 727,0 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн зээлийг 9,661 зээлдэгчид олгоод байна.

Энэхүү зээлийг 76,0 хувийг нийслэлийн, 24 хувийг орон нутгийн иргэдэд олгосон байна. Цаашид жил бүр 700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтэд шийдвэрлэж, барилгын компаниудын борлуулалтыг дэмжинэ” гэдгийг онцоллоо. 

Үзэсгэлэнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй ААН байгууллагууд нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт техник технологи, захиалга авч буй шинэ сууцны төсөл хөтөлбөрүүд, барилгын материалуудаа иргэд олон нийтэд танилцуулж эхлээд байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зарим сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг шийдлээ

    Зарим сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг шийдлээ