“Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн оролцогчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцов

“Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн оролцогчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцов

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран үндэсний хэмжээнд “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн оролцогчид өнөөдөр (2024.03.14) Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцов.

Энэ удаагийн аяллын хүрээнд оролцогчид Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, парламентын боловсролын талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн танхим, хүндэтгэлийн “Өргөө гэр” цогцолбороор зочилж, Төрийн есөн хөлт Их цагаан тугт хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ төрийн ордон дахь түүх соёлын үнэт үзмэрийн дээж болох “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийг үзэж сонирхсон юм.

Мөн аяллын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Б.Батманлай нар хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, мэдээлэл өглөө.

Түүнчлэн “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлөн Б.Отгонгүнж, А.Тэлмэн нар хүрэлцэн ирж, өөрсдийн сэтгэгдэл болон үеийн тэнгийнхэндээ хийсэн нөлөөллийн ажлын туршлагаасаа хуваалцав. “Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн дарга, Сэлэнгэ аймгийн оролцогч Г.Тамир, Ховд аймгийн оролцогч П.Анужин нар өөрсдийн хийсэн нөлөөллийн ажлын талаар танилцуулсан бол “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш Д.Ану хөтөлбөрийн цахим хичээл, аяллын талаарх сэтгэгдлээ хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Үргэлжлүүлэн оролцогчидтой Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга О.Чинбат, МУИС-ийн Экологийн боловсролын төвийн багш, доктор Р.Сүнжидмаа, Онцгой байдлын ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Монголын Скаутын Холбооны мэргэжилтэн А.Энхнаран нар “Уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдэл, эрсдэл, дасан зохицох, даван туулах нь” сэдвээр уулзалт, сургалт хийсэн юм. Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид “Хүүхдийн тус” сайн үйлсийн аяныг цас зудын нөхцөлд байгаа газруудад зохион байгуулахаар болжээ.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн удаагийн аяллыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний аяллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр “Ус-Эко аялал” сэдвийн дор Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Минж үржүүлэх, нутагшуулах төвд өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулсан. Харин удаах аяллыг ийнхүү Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан бол дараагийн аяллуудыг “Арт аялал – Хүүхдийн урлан бүтээх төв”, “Актив аялал – Богд уулын алхалтын аялал” зэргээр зохион байгуулах юм.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авч, үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадварт суралцаж байна.

Хөтөлбөрийн оролцогчид 45 хоногийн турш Бямба гараг бүр цахим хичээлд хамрагдаж, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, мэргэжил сонголт, цаг төлөвлөлт, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах ур чадвар, нөлөөллийн ажлын хэрхэн үр дүнтэй зохион байгуулах зэрэг сэдвээр зочин илтгэгчийн хичээл, уулзалтад оролцож байгаа. “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 07-ны хооронд аймаг, дүүрэг, сумандаа нөлөөллийн ажлуудыг амжилттай хийжээ.

Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Парламентын боловсрол”-ын хөтөлбөр боловсруулж, парламентын сургалтын танхим байгуулах, цахим хуудас ажиллуулах зэргээр парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан. Дэлхийн улс орнуудад ч парламент нь өсвөр үеийнхэн, залуучуудад ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч парламентын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сайн жишиг бий.

“Өсвөрийн парламент” хөтөлбөр нь парламентын боловсролын цөм хэсэг юм. Энэ хөтөлбөрөөр дамжуулан ардчиллын мөн чанар, парламентын засаглалын онцлог, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг хэрхэн боловсруулж, баталдаг, мөн түүнийг хэрэгжүүлэхийн утга учрыг таниулах, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний утга учиртай оролцоог дэмжих зорилготой юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Булган, Хөвсгөл, Улаан-Үд рүү Драгон авто вокзалаас автобус явдаг болно

    Булган, Хөвсгөл, Улаан-Үд рүү Драгон авто вокзалаас автобус явдаг болно