Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүд хил, гаалийн нөхцөл байдалтай танилцлаа

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүд хил, гаалийн нөхцөл байдалтай танилцлаа

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн, тус хянан шалгах түр хорооны гишүүд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар өчигдөр (2024.03.14) Гаалийн ерөнхий газрын харьяа ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар болон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын үйл ажиллагаатай танилцаж, импортоор оруулж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудлууд болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.  

Гаалийн ерөнхий газрын харьяа ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын удирдлагууд Хянан шалгах түр хорооны гишүүдэд танилцуулга мэдээлэл хийсэн. Уулзалтын эхэнд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн  хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны чиглэл, зорилгын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд баталж, хянан шалгах түр хороод ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Эмийн түр хороо анх 2022 онд байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахлан ажиллаж байсан. Хуулиараа түр хороо зургаан сарын хугацаанд ажиллах ёстой бөгөөд хугацааг нэг удаа сунгадаг, 12 сараас дээш хугацаагаар сунгах боломжгүй эрх зүйн зохицуулалттай. Тиймээс түр хороо дахин байгуулагдах үед үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхөөр болсон бөгөөд эмийн чанараас гадна үнийн өсөлтийн шалтгааныг давхар судалж, нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, хянан шалгах үйл ажиллагаа явуулж байна” гэж мэдээлэл өглөө. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн хэрэгслийн 80 гаруй хувь нь импортоор орж ирж буй учраас ард иргэдийн хүлээлтэд нийцсэн чанартай, боломжийн үнэтэй эмийг зах зээлд нийлүүлэхийн тулд тогтолцоогоо хэрхэн сайжруулах талаар санал солилцоход ач холбогдол өгч байна гэдгээ түр хорооны дарга Ж.Чинбүрэн онцлон дурдлаа.  

Гаалийн ерөнхий газрын харьяа ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны дарга Б.Отгонцэцэг эм биобэлдмэлийн хяналтын талаар танилцуулсан. Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч батлагдсан 6 орон тоогоор ажиллахаас, одоогийн байдлаар 4 гаалийн байцаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж. Чингис хаан олон улсын нисэх буудал дээрх 4 ээлж, карго терминал, Буянт-Ухаа дахь эмийн баталгаат агуулахад хяналт тавьж ажиллахад Эм биобэлдмэлийн хяналт хариуцсан байцаагчдын тоо хүрэлцээгүй, ажлын ачаалал их байдаг талаар ярьж байлаа.

Эм биобэлдмэлийн хяналтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.9.3 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 6.6.2 дахь хэсгийг үндэслэн зөрчилд холбогдох арга хэмжээ авч зөрчлийг таслан зогсоож ажиллажээ. Тодруулбал, 2018 онд 31, 2019 онд 58, 2020 онд 8, 2021 онд 10, 2022 онд 25, 2023 онд 34, 2024 онд 5 зөрчил тус тус илэрсэн байна. Цаашдаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулиуд болон Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зөрүүтэй ойлголтуудыг засах, эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг тодорхойлох үндэсний лабораторийн чадавхыг дээшлүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, эм биобэлдмэл хариуцсан улсын байцаагчийн орон тоог нэмэх шаардлага үүсээд байгаа талаар яригдаж байв. Хянан шалгах түр хорооны гишүүд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авч санал солилцсоны дараа Гаалийн салбар лаборатори, импортын агуулах болон Техник Импорт дахь Гаалийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хот дахь Гаалийн хорио цээрийн албаны Эм биобэлдмэлийн хяналт нь Олон улсын гэрээ хэлэлцээр, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улаанбаатар хот дахь гүний гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн оношлуур, эмийн түүхий эдэд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналт тавих, гүний хяналтын талбайд хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Энэ үеэр цаашдаа хэрэглээний төрлийн эм тариа ( хавдрын эм, гоо сайхны төрлийн эм бэлдмэл, зорчигчийн хэрэглээний эм гэх мэт)-ны бүртгэлийг албажуулах эсэх, бүртгэлийн загварыг өргөн хэмжээнд болгох, эмийн хэмжих нэгжийг нэгдсэн нэг болгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар яригдаж байлаа.

Уулзалтын төгсгөлд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн удаа дараагийн танилцах уулзалт, хянан шалгах ажиллагаа нь  ард иргэдэд илүү чанартай эм, бэлдмэлийг боломжийн үнээр хүргэхийн тулд тогтолцоог хэрхэн яаж сайжруулахтай холбоотой гарц хайхад чиглэгдэж байгаа гэдгийг онцлоод нээлттэй хамтран ажиллахыг хүслээ. Улсын Их Хурлын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр  хороо 2024 оны 03 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг emiinturkhoroo@parlaiment.mn цахим шуудан, D.Parliament.mn emiinsonsgol.mn цахим хуудас болон 51-261440 дугаарын утсаар хүлээн авч байгаа юм

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЦЕГ: Өсвөр насныхан хар тамхины хэрэгт их холбогдож байна

    ЦЕГ: Өсвөр насныхан хар тамхины хэрэгт их холбогдож байна