Засгийн газрын нэр бүхий сайдтай хариуцлага тооцож, огцруулна гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд ийм хариулт өгчээ.
Л.Оюун-Эрдэнэ - Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул.
Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй гэжээ.
Like
3
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
