УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри – г хүлээн авч уулзав

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри – г хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2024.03.20) Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри – г хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри-тэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран өнгөрсөн хугацаанд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэн, 2023 онд төслийн үр дүнг нэгтгэн, дүгнэснийг дурдсан юм.

Тэрбээр, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнг нэгтгэн дүгнэснээс хойш өнгөрсөн 3 сарын хугацаанд талууд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж, дараагийн шинэ зорилго, шинэ төслөө эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадсаныг онцлон тэмдэглэсэн юм. Энэ удаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран  “Парламентын институцийг бэхжүүлэх нь” шинэ төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд өмнө нь хэрэгжүүлсэн төсөл болон одоо хэрэгжүүлэх төсөл нь   зөвхөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг гэсэн хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 60 жилийн баялаг түүхтэй Монгол Улс, Швейцарын Холбооны  Улсын хамтын ажиллагааны бодит илэрхийлэл гэж хэлж болно гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд тогтвортой хадгалж, бодит үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри-гийн оруулж буй хувь нэмэр их юм гээд Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг халуун дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улс, Швейцарын Холбооны  Улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтойг тэмдэглэн хэлсэн юм. Тэрбээр, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд нь Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлдэг олон төслүүдийн нэг. Тус агентлагийн зүгээс дэмжиж, хэрэгжүүлж ажилладаг төслүүд дундаас хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл. Үүнийг зөвхөн Швейцарын хөгжлийн агентлаг ч ингэж дүгнэсэн хэрэг биш бөгөөд Швейцарын Холбооны Улсын Засгийн газар, хамтарч ажилладаг байгууллагууд ч ийнхүү үнэлдэг юм. Тийм ч учраас Швейцарын хөгжлийн агентлаг “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслөөрөө бахархдаг хэмээн онцолсон юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь хүний эрх, ардчиллыг бэхжүүлж буй бусад улс оронд ч үлгэр жишээ болж байгааг 2023 оны 5, 6 дугаар сард Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн улсын парламентын Тамгын газрын ажилтнуудыг Монгол Улсад туршлага судлах үйл ажиллагаанд оролцуулах явцад харагдаж байсныг дурдав. Хатагтай Стефани Бурри хэлэхдээ, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн төсөл нь 7 жилийн хугацаанд үргэлжилж, Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас төслийн үйл явцыг үнэлж дүгнэн Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааг 2024 онд дуусгавар болгож бусад улс орнуудад төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн ч төслийн үр дүн, хоёр талын харилцан идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсад цаашид дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр болсны нэг нь “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл юм.

Мөн түүнчлэн Монгол Улс нь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс бөгөөд жендэрийн тэгш эрхийг батжуулах, бүс нутагтаа ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал манлайлж ажилладаг зэргийг өргөн хүрээгээр нь авч үзвэл бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг тул цаашид дэмжиж, хөгжүүлэх нь зүйтэй хэмээн  Швейцарын Холбооны Улсын зүгээс үнэлж буй явдал юм гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат манай улс парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлэх, ард түмний төлөөллийн дээд байгууллага, хууль тогтоох институцээ шинэчлэх алхмуудыг эрчимтэй явуулж буй түүхэн үйл явдлын өмнө Швейцарын хөгжлийн агентлаг бидэнтэй тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна гээд “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл нь Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй, тогтвортой байлгахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн энэхүү төсөл нь Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, тэр дундаа парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд хамгийн тууштай, урт хугацаанд, үр дүнтэй хэрэгжсэн төсөл хөтөлбөр болж үлдэх ёстойг тэмдэглээд Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагааны үр дүнг бататгахад чухал нөлөө үзүүлж, улмаар хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд ахиц дэвшил авчирна гэж үзэж байна гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Женев хотноо удахгүй болох Олон Улсын Парламентын Холбооны 148 дүгээр Ассамблейд оролцохоор төлөвлөж буй талаараа дурдаад энэ үеэр Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд Олон Улсын Парламентын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2023 онд хэрэгжүүлсэн “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ”-ний үр дүн, туршлагаа бусад улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хуваалцана гэлээ. Тэрбээр,  олон улсад танилцуулах, туршлагаа хуваалцах хэмжээнд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри болон түүний хамт олонд талархал илэрхийлсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно

    НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно