С.Чинзориг: Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд эмч нарын оролцоо маш чухал

С.Чинзориг: Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд эмч нарын оролцоо маш чухал

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс энэ сарын 25-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Тус уулзалтаар ГССҮТ-ийн захирал, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Э.Галбадрах удирдлагын багийн хамт төвийн үйл ажиллагааг танилцуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

Төвийн хувьд дотоод үйл ажиллагаанд шаардагдах зарим асуудлыг өөрсдийн зүгээс шийдвэрлэж байгаа ч оношилгоо эмчилгээний чухал хэрэглэгдэхүүн болох MRI аппарат, орон нутагт яаралтай тусламж үзүүлэх алсын дуудлагын автомашин, тасаг нэгжийн иж бүрэн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг салбарын удирдлагуудад дуулгасан.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийг өргөн хүрээнд эхлүүлснээр Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуультай болсон. Ингэснээр эрүүл мэндийн салбар хоёр тулгуур баганатай, санхүүгийн хоёр эх үүсвэртэй болж буйг дурдаад ирэх сарын 1-нээс хэрэгжих Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар иргэний эрүүл мэндийн боловсрол тэргүүлэх чиглэл байхаар тодорхойлсон.

Тиймээс  улсын хэмжээнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй лавлагаа шатлалын эмнэлгийн хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү үзүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа иргэн бүр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, амь насаа авран хамгаалах талаар амьдралын зөв дадал хэвшил, мэдлэг хандлагатай болоход чиглэсэн шинжлэх ухааны судалгаа, баримт нотолгоонд суурилсан нөлөөллийн ажлыг зохион байгуулахад ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд манлайлж ажиллахыг уриалаад энэ чиглэлээр хийх бүхий л ажилд  боломжтой бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ хэлсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан хулиудаас онцлон Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн заалтуудыг оруулах, эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийж буйгаа ч товч танилцуулсан юм. 

Мөн эх орондоо нутагшуулсан шинэ технологи, мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүлэх, улмаар гэмтлийн шалтгаант өвчлөлийг бууруулах, төвлөрлийг сааруулах үүднээс БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургаж чадавхижуулах, гадаад дотоод хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал болохыг онцоллоо.

Эрүүл мэндийн сайдын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг сайжруулахад анхаарч, иргэд үйлчлүүлэгчдийн соёлтой үйлчлүүлэх ёс зүйг төлөвшүүлэх, эерэг хандлагыг бий болгоход чиглэсэн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлсэн түшиц байгууллага болохын төлөө Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тус төвийн хоёр тасгийн иж бүрэн засвар үйлчилгээ, өндөр өртөгт MRI аппарат болон ЭМД-ын санхүүжилттэй холбоотой өр авлагыг үе шаттайгаар бууруулах асуудлыг судалж шийдвэрлэхээр болж, яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг эмнэлгийн удирдлагуудад гардуулж өгөөд эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонссон.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой тулгамдаж буй асуудал, олон улсын дэвшилтэт технологи болон мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулахад чухал хэрэгцээт микроскоп зэрэг зарим өндөр өртөгт тоног төхөөрөмж, төлбөрт тусламж үйлчилгээний үнэ тарифын зөрүүтэй байдлын талаар санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох тайлбар мэдээллийг авлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эмийн жор цахимжиж, иргэд хэрэглэсэн эмийн түүхээ харах, эмийн зохисгүй хэрэглээ буурах нөхцөл бүрдлээ

    Эмийн жор цахимжиж, иргэд хэрэглэсэн эмийн түүхээ харах, эмийн зохисгүй хэрэглээ буурах нөхцөл бүрдлээ