УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинелтэй шүүхийн цахим шилжилтийн талаар санал солилцлоо

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинелтэй шүүхийн цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр  (2024.03.30) Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, тус мужийн Шүүхийн захиргааны албаны захирал Дэйв Байерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна гэв.

Тэрбээр, Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулах зорилт тавьж, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах тухай дэлхий нийтэд зарлан тунхаглаад 30 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд ардчилал, хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, тууштай хамгаалахад Америкийн Нэгдсэн Улс тууштай дэмжиж ирснийг онцлоод Монголын Хуульчдын Холбооны урилгаар “US speaker” хөтөлбөрийн хүрээнд хүрэлцэн ирж манай хууль хяналтын байгууллагуудын алба хаагчдад туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөгөө өгч байгаад талархал илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлаас цахим шилжилт, цахим засаглалыг бэхжүүлэх цогц хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө манлайлан ажиллахыг зорьж байна. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд анх удаа Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан үр дүнтэй ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад цахим шилжилтийг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага бий. Энэ хүрээнд 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, цахим шилжилт хийхэд шаардлагатай суурь зохицуулалтыг хийсэн.

Тодруулбал, уг хуульд заасан бодлогын хийгээд анх удаа оруулсан өөрчлөлт бол шүүхийн хэрэг хуваарилалтыг цахимаар шийдвэрлэх бодлогын шинэчлэл юм. Хэргийг тухайн шатны шүүхийн дарга шийдвэрлэдэг байсан нь хардлага, шүүмж дагуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн шатны ерөнхий шүүгч хэргийг өөрийн ойр дотны шүүгчид хуваарилж, гаргах шийдвэрт нөлөөлөх эрх зүйн боломж байна гэж судлаачид шүүмжилж ирсэн. Үүнийг хэн нэгэн шийдвэрлэх бус тухайн шатны шүүхийн шүүгчдийн ачааллыг харгалзан хэнээс ч хараат бусаар техник тодорхойлдог болсон нь том дэвшил авч ирнэ гэж хууль тогтоогчид үзсэн.

Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг цаашид улам төгөлдөржүүлж, шүүгчдийн ачааллыг бууруулах, хууль хяналтын байгууллагын салангид байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх, шүүхийн зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд АНУ-ын сайн туршлагаас суралцах нь чухал ач холбогдолтой. Удахгүй парламентаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг бодлогын баримт бичгийн гол зорилтын нэг нь цахим шилжилтийн асуудал юм. Шүүх засаглалын цахим шилжилтийг богино хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар онцлон тэмдэглэсэн юм.

Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел цаг зав гарган найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт талархал илэрхийлээд ардчиллын суурь үнэт зүйл болох шүүх эрх мэдлийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байна гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, Бид Монгол Улсын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл, шүүхүүдийн Тамгын газрын дарга, мэдээлэл технологийн ажилтнуудтай уулзаж, АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахим шилжилтийн туршлагаасаа хуваалцлаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд ажиллаж, Монгол Улсад шүүхийн цахим шилжилт хэрхэн хэрэгжиж буй талаар мэдээлэл авч, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, кибер аюулгүй байдлыг хангах, улмаар гарах үр дүнгийн талаар санал солилцсон.

АНУ-ын Аризона мужид шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг сайжруулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүх хуралдааны ил тод байдлыг дэмжих зорилгоор цахим шүүхийн системийг нэвтрүүлсэн. Ингэснээр бид  эд мөрийн баримтыг цахимжуулж, шүүгчид цаас ашиглахгүйгээр цахим хавтаст хэрэгтэй танилцдаг болсон. Ижил төстэй систем хэрэгжүүлэн шүүх засаглал, ардчилсан институтийг богино хугацаанд бэхжүүлэх хүсэл эрмэлзэл монголын шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад байгааг харах таатай байна. Цаашид энэ чиглэлээр олон талт хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилнэ. Монгол Улсын Их Хурлаас шүүх засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн болон төсөв, санхүүгийн шинэчлэлийг цаг алдалгүй хийхэд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

    Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ