Тодруулбал, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлджээ. Уг осол Дундговь аймгийн замд гарч, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10:10 цагийн үед хүргэжээ.
Зам тээврийн ноцтой осол өнөөдөр 09:30 цагийн гарсан байна. 38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж, 18 хүн хүнд бэртэж, манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Одоогийн байдлаар таван хүний биеийн байдал маш хүнд байна.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс хоёр баг Төв аймаг руу гарсан. Эхний ээлжинд хүнд байгаа хүмүүсээ Улаанбаатар руу шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн “Мөнгөнгүүр” эмнэлгийн баг ирж ажиллаж байна. Таван хүн хавсарсан бэртэлтэй, хугаралтай, нүд хальтрам байна. Бусад хүмүүсийн гар, хөл, нуруу хугарсан. Ямар компанийн ажилтнууд гэдгийг нь мэдэхгүй. Ямартай ч ээлж солилцоод явж байсан компанийн ажилтнууд байсан байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
1
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
