2024 оныг нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлалаа

2024 оныг нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлалаа

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн /2024-03-29/ “Блю скай” зочид буудлын “Даймонд” танхимд боллоо.    

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг зөвлөгөөнд оролцогч зочид болон салбарынхандаа талархал илэрхийлээд “Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарт 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт, үр дүнг ярилцахаас гадна энэ онд эрүүл мэндийн салбарт дэвшүүлж байгаа зорилтуудыг хэлэлцэх юм. Мөн  УИХ, Засгийн газраас 2024 онд эрүүл мэндийн салбарт дэвшүүлж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд удирдах ажилтнууд та бүхний үүрэг оролцоо чухал учраас салбарын нэгдсэн ойлголцолд хүрэхийг зорьж байна.

2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд та бүхнийг идэвх санаачлагатай оролцохыг хүсье. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Бид Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуультай болсон. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төдийгүй ЭМДС-гийн үйлчлэх хүрээг өргөтгөж, лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх зардлыг шийдэх эрх зүйн орчинг бүрдүүллээ.

Эмийн үнэ, чанартай холбоотой асуудал манай салбарын тулгамдсан асуудлын нэг.  Энэ тал дээр чанарын ахиц гаргах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах хуулинд өөрчлөлт оруулж, эм эмнэлгийн хэрэгслийн тендерт хэмнэлтийн зарчим, бага үнийн санал үйлчлэхгүй, тендерийг чанар үнийн хосолмол шалгуураар дүгнэх цоо шинэ өөрчлөлтийг оруулсан” гээд зөвлөгөөнд оролцож буй

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай  Сокорро Эскалантед  Засгийн газрын болон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын нэрийн өмнөөс тусгайлан талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газар, ЭМЯ-аас гаргаж байгаа бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДЭМБ ялангуяа Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар маш их дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглээд ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж буй хүүхдийн хорт хавдрын 35 нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй олгох ажлыг дөрөвдүгээр сардаа багтаан хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.    
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин бүрдсэнийг ч онцлон дурдлаа.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин зөвлөгөөнд оролцогчдод Олон улсын эмч нарын баярын мэндийг дэвшүүлээд  “Монгол Улсын Их Хурлаас хүн амд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тусламж үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн оролцоог жигд хангах, эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар байнга анхаарч ирсэн, цаашид ч анхаарлын төвд байх болно” гээд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход баталсан хуулиудын ач холбогдол их гэдгийг тэмдэглэв.

Тэрбээр  “Шинээр батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын шууд удирдлагад ажиллуулах заалт оруулснаар салбар дундын хамтын ажиллагааг зохицуулах чухал эхлэл болж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үндэсний түвшинд хүртэл нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог тодорхой болгосон нь тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, монгол хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн тус болно гэж үзэж буйгаа хэлсэн.  

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан Монгол Улс дэлхий нийтэд тархсан цар тахлыг харьцангуй амжилттай даван туулсан улсуудын нэг болоход хамгийн чухал үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн эрүүл мэндийн салбарын хамт олонд талархал илэрхийлээд “Ковид-19 цар тахал бидэнд маш олон сургамжийг үлдээсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ямар түвшинд байгааг харуулсан. Тиймээс эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж байгаа та бүхнийг эрүүл монгол хүнийг бий болгоход чин сэтгэлээсээ зүтгэж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн үйл ажиллагаанд ДЭМБ-ыг оролцуулж байгаад гүн талархал илэрхийлье. Эрүүл мэндийн сайдад УИХ болон ЕТГ-аас онцгой дэмжлэг үзүүлж байгаа нь тэр бүр тохиодоггүй үйл явдал гэдгийг онцолмоор байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын бүх ажилтнуудад энэ боломжийг бүрэн ашиглаасай, та бүхний ард ийм хүчтэй дэмжлэг байгаа шүү гэсэн итгэлээр ажлаа хийгээсэй гэж хүсэж байна” гэв.

Энэ удаагийн зөвлөгөөний үндсэн илтгэлийг “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ 2023 он эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй, Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон жил болж өнгөрснийг дурдаад эхийн эндэгдлийн түвшин сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлттэй буюу 100,000 амьд төрөлтөд 26.4 болж буурсан нь КОВИД-19 цар тахлын улмаас энэ чиглэлээр гарсан ухралтыг зогсоож, цартахлын өмнөх түвшинд хүргэж чадсан амжилт болсныг онцолж өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан.  

Удирдах ажилтны зөвлөгөөний үдээс өмнөх хуралдааныг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд удирдаж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн зарим шинэчлэл, цахим шилжилт”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилт”  илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна

    Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна