Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Бундестагийн Байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Бундестагийн Байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2024.04.02) Др. Вольфганг Штэфингэр тэргүүтэй ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт төөлөлөгчдийг манай оронд тавтай зочлохыг уриад 2024 он бол манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улсаас Герман Улсад оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэж, хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж байна.

Герман Улс бидний гуравдагч хөрш, Европ дахь хамгийн чухал итгэлт түнш. Тийм ч учраас бид Европын орнуудаас Герман Улстай хамгийн түрүүнд Стратегийн түншлэл тогтоосон. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэхэд ХБНГУ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.  Монгол Улс 1990 онд ардчилсан шилжилтийг эхлүүлэх үед ХБНГУ эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Монголын ард түмэн, төр засаг их талархалтай байдаг. ХБНГУ 1990 оноос эхлэн манай орны нийгэм, эдийн засгийн шинэчлэлд зориулан хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 500 гаруй сая еврогийн тусламж үзүүлж ирсэн.

2020 онд хөгжлийн хамтын ажиллагааг зогсоосон шийдвэрээ Холбооны Засгийн газар эргэн харж, 2022 оноос дахин сэргээсэнд талархал илэрхийлье. Герман Улс Хөгжлийн тусламжаа үргэлжлүүлэх болсон нь Монгол Улсын ардчиллыг дэмжсэн шийдвэр гэж ойлгож байгаа. Энэ дэмжлэг нь олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд  цаг үед манай улсын эдийн засаг төдийгүй улс төрийн харилцааны хувьд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар Бундестагийн Ерөнхийлөгч, хатагтай Б.Бас-ыг Монгол Улсад урьсан. Хатагтай Б.Бас урилгын дагуу айлчлан ирнэ хэмээн найдаж байна гэв.

Төлөөлөгчдийн тэргүүн Др. Вольфганг Штэфингэр Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүдийг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаа, хөгжлийн хамтын ажиллагаатай ирсэн болохыг уулзалтын дурдав. Тэрбээр, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд  энэ цаг үед ардчилсан үнэт зүйлстэй улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь илүү чухал болохыг онцлов. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Бундестаг дахь улстөрийн томоохон нам, эвслийн төлөөлөл багтсан, манай хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахад холбогдох албаны хүмүүстэй санал солилцож, уг айлчлал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр их гүрний дунд геополитикийн өвөрмөц байрлалтай манай улсын хувьд парламентын засаглалыг бэхжүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан үнэт зүйлээ хадгалан хөгжих нь нэн чухал гэж бид үздэг. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэх, төгөлдөршүүлэхэд чиглэсэн шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны 6 дугаар сард Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь ХБНГУ-д Бундестагийн сонгууль явуулдаг аргачлалтай нэлээд төстэй гэж хэлж болно гэлээ.

Др. Вольфганг Штэфингэр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулав. Талууд хоёр улсын парламент, бүтэц, зохион байгуулалт болон маргаан хянан шийдвэрлэх асуудлаар санал солилцлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зургаан аймгийн 17 суманд цагаан зудтай байна

    Зургаан аймгийн 17 суманд цагаан зудтай байна