13 тойргоос хамгийн их санал авсан 78 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. 48 нь нам, эвслийн жагсаалтаар орно

13 тойргоос хамгийн их санал авсан 78 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. 48 нь нам, эвслийн жагсаалтаар орно

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хэрэглэх холимог тогтолцооны талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) -гийн судлаачид дэлхийн улсуудын сонгуулийн тогтолцоог олонхын, хувь тэнцүүлэх, холимог болон бусад гэж ангилдаг. Тогтолцоо болгонд сул болон давуу тал бий. Тиймээс улс орнууд өөрийн онцлогт тохируулан сонгож хэрэглэдэг. Манай улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг найман удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан юм. Тиймээс ч энэ нь бидэнд ойр, сайн мэддэг тогтолцоо юм. Мажоритар буюу олонхын тогтолцооны сайн тал нь энгийн, ойлгомжтой, өөрийн төлөөллийг шууд сонгох боломжтой гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл сонгогч нэр дэвшигчид санал өгч, хэн хамгийн олон хүний дэмжлэг авсан нь ялдаг. Сул тал нь бусад нэр дэвшигчийг дэмжсэн олон санал гээгддэг. Энэ нь залуучуудын сонгуулийн оролцоонд нөлөөлөх ч талтай. Хувь тэнцүүлсэн тогтолцооны хувьд өрсөлдөж буй нам, эвсэл сонгогчдоос ямар хэмжээний дэмжлэг авна тэр хэрээр УИХ-ын суудлыг тухайн нам, эвсэлд олгодог. Сонгогчдын санал гээгддэггүй, намуудын төлөвшилд сайн нөлөөтэй гэж хэлж болно. Харин холимог тогтолцоог энгийнээр тайлбарлавал олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан хэрэглэж буй хэлбэр юм.

-2012 онд холимог тогтолцоог ямар байдлаар хэрэглэсэн талаар?

-Тус сонгуулиар 28 гишүүнийг хувь тэнцүүлсэн, 48 гишүүнийг олонхын тогтолцоогоор олон мандаттай, томсгосон 26 тойргоос сонгосон. Хувь тэнцүүлсэн тогтолцооны хувьд улс нэг тойрог болдог бөгөөд сонгогч дэмжихийг хүссэн нам, эвслийнхээ төлөө санал өгч, таван хувийн босго давсанд нь суудал хуваарилсан юм. Энэ удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх, 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. 2012 оныхоос ялгаатай нь гишүүдийн тоо нэмэгдсэн, тойргийг анх удаа бүсчилсэн байдлаар тогтоосон. 78 гишүүнийг 13 тойргоос тухайн тойрог тус бүрийн мандатын тоотой тэнцүү хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Харин 48 гишүүн нь нам, эвслийн жагсаалтаар сонгогдох бөгөөд тодорхой шалгуур хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлалын дагуу суудал хуваарилна.

-Пропорционал хэсэгт нэр дэвшсэн нам, эвсэлд суудал хуваарилахад ямар шалгуур тавих вэ?

-Үндсэндээ хоёр шалгуур тавина. Нэгдүгээрт, тухайн нам, эвсэл нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 39 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийг 13 тойрогт нэр дэвшүүлэх ёстой. Хоёрдугаарт, санал хураалтаар нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан намд суудал хуваарилна. Ингэхдээ хоёр нам бүхий эвсэл тав, гурван намтай бол долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байхыг шаардах юм. Сонгуулийн Ерөнхий Хорооноос санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаан, дээрх шаардлагыг хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлал буюу их үлдэгдлийн зарчмаар 48 суудлыг хуваарилна. Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн хуваарилсан суудлын тоотой тэнцүү нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох юм.

-Сонгогчид санал өгөхдөө юуг анхаарах вэ?

-Санал хураалтын өдөр нь зургаадугаар сарын 28. Энэ өдөр 07:00-22:00 цаг хүртэл саналаа өгнө гэсэн үг. Сонгогч нь үндсэн хаягийнхаа дагуу сонгуулийн хэсгийн санал авах байранд иргэний үнэмлэхээ авч очиж санал өгнө. Ингэхдээ дээр ярьсанчлан хоёр төрлийн санал өгнө гэдгээ анхаарах ёстой. Эхний хэсэгт тухайн тойрогт нэг дэвшиж нэр дэвшигчдээс мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг дэмжиж санал өгнө гэсэн үг. Хоёр дахь хэсэгт нь дэмжихийг хүссэн нэг нам, эсвэл эвсэлд саналаа өгнө. Нууцлалаа хангах үүднээс санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглэж, зориулалтын хавтас хэрэглэн төхөөрөмжид уншуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо

    Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо