Зүрх судасны үндэсний төвтэй болоход дэмжлэг хүслээ

Зүрх судасны үндэсний төвтэй болоход дэмжлэг хүслээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Люксембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейландыг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.

Элчин сайд Роланд Рейланд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихаар Улаанбаатарт ирсэн бөгөөд энэ үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох энэхүү уулзалтыг хийсэн юм.

Уулзалтын эхэнд Эрүүл  сайд С.Чинзориг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа алсын зайн анагаах ухаан, зүрх судасны тусламж үйлчилгээг бэхжүүлэх болон эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл  21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эмнэлэг болон УГТЭ, ЭХЭМҮТ-д хэрэгжиж урт хугацаанд үр дүнгээ өгсөн үр өгөөжтэй үйл ажиллагаа болж буйд талархал илэрхийлэв.

Түүнчлэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, төслийн үндсэн зорилго, зорилтоо хадгалж, тэдгээрийг улам бататган, тодорхой үр дүнд чиглэсэн үйл ажиллагаануудыг тусгасан МОН/007 “Монгол Улсын зүрх судлал, зүрхний мэс засал ба телемедицин” төслийг 2022 оноос хэрэгжүүлж тодорхой үр дүн гарч байгааг онцлов.

Сайд мөн иргэдийн дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчний хоёрдугаарт зүрх судасны өвчин бичигдэж буйг нийт хүн амын дунд зохион байгуулж 1,3 сая гаруй хүнийг хамруулаад байгаа эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, оношлогооны дүн харуулсан тул цаашид зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг эх орондоо өндөр чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд “Зүрх судасны үндэсний төв”-тэй болох шаардлага байгааг танилцуулсан.

Энэхүү төвийг байгуулах техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын 1,5 сая еврогийн дэмжлэгтэйгээр  Испани улсын “Идом” компани хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд 100 тэрбум, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд 71,9 тэрбум төгрөг төсөв шаардлагатай байгаа юм.

ЭМЯ-наас тус төвийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдүүлэхээр 2024 оны улсын төсөвт санал хүргүүлснээр гадна инженерийн дэд бүтцийн ажилд 2,3 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс үлдэгдэл санхүүжилтэд дэмжлэг шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ.

Элчин сайд Роланд Рейланд цаг гарган хүлээн авч уулзсанд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт талархаад өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил авчирч чадсан таслүүдийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Тэрбээр 2016-2019 онд Бээжин дэх ЭСЯ-нд элчин зөвлөхөөр ажиллаж, Монголд хэрэгжиж буй төслийн удирдах хорооны хуралд оролцож, алслагдсан аймаг, суманд очиж байсны хувьд монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй байдаг гэсэн.

Элчин сайд мөн 2022 оноос эх барихын тусламж үйлчилгээнд алсын зайн оношлогоо, эмчилгээг нэвтрүүлэх төслийг НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаатай холбоотой зарим мэдээллийг өгч, Зүрх судасны үндэсний төв барих ажлын санхүүжилттэй холбоотой байр сууриа илэрхийллээ.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн "Улаан-Эрэг" гэдэг газар аав хүү хоёр төөрсөн байсныг эсэн мэнд олжээ

    Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн "Улаан-Эрэг" гэдэг газар аав хүү хоёр төөрсөн байсныг эсэн мэнд олжээ