Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор айл болон аж ахуй нэгжүүдийн халаалт хэзээ тавих талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодрууллаа.
-Тэрээр хэлэхдээ "Эрчим хүчний хэрэглээг хангах, цаашлаад айл өрх, албан байгууллагын дулааныг тасралтгүй түгээхэд цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой зохицуулалтыг хийж ажиллаж байгаа.
Энэ сарын 15-наас айл өрхүүдийн халаалтыг өгч эхэлнэ. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын засвар, арчлалтын гүйцэтгэл дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан. Харин аж ахуй нэгжүүдийн дулааныг гэрээний дагуу ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ" гэв.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
