ХӨСҮТ-ийн эмч нар Ж.Байгалмааг солихыг шаардаж ноцтой баримт дэлгэлээ

ХӨСҮТ-ийн эмч нар Ж.Байгалмааг солихыг шаардаж ноцтой баримт дэлгэлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гарган тус төвийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилжээ.

Гэвч, уг хоёр албан тушаалыг хууль зөрчин хавсран гүйцэтгэх хугацаандаа Ж.Байгалмаа нь мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүйн улмаас ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа бүрэн доголдож, эмнэлгийн тусламж үйлчилгээ, тандалт сэргийлэлт, вакцинжуулалт, халдварт өвчний бодлого алдагдсан аж. Улмаар, 7-36 насны гурван ч иргэн дотоод зохион байгуулалт, чадамжгүй хариуцлагагүй мэргэжлийн бус байдлын улмаас амь насаараа хохирсон ноцтой хэрэг гарсан тул ХӨСҮТ-ийн хэсэг эмч, ажилтнууд С.Чинзориг сайдад шаардлага хүргүүлж, Ж.Байгалмааг сольж мэргэжлийн удирдлагаар хангахыг шаарджээ. 

Шаардлагад:

"ХӨСҮТ-ийн удирдлагад хариуцлага тооцох уу С.Чинзориг сайд аа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг та жилийн өмнө тус төвийн дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Байгалмааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэх тушаал гаргаж томилсон. Тухайн үед эмч ажилчдад мэргэжлийн хүнийг томилно гэж хэлсэн ч, түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө.  

Та Ерөнхий захирал болон Дэд захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмааг сольж, энэ төвийг мэргэжлийн удирдлагаар хангах болоогүй юу?

ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлөөс Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр зарласан ч тус сонгон шалгаруулалтад  бүртгүүлсэн мэргэжлийн эмч нарын анкетийг цуцалж, зөвхөн горилогч Ж.Байгалмаад нийцсэн шалгуур тавьж хүсэлтийг баталгаажуулсан нь бусдын эрх тэгш сонгогдох  эрхийг боомилж байгаа хэрэг бус уу.

Ийнхүү Ж.Байгалмааг илт дэмжих шалтгаан чинь юу вэ, С.Чинзориг сайд аа.  ХӨСҮТ олон төсөл хөтөлбөртэй. Магадгүй сургалт хийж захиран зарцуулах нь Ж.Байгалмаад ашигтай байдаг бололтой.

Ж.Байгалмааг ЗГХЭГ-ын 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот тушаалыг хэрэгжүүлэх “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн Дэд захирлын албан тушаалаас нь чөлөөлөх байтал одоо болтол ажлаа үргэжлүүлж байгаа төдийгүй Ерөнхий захирлын үүргийг хууль тогтоол зөрчин давхар хавсран гүйцэтгэсээр байна.

Ж.Байгалмааг уг хоёр албан тушаалыг хавсран гүйцэтгэх хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ, тандалт сэргийлэлт, вакцинжуулалт, халдварт өвчний  бодлого бүрэн алдагдаж, сүрьеэ, бэлгийн замын халдвар улсын хэмжээнд нэмэгдэж, ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа бүрэн алдагдлаа.   Нийслэл, дүүрэг, аймаг орон нутагт ч мэргэжлийн удирдлагаар хангаж чадсангүй. Үүний цаана хүний эрүүл мэнд хохирч байгаад туйлын их харамсаж байна.

Тус төвд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн мөнгөнөөс эмч нараар гарын үсэг зуруулан сайд дарга нарт өгнө гэж авсан тохиолдол ч бий. Хэдэн тэрбумаар эм, оношлуур авч, хугацааг нь дуусган дур мэдэн ажлын бус өдөр устгах нь энгийн үзэгдэл болсон. Чадваргүй удирдлагаас болж эмнэлгийн зохион байгуулалт бүрэн алдагдлаа.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд ХӨСҮТ-ийн хашааны зэрлэгийг өөрийн эсвэл хэн нэг даргын танилд 20 сая төгрөг өгч зулгаалгуулсан. Өмнө нь хэзээ ч хашааны зэрлэгээ мөнгөөр зулгаалгуулж байсан тохиолдол манай эмнэлэгт гарч байгаагүй. Үүнээс гадна, 

Нэгд: Үзэгний толгой залгисан долоон настай иргэн ХӨСҮТ-д 11 хоног оношлогдоогүй амь нас нь эрсдэлд орсон.

Хоёрдугаарт: Өвөрхангай аймгийн харьяат 13 настай иргэн 2024 оны хоёрдугаар сарын 13-14-нд шилжих шөнө цус алдаж нас барсан. Тухайн үед эмч нь согтуу олдоогүй. Гэтэл Ж.Байгалмаа болон эмнэлгийн тусламжийн орлогч, уламжлалтын эмч Э.Одмаа нар хариуцлагаас зайлсхийсэн.

Гуравдугаарт: 36 настай эх гепатит, сүрьеэгээ ялгаж оношилж чадаагүйн улмаас эндсэн. Өвчний түүх нь мэдлэг, мэргэжил, эмчийн ёс зүй, чанарын хяналт туйлын хангалтгүйг гэрчилнэ.

ХӨСҮТ-ийг  мэргэжлийн бус, туршлага чадамжгүй хүн удирдах ёсгүй. Гэтэл мэргэжлийн бус, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ямар ч мэдлэггүй, түүнийгээ өөрөө ч хэлдэг Ж.Байгалмааг ажиллуулсаар байх нь хэр зохимжтой вэ. Сайд дарга нартай ажилладаг, ХӨСҮТ-ийн үндсэн ажлуудыг мартсан түүнийг ойрын хугацаанд солихгүй бол өөр материалуудыг дэлгэх болно. ХӨСҮТ-ийн хэсэг эмч,ажилчид" хэмээжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шинэ Хоршоо - Чинээлэг Малчин хэлэлцүүлэг зохион байгуулагдав

    Шинэ Хоршоо - Чинээлэг Малчин хэлэлцүүлэг зохион байгуулагдав