• 0
  • 229

Вакцины талаарх түгээмэл асуулт, хариултууд

Вакцины талаарх түгээмэл асуулт, хариултууд

Вакцины үр дүн, аюулгүй байдалтай холбоотой асуултууд

1. Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ.

Гэвч энэ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Учир нь вакцин хийлгэснээр таныг КОВИД-19-өөр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах ач холбогдолтой. Мөн вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.

2. КОВИД-19-н вакцинаас өвчин авах уу?

Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцин хийлгэснээр халдвар авахгүй.

3. Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхад халдвар авч болох уу?

Вакцин хийлгэснээс хойш дархлаа 14 хоногийн дараагаас үүсэж тогтоно гэж үзэж байгааг. Тиймээс вакцин хийлгэхийн өмнөхөн эсвэл дөнгөж хийлгэсний дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авах боломжтой.

4. Хэрэв би халдвар аваад эдгэрсэн бол заавал вакцин хийлгэх ёстой юу?

Тийм. Халдвар аваад эдгэрсэн хүн дахиад халдварлах магадлалтай тул вакцин хийлгэх нь зөв. Халдвар аваад эдгэрсний дараах дархлаа хир удаан хугацаанд хамгаалдаг тухай одоогоор мэдээлэл байхгүй, судлагдаагүй байна.

5. Хүүхдэд КОВИД-19-н эсрэг вакциныг хийх үү?

Үгүй. Одоогоор хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэлзүйн туршилт судалгаанууд хийгдэж эхэлж байна.

6. Вакцин хийлгэж дархлаа тогтоосноос халдвар аваад дархлаа тогтоосон нь илүү сайн биш үү?

Үгүй. Халдвар аваад эдгэрсний дараа хүний биед тодорхой хэмжээний эсрэгбие үүсэх бөгөөд энэ дархлаа хир удаан хугацаанд тогтвортой хамгаалах нь тодорхой биш байна. Харин вакцинаар үүсэх дархлаа нь илүү найдвартай, аюулгүй. Мөн халдвар аваад хүмүүс хүндээр өвдөх, өвчин эдгэсний дараа зарим шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилдэг зэрэг хор уршигтай.

7. Яагаад 2 удаагийн тунг хийлгэх ёстой вэ?

Эхний тунг хийлгэсний дараа хүний дархлааны систем вирусийг таних чадвартай болдог. Гэхдээ хангалттай дархлаа тогтоогүй байдаг. Харин хоёр дах тунг хийлгэсний дараа дархлааны хариу урвалыг улам хүчтэй болгодог. Тиймээс маш сайн дархлаатай болж, халдвараас сэргийлэхийн тулд 2 тунг хийлгэх ёстой.

8. Вакцин эхний тун болон 2 дах тунд өөр өөр вакциныг хийлгэж болох уу?

Одоогийн байгаа мэдээллээр 2 тун нэг ижил вакцин байх ёстой гэж үзэж байна.

9. Вакцин хийлгэснээр ямар нэг гэмтэл үүсэх үү?

Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын урвалууд болох гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт өөрөө аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та өвчний халдварыг авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

10. Вакцин хийлгэсний дараа удаан хугацаанд үргэлжлэх хэсэг газрын урвал байх уу?

Шинэ вакцин учраас олон хүн вакцин хийлгэх явцад маш ховор тохиолдох урвал эсвэл удаан хугацааны нөлөө илэрч болзошгүй. Гэхдээ энэ нь маш ховор байна.

11. Коронавирусийн вакцин аюулгүй юу?

Вакцины судалгааг олон орноос олон мянган янз бүрийн насны, олон ястан үндэстэнийг хамруулан хийдэг бөгөөд аюулгүй байдлын олон стандарт шаардлагыг хангасан вакциныг хийхийг зөвшөөрдөг. Одоогоор баталгаажсан коронавирусийн эсрэг вакцинууд эдгээр стандарт шаардлагуудыг хангасны үндсэн дээр хүн амд хэрэглэгдэж байгаа юм.

12. Эмнэлзүйн туршилт судалгаа гэж юу вэ?

Эмнэлзүйн туршилт нь шинэ вакцины аюулгүй, үр дүнтэй эсэхийг тодорхойлоход ашигладаг судалгааны нэгэн төрөл юм. Аливаа вакцины эмнэлзүйн туршилт нь дөрвөн үе шаттай байдаг. Үүнд:

I үе шат бол цөөн тооны сайн дурын, эрүүл хүмүүст хийсэн анхны туршилт бөгөөд ихэвчлэн хэдэн сар үргэлжилдэг.

II үе шат нь вакцины тууштай байдал, аливаа гаж нөлөө, дархлааны хариу урвал үүсэж эсэхийг шалгадаг. Энэ үе шат хэдэн сар үргэлжилж болно.

III үе шат нь аюулгүй байдал, үр ашгийн талаархи баттай мэдээллийг цуглуулдаг бөгөөд энэ нь ихэвчлэн мянга мянган сайн дурын хүмүүсийг хамардаг тул хэдэн жил үргэлжилж болно.

IV үе шат нь вакциныг лицензжүүлж, хүн амын дунд вакциныг хийсний дараа вакциныг үр дүнтэй байдлыг үнэлэх үе шат юм.

13. Ковид-19-н халдвар аваад эдгэрсний дараах дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа 2-ын аль илүү удаан хугацаанд хамгаалах вэ?

Халдвар аваад эдгэрсний дараах дархлаа буюу байгалийн дархлаа нь хир удаан хамгаалах вэ гэдэг нь өвчин бүрийн хувьд ялгаатай байдаг бөгөөд мөн хүн бүрийн хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс коронавирус нь шинэ төрлийн вирус тул байгалийн дархлаа хир удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах магадлал маш бага байна гэж үзэж байна.

Вакцин хийлгэсний дараа хир удаан халдвараас хамгаалах вэ гэдэг одоогоор бас хэлэх боломжгүй байна.

14. Хүн амын хэдэн хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтох вэ? Сүргийн дархлаа гэж юу вэ?

Одоогоор эрдэмтэд хүн амын хэдэн хувь нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэхэд энэ өвчний эсрэг сүргийн дархлаа тогтох вэ гэдгийг сайн судалж тогтоогоогүй байна.

Хүн амын "сүргийн дархлаа" гэдэг нь хүн амын ихэнх нь вакцинд хамрагдсанаар халдварт өвчин тархахад бэрхшээлтэй болж байгааг хэлдэг. Жишээлбэл: хэрэв та Улаанбурхан, Гахайн хавдар, Улаанууд (УГУ/MMR) вакцины хоёр тунг авсан бол хүн амын дунд улаанбурхан өвчин гарч байвал та энэ өвчнөөр өвчлөхгүй бас өөр хүнд дамжуулахгүй. Халдварын гинжин хэлхээний энэхүү тасалдал нь өвчнийг үр дүнтэй зогсоох боломжийг бий болгоно. Хүн амын дундах сүргийн дархлаа нь шинэ төрсөн нярай, өндөр настан, дархлаа султай хүмүүс зэрэг халдварт өвчинд онцгой өртөмтгий хүмүүсийг хамгаалдаг. Гэхдээ энэхүү сүргийн дархлаа нь тухайн орон нутагт хангалттай тооны хүмүүс вакцин хийлгэсэн тохиолдолд л үр дүнгээ өгдөг. Вакцин хийлгэх шаардлагатай хүн амын эзлэх хувь нь тухайн өвчин хэр зэрэг халдварлаж байгаагаас хамаарч халдварт өвчин тус бүрт өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, улаанбурхан өвчний эсрэг сүргийн дархлааг бий болгохын тулд хүн амын 95% нь уг вакцинд хамрагдах шаардлагатай байдаг.

15. Вакцин хийлгэхэд мөнгө төлөх үү?

Монгол улсын засгийн газраас вакцины үнийг төлж байгаа бөгөөд вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа.

16. мРНХ вакцин хийлгэснээр таны ДНХ буюу генд ямар нэг өөрчлөлт орох уу?

мРНХ (mRNA) нь уургийн жижигхэн хэсгийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгийг заагч юм. Тиймээс мРНХ нь хүний генийн материал болох ДНХ-г өөрчлөх боломжгүй юм. КОВИД-19-н вакцинд байгаа мРНХ нь хүний генийн материал болох ДНХ байрладаг эсийн нуклеотидад нэвтэрч ордоггүй. Иймээс мРНХ нь ДНХ-г гэмтээх, нөлөөлөх боломжгүй юм.

2.Халдвараас сэргийлэх арга хэмжээний тухай асуулт, хариултууд

17. Вакцин хийлгэх хүртлээ өөрийгөө халдвар авахаас яаж сэргийлэх вэ?

Амны хаалтыг зөв зүүх, хүн хоорондын зай барих, агааржуулалт муутэй орчинд байхаас зайлсхийх, гараа тогтмол угаах хэрэгтэй.

18. Ажлын шаардлагаар заавал вакцин хийлгэх ёстой юу?

Ажил хийдэг хүн болгоныг вакцин хийлгэхийг шаардахгүй. Гэхдээ эрүүл мэндийн ажилчид, зарим чухал ажил мэргэжлийн хүмүүсийг вакцин хийлгэхийг шаардана.

19. Вакцины 2 тунг хийлгэсэн ч гэсэн би амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих ёстой юу?

Вакцин хийлгэснээр та вирусийг бусад хүнд тараахгүй гэдгийг одоогоор судалж тогтоогоогүй байгаа. Тиймээс та вакцин хийлгээд өөрийгөө хамгаалсан боловч бусад хүнд вирусийг тараах магадлалтай тул амны хаалт зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй. Учир нь вакцины нөөц хязгаарлагдмал байгаа тул вакцины хийлгээгүй байгаа хүмүүст халдварыг тараах эрсдэл байсаар байгаа юм.

3.Вакцины эсрэг заалт болон хэсэг газрын урвал хүндрэлтэй асуулт, хариултууд

20. Вакцинд насны хязгаар байгаа юу?

Одоогоор баталгаажсан вакцинуудыг 16-аас дээш насны хүмүүст хийнэ.

21. Коронавирусийн вакциныг өөр вакцинтай нэг зэрэг хийлгэж болох уу?

АНУ-н ӨХСТ-ийн зөвлөмжөөр коронавирусийн эсрэг вакцин хийлгэснээс хойш багадаа 14 хоногийн хугацаанд өөр вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Өөр вакцин хийлгэсэн байгаа тохиолдолд мөн 14 хоногийн дараа коронавирусийн эсрэг вакциныг хийлгэхийг зөвлөж байгаа. Харин санамсаргүй байдлаар 14 хоног дотор өөр вакцин хийлгэсэн бол коронавирусийн эсрэг вакциныг дахин эхнээс нь хийлгэх шаардлагагүй товлолын дагуу үргэлжлүүлж хийлгэхийг зөвлөсөн.

22. Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?

Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох эсэх талаар одоогоор мэдээлэл тодорхой болоогүй байна.

23. Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?

Одоогоор хөхүүл эмэгтэйд вакцин хийвэл ямар үр дүн, нөлөө үзүүлэх талаар судлагдаагүй байна.

24. Дархлаа суларсан эсвэл аутоиммуны өвчтэй хүмүүс мРНХ вакциныг хийх үү?

Вакцины эсрэг заалт байхгүй бол эдгээр хүмүүст вакциныг хийж болно.

25. Вакцин хийлгээд гэртээ харьсны дараа надад вакцины урвал, бие тавгүйтэх шинж илэрвэл би хаана хандах вэ?

Вакцин хийлгэсний дараа бие тавгүйрхэх шинж илэрвэл ӨЭМТ-д вакцин хийлгэсэн бол тухайн өрхийн эмнэлэгтээхандана.

26. Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах шинжүүд мөн толгой өвдөх, дотор муухайрах, булчин өвдөх зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр нь 2-3 хоногт аяндаа зүгээр болно.

28. Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд маш хүнд урвал илэрч хүн ухаан алдаж унасан тохиолдлуудын талаар сонссон. Ийм тохиолдол гарвал арга хэмжээ авах боломжтой юу?

Вакцин хийлгэснээс хойш хэдэн минутын дараа ноцтой харшлын урвал тухайлбал анафилакс зэрэг ховор тохиолддог боловч ямар ч вакцины үед гарч болно. Тиймээс вакцинжуулалтын цэг бүрт анафилаксийн шокийг таних, хариу арга хэмжээ авах чиглэлээр сургаж бэлтгэгдсэн эмч сувилагч нар байна. Мөн хүнд урвал гарсан үед эм тариа бүхий эмнэлгийн багцыг бэлтгэсэн байгаа.

29. Хүнд хэлбэрийн харшлын урвал гарах үед яаралтай тусламж үзүүлэх зорилгоор вакцин хийлгэсний дараа хүн бүр 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрсдийгөө ажиглах ёстой.

4. Вакцины түгээлт, хангамжтай холбоотой асуулт, хариултууд

30. Яаралтай горимоор баталгаажуулах гэж юу вэ?

Нийгмийн эрүүл мэндийн онц байдлын үед тухайлбал халдварт өвчний цар тахлын үед вакцин болон эм, биобэлдмэл, оношлуур гэх мэт тухайн өвчний эсрэг эрүүл мэндийн арга хэмжээг бий болгох механизм юм. Өөрөөр хэлбэл халдварт өвчний эсрэг хэрэглэх эм, оношлуур, вакцин зэргийг яаралтайгаар бий болгох үйл явц юм. Тухайлбал вакцин: эмнэлзүйн туршилт судалгааны үе шатууд, тэдгээрээс гарсан үр дүнг үе шат бүр дээр нарийвчлан судалж, вакцины аюулгүй, үр дүнтэй байдлыг тодорхойлж, шалгуур хангаж байгаа эсэхийг тодорхойлсны үндсэн дээр баталгаажуулдаг.

31. Вакциныг хэрхэн тараадаг вэ?

ХӨСҮТ-ийн төв агуулахад вакциныг зохих журмын дагуу хадгалдаг бөгөөд тэндээсээ аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, ӨЭМТ-дэд хүйтэн хэлхээний нөхцөлийг алдагдуулалгүйгээр тодорхой хяналтан дор тараагддаг.

32. Вакцин хүн бүрт хүрэлцээтэй юу?

Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэл хязгаарлагдмал байгаатай холбоотой одоогоор вакцин хүн бүрт хүрэлцээтэй биш байна.

33. Одоогоор хэдэн вакцины хөгжүүлэлт хийгдэж байна вэ?

Одоогоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 200 гаруй вакцины хөгжүүлэлт хийгдэж байна.

34. Манай улс 2 дах тунд шаардлагатай вакциныг нөөцөлсөн үү

5. Вакцин хийлгэхээр очихтой холбоотой асуулт хариултууд

35. Вакцин хийлгэхээр очихдоо амны хаалт зүүх ёстой юу?

Амны хаалт зүүх ёстой. Учир нь вакцин хийлгэснээс хойш 7-14 хоногоос дархлаа тогтож эхлэх бөгөөд 2 дах тунг хийлгэсний дараа 14 хоногоос танд халдвараас сэргийлэх хангалттай дархлаа үүснэ. Тиймээс хангалттай дархлаа тогттол халдвараас сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

36. Вакциныг ямар хүмүүст хийж байгаа вэ?

Монгол улсын засгийн газраас вакцины нөөц хязгаарлагдмал байгаатай холбоотой хамгийн түрүүнд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид, халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цэрэг, мэргэжлийн хяналтын ажилчид, архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүсийг хамгийн түрүүнд вакцинд хамруулж байгаа.

37. Вакцин хийлгэсний дараа вирус илрүүлэх шинжилгээгээр би эерэг гарах уу?

Үгүй. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарахгүй.

Харин дархлааны хариу урвалын нөлөөгөөр эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр эерэг гарах боломжтой.

38. Томуугийн вакцин КОВИД-19-өөс сэргийлэх үү?

Үгүй. Гэхдээ томуугийн эсрэг вакцин хийлгэснээр коронавирусийн халдвартай хүн томуугийн халдвар давхар авахаас сэргийлнэ.

6. Вакцин хийлгэсний дараах үетэй холбоотой асуултууд, хариултууд

39. Уг вакциныг хийлгэсний дараа хэвтэж амрах шаардлагатай юу?

Вакцин нь хүний хөдөлмөрийн чадварт нөлөөлөхүйц нөлөөлөл ихэнх тохиолдолд үзүүлэхгүй тул хэвтэж амрах шаардлага байхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 1 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • 600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна

    “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар” "Томилолт зочны зардал"-даа 3 тэрбумыг тусгажээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн ордонд шатахуун импортлогчидтой ХААЛТТАЙ УУЛЗАЛТ хийхээр болжээ

    "Цахим үндэстэн” дижитал шилжилт үү ?  “Цар тахал”-ын дижитал шинэчлэлт үү?

    Дархан-Уул аймаг Зулзагын гол хүүхдийн зуслангаа бүрэн засварлана

    Сэлэнгэ аймагт шинээр өрхийн эмнэлэг нээгдэж, иргэдээ хүлээн авахад бэлэн болжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Хүүхдүүдээ авраад, өөрийгөө золиослосон венесуэл эмэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Суманчулууны начин цолыг сэргээлээ 

    Галт уулын халуун лава замдаа таарсан бүхнийг шатааж байна

    Цэцийн гишүүнд Д.Гангабаатарыг нэр дэвшүүлэхээр болов

    Аврагчдын хамтарсан дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо

    Реппер "Orice" гэх залуугийн хэргийг хаасан байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

    Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс НЭЭНЭ

    “Алдвал галдана” чэллэнжийг эхлүүллээ

    О.Энхмаа :Өнөөдрийг хүртэл Түлэнхийн төвийн газарт нийтийн зориулалтай 12 давхар барилга барих ажлыг цуцлахгүй байна

    Хятад улс ачааны хөлгийг сансарт хөөргөжээ

    Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосоны 100 жилийн ой тохиож байна 

    Дуучин Ц.Отгонбаяр: Эр хүний сүр жавхланг харуулсан УРАН БҮТЭЭЛ хийнэ

    Н.Сувд: Жуковын оршин суугчдын 80 гаруй хувь нь барилга барихыг дэмжиж байсан

    “Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

    Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

    Дельта вирусийн шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

    СБД, эд хогшил, урсгал засвартай 135 сая төгрөгийн зардал тусгажээ

    Б.Мөнхбаяр хүүдээ амьдрал бэлэглэе

    “Өндөр ээж”-ийн ач хүү

    Хоёр Ардчилсан нам нэгдсэн ч “ХҮЧИРХЭГЖИХГҮЙ”

    60 настай эрэгтэй гэртээ хутгалуулж нас барсан байдалтай олджээ

    Дорноговь аймгаас олдсон байлдааны зориулалтай сумыг аюулгүй болгожээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    “Бохь” Н.Амарзаяа Гашуунсухайтыг “САМАРЧ” эхлэв үү?

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗАРЛИГ гаргахаар боллоо

    Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос Хүрэлсүх алд илүү

    МУГЖ Л.Дэмидбаатар тэнгэрт дэвшлээ

    “Хүчирхийлэгч” Ж.МӨНХБАТ, “Шаадаг” Г.Дамдинням нарт ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Э.Цэндбаатарыг хүнд жингийн тамирчин Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар зоджээ

    Э.Цэндбаатарыг хүнд жингийн тамирчин Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар зоджээ